Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 86

 

 

2024     10        22                                             2024/ДШМ/86

 

*******од холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 26ы өдрийн 2024/ШЦТ/149 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******од холбогдох эрүүгийн 2336003820013 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 27ы өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн ******* ******* *******ийн Ганболд, 1987 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа автомашин засварын ажил эрхэлдэг, ам бүл-тав эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* ******* ******* тоотод оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: *******.

2. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Наран ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд аймгийн Цагдаагийн газрын нэг давхарт "цохиогүй байхад цохилоо гэж хэлсэн” гэх шалтгааны улмаас хохирогч ын нүүрэн тус газарт гараараа цохиж, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* *******ийн Ганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* *******ийн Ганболдод 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт эдлүүлж,

4.4 Эрүүгийн 2336003820013 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-1 ширхгийг хэргийг хадгалах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

 

4.5 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******оос 1100000/ нэг сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч т олгож, нэхэмжлэлээс 182350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

4.6  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино журмыг шүүгдэгч *******од мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163, 185 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

4.7  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* ******* *******ийн Ганболдод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж,

4.8 Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1 Хохирогч тухайн үед 2  удаа Цагдаагийн газарт орж ирсэн ба эхлээд орох доо би хүнээр зодуулчихлаа гэж орж ирсэн байдаг. Тийнхүү цагдаа маскийг нь аваад үлээлгэж үзэхэд тухайн үед хацар дээрээ язарсан шархтай байсан талаар гэрч Ц.Адъяасүрэн мэдүүлсэн байдаг. Тэгээд хохирогч цагдаагаас гараад явж байхдаа шүүгдэгчтэй таарсан ба архи нэхээд хоорондоо маргалдаад хамтдаа цагдаа руу орсон. Гэтэл цагдаа руу ороод гэнэт шүүгдэгчийг “энэ намайг зодсон” гэж цагдаад хэлэнгүүт шүүгдэгч уурлаад цагдаагийн хажууд 1 удаа цохисон байдаг.

Хохирогч ч өөрөө би зодуулсан байсан тул таксины жолооч надад хар өнгийн маск өгсөн. Түүнийг зүүгээд  цагдаа руу орсон гэж мэдүүлсэн байдаг. Мөн гэрч Ц.Адъяасүрэнгийн мэдүүлэг,  камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг мөн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс харахад хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч бус өөр этгээд учруулсан нь тодорхой байдаг.

Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтуудыг үнэлэхдээ гэрч Ц.Адъяасүрэнгийн мэдүүлэг, эрүүлжүүлэх байрны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй мөн хохирогчийн зүүн хацарт учирсан шархнаас бусад гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарах эсэхийг тогтоохгүйгээр шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон байх тул гомдолтой байна гэв.

6.Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд гэрчээр оролцож байгаагүй Анхбаяр, Батмөнх, Ц.Адъяасүрэн гэх хүмүүсийг шууд шүүх хуралдаан дээр гэрчээр асуусан. Хохирогч анх цагдаагийн газарт орж ирэхдээ хүнээр хамар луугаа цохиулчихлаа гээд очсон бөгөөд бичлэг дээр харагдаж байгаа хацрын шарх гээд байгаа нь хамрынх нь цус байсан юм. Тэгээд цагдаа дээр очиход нь “чамд гэмтэл учраагүй байна, цусаа угаачих” гээд явуулсан байдаг. Тийнхүү цагдаагаас гарч яваад шүүгдэгчтэй таарч улмаар маргалдаад буцаад цагдаагийн газарт орж ирээд шүүгдэгч хохирогчийн хацарт нь цохиж гэмтэл учруулсан ийм л явдал болсон. Шүүхээс хэргийг 2 удаа мөрдөн байцаалтад буцаасан ба хангалттай нотлох баримт цугларсан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хангалттай хийгдсэн мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих байдлуудыг нотолсон гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогч ын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч *******  болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянав.

2. Мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

3.Прокуророос шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ын нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх шүүгдэгч *******од холбогдох хэргийг  хянан хэлэлцээд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,   240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэл оногдуулсан байна.

5. Шүүгдэгч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 27-28- нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Давхар дэлгүүрийн эсрэг талын таксины зогсоол дээр хохирогч тай тааралдаж улмаар маргалдаж, Наран ******* нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ховд аймгийн Цагдаагийн газарт очсон бөгөөд цагдаагийн газрын коридорт хохирогч ыг “өөрийг нь цохиогүй байхад цохилоо” гэж хэллээ гэх  шалтгаанаар түүний нүүрэн хэсэг  газарт гараараа цохиж, түүний зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь  дараах баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Үүнд:

5.1. Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн  “...2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 23 цагийн орчимд  найз Одгэрэл залгаад “Өгөөмөр” зоогийн газарт байна хүрээд ир гэхээр нь би алхаад Тамхи Со дэлгүүр өнгөрөөд явж байтал нэг залуу ирээд “гал байна уу” гэхээр нь “байхгүй” гэж хэлэхэд “гал харамлаад байгаа юмуу” гэж хэлээд миний хамар хэсэгрүү 1 удаа цохиж  хамраас цус гаргаад зугтаачихсан. Тэгээд би шууд таксинд суугаад цагдаа дээр ирээд жижүүрийн алба хаагчид болсон хэрэг явдлын талаар хэлчихээд цагдаагаас гараад төв гудамжны таксины зогсоол дээр такси  барих гээд зогсож байтал миний зүс таньдаг ******* гэдэг залуу таксинаас бууж ирээд мэндэлсэн. Би мөн хариу мэндэлсэн. Тэгтэл ******* “Политехник коллежийн хашаа руу орж бие засна дагаад яв” гэхээр нь би яагаад чамайг дагаж явдаг юм гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд буцаж цагдаа дээр очсон. Тэгтэл ******* миний нүүр хэсэгрүү гараараа нэг удаа цохитол миний хацар хэсэг язарч зүүн нүд тагларсан /хавдсан/. Тэгээд цагдаагийн алба хаагчид ******* бид хоёрын согтолтыг тодорхойлж эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн” ... гэх мэдүүлэг (хх- 34х),

5.2. Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 1203 дугаартай "... ын биед гэмтэл учирсан байна. ын биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ын биед учирсан дээрх гэмтэл нь “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ын биед учирсан дээрх гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ байна” ... гэх дүгнэлт, гэрэл зураг (хх-52-53х),

5.3. Шүүх шинжилгээний Ерөнхий газар, Ховд аймаг дахь баруун бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай" ... ын биед учирсан зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь цаг хугацааны хувьд тухайн хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” ... гэх нэмэлт дүгнэлт (хх- 180-181х),

5.4 Гэрч Т.Батмөнхийн өгсөн мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн  "... Би 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Ховд аймгийн Цагдаагийн газар дээр хэрэг бүртгэгчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд гэх залуу цагдаагийн газарт ирээд “би хүнээр зодуулчих шиг боллоо” гэхээр нь согтолтыг нь тодорхойлоод “таны биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байна та хүлээж бай” гэж хэлчихээд дуудлагад явчихаад буцаад иртэл хүнтэй зодолдсон гээд цагдаагийн газрын Б байранд байх манай өрөөнд ороод ирэхээр нь дагуулаад саатуулах байрлуу ороод юу болсон талаар тодруулахад ******* гэх залуутай маргалдаад намайг цохчихлоо гэхээр нь ******* гэх залуугаас юу болсон талаар асуухад надтай хэрүүл маргаан үүсгэсэн, хэл амаар доромжлоод байхаар нь 1 удаа гараараа цохичихлоо гэх тайлбар өгч байсан тул *******, нарыг саатуулсан”... гэх мэдүүлэг (хх-38х),

5.5 Гэрч С.Цэрэнтогтохын  мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн "... Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 08 цагаас 28-ны өдрийн 08 цагийн хооронд Ховд аймгийн Цагдаагийн газрын ерөнхий жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд буюу 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 01 цагийн орчим амралтын өрөөнд байж байтал гэнэт хүмүүс маргалдах чимээ гарахаар нь гараад хартал ******* гэх залуу гэх хүний нүүр хэсэг рүү цохичихсон хамраас нь цус гарчихсан байдалтай байхаар нь зөрчлийн байцаагч Т.Батмөнх болон эргүүлийн цагдаа Э.Лхагважав нарыг дуудаж *******ыг саатуулах байранд хүлээлгэн өгсөн”... гэх мэдүүлэг (хх-40х),

5.6 Гэрч  Г.Батболдын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн өгсөн " ... Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны өрийн 08 цагаас 28-ны өдрийн 08 цагийн хооронд Ховд аймгийн Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж ажиллах хугацаанд 2023 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд *******, гэх залуучууд хоорондоо маргалдсан байдалтай орж ирээд намайг юу болсон талаар асуухад ******* гэх залуу нь гэнэт ын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод авахаар нь ерөнхий жижүүр хошууч С.Цэрэнтогтох саатуулах байрлуу дагуулаад явсан”... гэх мэдүүлэг (хх- 42х),

5.7 Гэрч Э.Лхагважавын  мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн өгсөн "... Би 2023 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 01 цагийн орчим эргүүлийн 4 дүгээр чиглэлээр үүрэг гүйцэтгэж байхад ерөнхий жижүүр хошууч С.Цэрэнтогтох надруу залгаад “ажил дээр яаралтай ир” гэхээр нь цагдаагийн газар ирэхэд жижүүрийн постны урд хэсэгт гэх залуугийн хацар нь шалбарчихсан, хамраас нь цус гарчихсан хажууд нь ******* гэх залуу зогсож байсан. Тухайн үед хошууч С.Цэрэнтогтох наад ******* гэдэг залуу чинь цохиод хаячихлаа , хоёулангынх нь согтолтыг тодорхойлоод эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өг гэж хэлсний дагуу , ******* хоёрын согтолтыг тодорхойлоод эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн”... гэх мэдүүлэг (хх-44х), зэрэг хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

6. Анхан шатны шүүх хэрэгт  хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас үнэлж  шүүгдэгч ******* нь хохирогч ын нүүр хэсэгт гараараа цохиход гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний  “... зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал... бүхий хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан”  нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн   байна. 

7. Шүүгдэгч *******ын дээр дурдсан  үйлдлийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,   240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял  шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж  хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

8. Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Б.Ганзориг нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “...хохирогч Бямбабаяр эхний удаа Цагдаагийн байгууллага дээр ирэх үедээ зүүн хацар хэсэгтээ шарх учирсан байсан нөхцөл байдлыг анхаарч үзээгүй,   хохирогч Бямбаярын зүүн хацар хэсэгт учирсан шархнаас бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт дангаараа хамаарах эсэхийг тогтоолгүйгээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.” гэх агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.

8.1 Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар нь “... шүүгдэгч *******ыг хохирогч ын нүүрэн хэсэгт цохиогүй, нь 2023 оны 10 дугаар сарын 27-наас 28- нд шилжих шөнийн 01:17 минутын үед Ховд аймгийн Цагдаагийн газарт ирэхдээ “Тамхи - Со” дэлгүүрийн дэргэд танихгүй залуугаар зодуулсан гэж орж ирэх үедээ зүүн хацартаа гэмтэл авсан байсан  гэж маргаж байгаа боловч хохирогч цагдаагийн байгууллагад эхлээд орж ирэхдээ зүүн хацартаа гэмтэл авсан байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй.

Тодруулбал хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 27- 28- нд шилжих шөнийн 01:17 минутын үед “Тамхи - Со” дэлгүүрийн дэргэд танихгүй залуугаар зодуулсан гэж Ховд аймгийн Цагдаагийн газарт орж ирэхдээ шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал.” гэмтэл хохирогчид учраагүй байсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байна.

Харин хохирогч нь 2023 оны 10 дугаар сарын 27- 28- нд шилжих шөнийн цагдаагийн газраас гарч яваад таксины  зогсоол дээр *******той тааралдаж улмаар хоорондоо маргалдаж буцаж 01:45 минутын үед Цагдаагийн газар орж ирээд коридорт шүүгдэгч ******* нь хохирогч ыг “өөрийг нь цохиогүй байхад цохилоо” гэж хэллээ гэх  шалтгаанаар түүний нүүрэн хэсэг  газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  болох нь  хохирогч ын “...Ганболд миний нүүр хэсэгрүү гараараа нэг удаа цохитол миний хацар хэсэг язарч зүүн нүд тагларсан /хавдсан/ гэх мэдүүлэг, гэрч Т.Батмөнх “...таны биед ил харагдах гэмтэл бэртэл байхгүй байна та хүлээж бай” гээд дуудлагад явсан гэх  мэдүүлэг, гэрч Г.Батболдын “...*******  гэх залуу нь гэнэт Бямбабаярын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа  цохиод  авахаар нь ерөнхий жижүүр С.Цэрэнтогтох саатуулах байр луу  дагуулаад явсан” гэх мэдүүлэг,гэрч .Цэрэнтогтох “******* гэх залуу гэх хүний нүүр хэсэг рүү цохичихсон хамраас нь цус гарчихсан байдалтай байхаар нь зөрчлийн байцаагч Т.Батмөнх болон эргүүлийн цагдаа Э.Лхагважав нарыг дуудаж *******ыг саатуулах байранд хүлээлгэн өгсөн”... гэх мэдүүлэг,гэрч Э.Лхагважав “... гэх залуугийн хацар нь шалбарчихсан, хамраас нь цус гарчихсан хажууд нь ******* гэх залуу зогсож байсан. Тухайн үед хошууч С.Цэрэнтогтох наад ******* гэдэг залуу чинь цохиод хаячихлаа , хоёулангынх нь согтолтыг тодорхойлоод эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өг гэсэн...”гэх мэдүүлэг, ” шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1203 дугаар дүгнэлт болон  2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21 дугаартай нэмэлт дүгнэлтэд “ зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал.гэмтлүүд ...”үүссэн гэх дүгнэлт зэрэг   нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

9. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан  гэрч Ц.Адъяасүрэнгийн  " ... 2023 оны 10 дугаар сарын 28- ны шөнийн 01 цаг 17 минутын үед хохирогч ын зүүн нүдний доод хэсэгт зүсэгдээд цус гарсан байдалтай байсан ... гэх мэдүүлэг нь хохирогч болон гэрч Т.Батмөнх, Г.Батболд,С.Цэрэнтогтох, Э.Лхагважав нарын мэдүүлэг,шинжээчийн дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан CD бичлэгт бичигдсэн үйл баримтыг шүүх хуралдаан дээр шинжлэн судалж үзэхэд тухайн бичлэгээр бэхжүүлэгдсэн үйл баримтаар хохирогч ын “ зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт шарх зөөлөн эдийн няцрал” гэх шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон гэмтэл  нь түүнийг 2023 оны 10 дугаар сарын 27- наас 28-нд шилжих шөнийн 01:17 минутын үед Ховд аймгийн Цагдаагийн газарт орж ирэхэд үүссэн байсан гэмтэл гэж үзэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж хуульчилсан байхад шүүх шүүгдэгч  *******од холбогдох хэргийг энэ хуульд зааснаар хоёр удаа хойшлуулсан байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,ТОГТООХ нь:

 

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ149 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                                   М.НЯМБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ

 

                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Н.ТУЯА