| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00988/И |
| Дугаар | 103/ШШ2025/00927 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00927
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00927 | Улаанбаатар хот |
2025 10 22 103/ШШ2025/00927
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж 9/1 тоотод байрлах, Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант ... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,053,432.87 төгрөг, нотариатын зардалд 16,500 төгрөг нийт 7,069,932.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Хаан банкны Багануур салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч М.*******, Н.******* нар нь нэхэмжпэгч ХААН банкны Багануур салбартай 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЗГ/20..........4384 тоот цалингийн зээлийн гэрээ, БГХ2024...84 тоот барьцааны гэрээ байгуулан 9,000,000 /Есөн сая / төгрөгийг жилийн 18%, сарын 1,5% хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,679,320.19 төгрөг, зээлийн хүүд 1,199,290.15 төгрөг, нийт 3,866,911.80 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл зээлийн төлбөрийн зээл олголтын эргэн төлөлтийн хуваарийг 203 хоног хугацаа хэтрүүлэн төлөлт хийгээгүй байх бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 6,320,679.81 төгрөг, зээлийн хүү 713,982.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,770.55 төгрөг, нийт 7,053,432.87 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс дээрх зээлийн үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, 2025 оны 08 дугаар сарын 14- ний өдөр, 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус тус зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн байх боловч зээлдэгч гэрээнд заасан үүргээ зөрчиж, дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч нараас 7,069,932.87 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.*******, Н.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ХААН банкны Багануур салбараас нэхэмжилж байгаа 7,069,932.87 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хаан банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,053,432.87 төгрөг, нотариатын зардалд 16,500 төгрөг нийт 7,069,932.87 төгрөг /долоон сая, жаран есөн мянга, есөн зуун гучин хоёр төгрөг, наян долоон мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 64,034 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч М.*******, Н.******* нараас 64,034 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Багануур салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ