Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00926

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00926

Улаанбаатар хот

 

 

 

2025 10 22 103/ШШ2025/00926

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хороололд байрлах, ******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ... дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох 4,053,403,80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* сургууль нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* нь тус сургуульд захирлаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ******* ажлаас чөлөөлөх тухай Б/82 дугаар тушаалаар тус ******* галч ******* ажлаас чөлөөлсөн. Энэ нь Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2021/00... дугаартай шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 4,503,782 төгрөгийг олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлж бичилт хийхийг даалгасан байдаг. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2022 оын 01 дүгээр сарын 10-ны өдрийн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийн дагуу гүйцэтгэх ажиллагаагаар тус ******* захирлын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/05 дугаар тушаалаар ******* ажилд томилж, 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Төрийн сан (9103538)- ийн 100200290000 тоот дансанд *******ийн Нийгмийн даатгалын шимтгэлд 427,859.29 төгрөг, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэс (4553918)- ийн Хаан банкны 5750422670 тоот дансанд 4,053,403.80 төгрөгийг шилжүүлсэн.Text Box: %
Энэ нь санхүүгийн тайланд авлага үүссэн тул тухайн үед захирлаар ажиллаж байсан иргэн *******эс 4,503,400,00 төгрөгийг гаргуулж байгууллагыг хохиролгүй болгож авлага барагдуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* нэхэмжлэлтэй надад холбогдуулан 4,053,403,80 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* би хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгөөр,2027 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 103,400 төгрөгөөр төлж барагдуулахаар бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох 4,053,403,80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* нь 4,053,403,80 төгрөгийг/дөрвөн сая, тавин гурван мянга, дөрвөн зуун гурван төгрөг, наян мөнгө/ 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2027 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сар бүрийн 25-ны өдөр 200,000 төгрөгөөр,2027 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 103,400 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,004 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,002 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******эс 42,002 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ