| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00930/И |
| Дугаар | 103/ШШ2025/00925 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00925
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00925 | Улаанбаатар хот |
2025 10 22 103/ШШ2025/00925
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ...... дүгээр гудамжны . тоотод оршин суух, ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дүгээр байрны . тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох сургалтын зардал 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: миний бие нь 2001 онд танилцаж бид хоёр хамт 1 жил гаруй хугацаанд хамт амьдарсан. 2002.11.14-ний өдөр хүү төрсөн, хүүгээ төрөөд 6 сар гаруй хугацаанд хамтран амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2003 оноос салж тусдаа амьдарч хүү ээжийнхээ асрамжинд хүмүүжсэн. миний бие хүүгээ 23 жилийн хугацаанд өсгөж хүмүүжүүлэхдээ эцэг болох аас мөнгөн тусламж, тэтгэлэг авч байгаагүй бөгөөд 2018 оны 10 сард хүүхдийн тэтгэлэг гаргуулах өргөдөл өгөхөд тухайн үед нь хүүгээ оюутан болохоор сургуулийн төлбөр болон гарах зардал болгоныг нь өгнө гэж өөрийн амаар хэлж гуйн миний өргөдлийг буцаалгасан. Одоо миний бүү болох Хатанбаатар нь ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технилогийн сургуулийн 2 дугаар курсэд суралцдаг. 2022 онд 4,500,000 төгрөг, 2023 онд 4,500,000 төгрөг, 2024 онд 6,100,000 төгрөг, 2025 онд 6,100,000 төгрөг нийт сургалтын төлбөр 21,000,000 төгрөг болж байна. нь 3,000,000 төгрөг л өгсөн. Иймд хуулийн дагуу аас хүү сургуулийн төлбөр 21,000,000 төгрөгийн 50 хувь болох 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: миний бие ******* холбогдуулан сургалтын төлбөр 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 5,000,0000 төгрөгөөс 2025.10.15-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн, үлдэх 4,000,000 төгрөгийг 2025 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 2 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сард 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* холбогдох сургалтын зардал 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 5,000,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 5,000,0000 төгрөгөөс 2025.10.15-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн, үлдэх 4,000,000 төгрөгийг 2025 оны 12 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 1 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 2 сард 1,000,000 төгрөг, 2026 оны 3 сард 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 84,475 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Э.аас 84,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ