2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05312

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025     06         10   

                           191/ШШ2025/05312

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 0 давхарт байрлах, Инвескор ББСБ ХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:000000/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, 0 тоотод оршин суух, *******ийн ******* /РД:000000/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 49,814,743 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.*******, Ю.******* нар нь "Инвескор ББСБ" ХК-тай 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр В16022033103 дугаартай зээлийн гэрээ, F1602203310301 дугаартай фидуцийн гэрээг тус тус байгуулж, 42,000,000 /Дөчин хоёр сая/ төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн.

Уг зээлийн барьцаанд 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2021 онд Монгол Улсад орж ирсэн, 00-00 УЕА улсын дугаартай, JTHB арлын дугаартай, Lexus ES300h-XV60 маркийн автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж барагдуулаагүй зэргээр гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргаж байгаа тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Зээлдэгч Б.*******, Ю.******* нарын "Инвескор ББСБ" ХК-тай байгуулсан 816022033103 тоот зээлийн гэрээний үлдэгдэл өр, төлбөр 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах байдалтай буюу:

Үндсэн зээл: 32,154,157.20 төгрөг;

Төлөх ёстой хүү: 16,096,883.11 төгрөг;

Нэмэгдүүлсэн хүү: 1,472,892.49 төгрөг;

Нотариатын зардал: 23,500 төгрөг;

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар: 67,311 төгрөг;

Нийт: 49,814,743.8 төгрөг байна.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6.2.19-д зааснаар зээлдэгч хариуцан төлөх үүрэгтэй. Гэвч 00-00 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн албан татварыг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр зээлдүүлэгч "*******-ийн эзэмшлийн, Хаан банкин дахь 5111515850 тоот данснаас татварын алба автоматаар татан авсан тул авлагаар бүртгэгдсэн болно.

Иймд хариуцагч Б.*******, Ю.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 49,814,743.8 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч Ю.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.*******ийн бизнесийн ажил нь дампуураад мөн гэр орон нь шатсан учир амьдрал ахуйгаа дээшлүүлэх болон сурах гэж АНУ-руу хадмуудаас нь ивээн тэтгэж явсан тул хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

"*******-д 22,000,000 төгрөгөнд тооцож машинаа өгсөн. Үлдсэн 27,814,743 төгрөгийг нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор барагдуулах болно.

2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.09.25-ны өдөр 6,000,000 төгрөг,

2025.10.25-ны өдөр 6,000,000 төгрөг,

2025.11.25-ны өдөр 8,000,000 төгрөг,

2025.12.25-ны өдөр 5,814,743 төгрөг төлбөр тооцоог дуусгавар болгоно гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй "*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Ю. ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* би оролцож байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой дараах хүсэлтийг гаргаж байна.

Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саадгүй үргэлжлүүлэх зорилгоор хариуцагч Б.*******оос татгалзаж байна. Мөн Ю.*******н гаргасан саналын дагуу эвлэрэхэд татгалзах зүйлгүй тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Б.*******, Ю. ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 49,814,743 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Б.*******оос татгалзаж, хариуцагч Ю.******* нь Инвескор ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 49,814,743 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20,000,000 төгрөгт 00-00 УЕА улсын дугаартай, JTH аралын дугаартай, Lexus ES300h маркийн авто машиныг тооцон өгч, үлдэх 27,814,743 төгрөгийг 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 5,814,743 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацаа болон төлбөрийн нөхцөлийг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******, Ю.******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК нь хариуцагч Б.*******оос татгалзаж, хариуцагч Ю.******* нь Инвескор ББСБ ХК-ийн нэхэмжилсэн 49,814,743 /дөчин есөн сая найман зуун арван дөрвөн мянга долоон зуун дөчин гурав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 20,000,000 төгрөгт нь 00-00 УЕА улсын дугаартай, JTHB аралын дугаартай, Lexus ES300h маркийн авто машиныг тооцон өгөхөөр, үлдэх 27,814,743 төгрөгийг 2025.07.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.08.25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025.10.25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2025.11.25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2025.12.25-ны өдөр 5,814,743 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******, Ю. ******* нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,024 төгрөгөөс 203,512 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос буюу Монголын татварын албаны 1165117377 тоот данснаас 203,512 төгрөгийг, хариуцагч Ю.*******гаас 203,512 /хоёр зуун гурван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Инвескор ББСБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА