| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2018/0073/э |
| Дугаар | 2018/ШЦТ/89 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2018/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.т холбогдох эрүүгийн *******736000000058 дугаартай, *******78/20*******8/0073/Э/ индекстэй хэргийг 20*******8 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
*******.Монгол улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай,эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн ******* дүгээр курсийн оюутан, ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ПИ990320************** регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ы
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч Э. нь Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Буянтын боргио нийтийн байрны тоот буюу хүн байнга амьдрах орон байранд 20*******8 оны дүгээр сарын *******0-ны өдөр нэвтэрч иргэн Б.гийн эзэмшлийн зөөврийн компьютер, хэтэвч , 80000 төгрөг зэргийг хулгайлж, 2*******8000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах шийтгэх, цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э. нь 20*******8 оны дүгээр сарын *******0-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Буянтын боргио нийтийн байрны тоот байрны цонхоор нэвтрэн орж, Б.гийн эзэмшлийн зөөврийн компьютер, хэтэвч зэргийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: Ховд аймгийн Жаргалант сумын багийн ...тоот хашаанд байх байшингийн талын 2 дахь хаалгаар ороход нарийн коридор байх ба коридороор тийш эргэхэд гар талд гэсэн дугаартай бор хаалга байна.Гомдол гаргагч Ц.Бямбабаяр гэгч нь цонхоор орж эд зүйл авч явсан гэж тайлбарлаж байв ... гэх тэмдэглэл /хх/
Гэрч Ц.Бямбабаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... эхнэр бид хоёр 20 цагийн орчим гэрээс гараад зах дээр очиж биллъярдаа хаачихаад 2******* цагийн орчим гэртээ буцаж ирэхэд манай эхнэрийн цүнхний цахилгаан нээлттэй байсан.Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд явсны дараа нөөтбүүк залгууртайгаа алга болсныг мэдээд араас нь утсаар дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх *******0-**************/
Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн орон сууцанд амьдрах Б.Бямбабаярын гэрээс алга болсон гэх нөөтбүүк, хэтэвчинд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх*******5-*******6/
Эд зүйл үнэлсэн тухай тайланд: Genius student зөөврийн компьютер-*******20.000 төгрөг, мөнгөний хэтэвч-*******8.000 төгрөг нийт *******38.000 төгрөг гэх үнэлгээ / хх*******8/
Хохирогч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...орой нөхөр бид хоёр гэртээ буцаж ирэхэд манай вакуум цонх бага зэрэг онгорхой, цонх дарж тавьсан байсан жижиг бор хайрцаг хажуу тал руу болсон, цонхны тавцан дээр ширээн дээр байсан цүнхний цахилгаан онгорхой,хажууд нь байсан жижиг нөөтбүүк алга болсон байсан.Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх 23/
Гэрч Д.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би ******* тоотод орох гэтэл коридорт Э. зогсож байсан.Тэр 2 тоотод байх Энх-Амгалангаас уучлалт гуйхаар ирсэн чинь хаалгаа тайлахгүй байна гэсэн. Тухайн үед тоот өрөөнд хүн байгаагүй бусад өрөө нь хүнтэй байсан.Удалгүй тоотын залуу ирээд манайд хулгай ороод нөөтбүүк, хэтэвч авсан байна гэхээр нь Э. коридорт зогсож байсан, өөр гадны хүн байгаагүй гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 2-25/
Гэрч Т.Энх-Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 20*******8 оны дүгээр сарын *******0-ны орой 20 цагийн орчим гэртээ унтаж байсан. Э. ирээд хаалга цохихоор нь тайлаагүй, согтуу болохоор нь ядаргаатай санагдаад цонхоороо гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх 26/
Гэрч П.Элбэгдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .. дуудлагаар нийтийн байранд очоод нөөтбүүк, хэтэвч алга болсон гэхээр нь тэр орчимд биечилсэн сурвалжлага явуулаад тухайн өдөр явж байсан, байнга ирдэг гэх залууг сэжиглэж түүний гэрт очиход гэртээ байсан ба дуудаж гаргаж ирээд нөөтбүүк авсан эсэхийг асуухад “үгүй тийшээ очоогүй” гэсэн. Тэгэхээр нь тэр залууг машиндаа аваад явж байтал тэр залуу “ ах аа та хоёр намайг битгий цагдаа руу авч яваач, би тэр юмыг нь авчихсан юм. Нөөтбүүк нь манай гэрт байгаа гэхээр нь дагуулаад очиход гэр лүүгээ ороод нөөтбүүк хэтэвч хоёрыг аваад гараад ирсэн. Тэр залуу өөрийгөө гэдэг, 80 айлд байр түрээсэлж суудаг гэж хэлсэн гэх мэдүүлэг / хх-30/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд:...хажуу талын айлын цонхыг түлхэж онгойлгож ороод ширээн дээр байсан зөөврийн компьютер, цэнэглэгчтэй нь, мөн ширээн дээр байсан хэтэвч зэргийг аваад буцаад цонхоор гадагш гарч явсан гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-37-39/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Хохирогч Б.гийн амьдарч байсан гэх Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт байрлах Буянт наран хорооллын нийтийн байр нь анхнаасаа хүн амьдрах зориулалтаар баригдсан байр ба одоо хүн байнга амьдардаг болох нь тухайн байрны бүх өрөөнүүдэд хүн амьдарч байсан тухай гэрч Д.Нямсүрэнгийн “...тухайн үед тоот өрөөнд хүн байгаагүй бусад өрөө нь хүнтэй байсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д зааснаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-5*******-р/ тогтоогдож байна.
Гэрч Т.Энх-Амгалангийн... Э. согтуу байхаар нь ядаргаатай санагдаад цонхоороо гарч явсан гэх, гэрч Д.Нямсүрэнгийн... тэгэхэд түүнээс архи үнэртэж байсан... гэх мэдүүлгүүдээс шүүгдэгч Э. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна.
Шүүгдэгч Э.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн *******.3-д заасныг журамлан 0******* жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Э.ын хувьд ноогдох хөрөнгө болох *******0 эр хонь, 5 эм хонь битүүмжилсэн “Эд хөрөнгө битүүүмжлэх тухай” 20*******8 оны дүгээр сарын 30-ны өдрийн 5/6******* дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 36.******* дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн *******,2,3, дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч ******* ******* овогт *******ы ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн *******.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн *******7.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д зааснаар шүүгдэгч ******* ******* овогт *******ы ыг 0******* /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.т оногдуулсан 0*******/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн *******.8 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Э.ын *******0 эр хонь, 5 эм хонь битүүмжилсэн 20*******8 оны дүгээр сарын 30-ны өдрийн 5/6******* дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6.Шүүгдэгч Э.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш ******* хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС