| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2025/00042/И |
| Дугаар | 307/ШШ2025/00118 |
| Огноо | 2025-01-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 307/ШШ2025/00118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2025/00042/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* хороо, 1******* байрны ******* оршин суух, ******* овогт ******* ******* хүсэлттэй,
******* ******* эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
Миний бие ******* 2013 онд танилцан 2014 оны 08 сард хамтран амьдарч 2018 оны 08 сард гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 12 сарын 15-ны өдөр охин , 2018 оны 08 сарын 08-ны өдөр охин нар төрсөн. Биднийг хамт амьдрах хугацаанд нь тогтсон ажилгүй, орлогогүй, орон байргүй бид манай ээжийн байранд ам бүлээрэй амьдардаг. Одооч амьдарч байгаа. 2022 оны намраас хойш ХХК-д ээлжийн ажилд орсон цагаас гэр бүл үр хүүхдүүдээ халамж, анхаарал мөн эдийн засгийн дэмжлэггүй өдийг хүрсэн. 2023 оны 10 сараа хойш гэртээ ирэхээ больсон. 2024 оны 03 сард ирээд 4 хоног хоноод явсан. Тэр цагаас хойш одоог хүртэл сураггүй байна. Надад мэдэгдэхгүй зээл авч намайг хохироож байна. Иймд ******* ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү... гэв.
2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.******* иргэний үнэмлэхийн хуулбар, Н. мэйлээр явуулсан хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.******* гаргасан Н.******* эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2. ******* Очболд нь хаана оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй болох нь хүсэлт гаргагч тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан боловч шүүхийн дуудсанаар ирээгүй, хаягтаа байгаагүй гэх тайлбараар Н. оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж хуульчилжээ.
Иймд хүсэлт гаргагч Б.******* гаргасан Н.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
4. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д заасныг баримтлан регистрийн дугаартай овогт ******* ******* эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан Н.******* эрэн сурвалжлах, оршин суугаа газрын хаягийг тогтоохыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. М.Цэрэннадмидыг хаягийг тодруулсны эцэст хүсэлт гаргагч ******* /********/ утас болон хаягаар нь мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70,200 төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ