| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00943/И |
| Дугаар | 103/ШШ2025/00880 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00880
| 2025 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00880 | Улаанбаатар хот |
2025 10 13 103/ШШ2025/00880
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Наран хорооол, 61/2 дугаар байранд байрлах, ******* ******* ******* *******и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын 6 дугаар гудамжны 12 тоотод оршин суух, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,265,734 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* *******и ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* овогтой ******* нь ******* ******* ******* *******и ББСБ-тай 2024.05.04-ний өдөр 10443352108 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 34,5 хувийн хүүтэйгээр цалингийн зээл авсан болно. Зээлдэгч нь 10443352108 тоот зээлийн гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөрт 935,182 төгрөг, хүү 956,198 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,620 төгрөг, нийт 1,896,000 төгрөг төлсөн ба 2025.04.20-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш төлбөр төлөхгүй, нэхэмжлэл гаргах өдөр буюу 2025.09.16-ны өдрийн байдлаар 120 хоног хугацаа хэтрүүлээд байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй утсаар ярих, гэрийн хаягаар удаа дараа очиж уулзан, зээл төлөхийг шаардаж сануулж байсан боловч зээлдэгчийн зүгээс зээл төлөх ямар нэгэн санаачлага гаргахгүйгээр явсаар байна. Иймд гэрээний үүрэг зөрчигдсө тул гэрээг нэг талын санаачлагаар дуусгавар болгож дээр дурьдсан зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт төлбөр болох 2,265,734 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* *******и ББСБ ХХК-иас нэхэмжилж байгаа 2,265,734 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* *******и ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,265,734 төгрөг /хоёр сая, хоёр зуун жаран таван мянга, долоон зуун гучин дөрвөн/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,601 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Д.*******ээс 25,601 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* *******и ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ