| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01000/И |
| Дугаар | 103/ШШ2025/00882 |
| Огноо | 2025-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 103/ШШ2025/00882
| 2025 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 103/ШШ2025/00882 | Улаанбаатар хот |
2025 10 13 103/ШШ2025/00882
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: ******* ******* 1 дүгээр хороо, Наран хороолол, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* 5 дугаар хороо, Нарийны ... дугаар гудамжны ...тоотод оршин суух, ******* овгийн ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,430,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* ******* ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.*******, Т.******* нар нь бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тус ******* Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүсэлт гарган, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 50 хувийг төлж барагдуулахаар 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатай зээлсэн. Гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хуваарийн дагуу 70,000 төгрөгийн төлөлт хийж үлдэх 2,430,000 төгрөгийн төлөлт хийгээгүй, өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3,2 дугаар зүйлийн 2.5, 3 дугаар зүйлийн 3.10-т заасны дагуу Б.*******, Т.******* нараас 2,430,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хөнгөлттэй зээл авсан. Одоо нэхэмжилж байгаа 2,430,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025.10.13-2025.11.13-ны өдөр хүртэл төлж барагдуулмаар байна. Уг төлбөрийг хариуцагч *******ийг оролцуулахгүйгээр өөрөө дангаараа төлөх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Б.******* нь 2,430,000 төгрөгийг 2025.10.13-2025.11.13-ны өдрийн хугацаанд хамтран хариуцагч *******гүйгээр өөрөө бүрэн хариуцаж төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овгийн ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,430,000 төгрөг гаргуулах иргэний хэрэг нэхэмжлэгч нь хариуцагч Т.*******аас татгалзаж, хариуцагч Б.******* нь 2,430,000 /хоёр сая, дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжид төлөх 53,830 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 26,915 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ