| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/01155/И |
| Дугаар | 320/ШШ2025/01049 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 320/ШШ2025/01049
| 2025 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 320/ШШ2025/01049 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СЛБЗГ газар ХХК,
Хариуцагч: Ч ийн Д ,
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 944,447.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,092,180.71 (хоёр сая ерэн хоёр мянга нэг зуун ная) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 320/2025/01155/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дс (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-д зааснаар хариуцагч Ч.Д ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СЛБЗГ газар ХХК нь хариуцагч Ч.Д д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 944,447.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,092,180.71 (хоёр сая ерэн хоёр мянга нэг зуун ная) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,092,180.71 төгрөг. Энэхүү дүнд: Үндсэн төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 944,447.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг. Гэрээ байгуулсан огноо: 2022.07.18. Гэрээ дуусгавар болох огноо: 2024.07.20. Гэрээний хугацааг сунгаагүй. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 675,530 төгрөг. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2022.08.20.
Ч.Д той 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-3641 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,349,900 төгрөгийн зээлийг сарын 3,30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн. Үндсэн зээл 1,349,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээр талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар ...хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно... гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,758,410.71 төгрөг болсон.
Энэхүү мөнгөн дүнгээс 675,530 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,082,880.71 төгрөг байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,092,180.71 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Ч.Д той барьцаат зээлийн гэрээ байгуулж, 1,349,900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон. Хариуцагч 2022 оны 8 дугаар сараас гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн бөгөөд зээл төлөхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд тэрээр 675,530 төгрөгийг төлснөөс үндсэн зээлд 337,527 төгрөг, үндсэн хүүд 338,003 төгрөгөөр суутгагдсан. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан тул тус гэрээний 2.7-д заасны дагуу нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцож нийт 2,693,827.73 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 675,530 төгрөгийг хасахад 2,018,297.73 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гарсан хохирол зардал буюу гэрээг нотариатаар батлуулсан төлбөр 9,300 төгрөгийг нэмж, нийт 2,027,597.73 төгрөгийг хариуцагч төлнө. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэгч байгууллагаас гаргуулахаар шаардсан хүү, нэмэгдүүлсэн хүү нь хуульд нийцсэн байна. Хариуцагч нь зээлийн гэрээний хүүг хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан тул төлөх үүрэгтэй. Хариуцагчтай холбогдож чадахгүй байсан. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хоногоор буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаагаар тооцсон. Зээлийн хүүг багасгах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Би СЛБЗГ газар ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний авсан зээлийн дүн 1,349,900 төгрөг байсан боловч байгуулсан гэрээний дагуу сар бүрийн хүүг 3,3 хувь буюу жилийн 39,6 хувиар тооцсон байна. Энэ нь Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан хэт өндөр хүүтэй гэрээнд хамаарах бөгөөд шударга бус нөхцөл гэж үзэж байна. Иргэний хуулийн 282.1-д хэт өндөр хүүтэй гэрээний заалт хүчингүй байна гэж заасан тул нэхэмжлэгчийн тооцоолсон нийт дүнг би үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн ирүүлсэн шаардлагад үндсэн өрөөс гадна өндөр хэмжээний хүү, нэмэгдэл, бусад зардлыг нэмж тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Би зээлийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нийт төлбөрийн дүн 2,092,180.71 төгрөг нь үндэслэлгүй, хэт өндөр дүнтэй байна.
Иймд шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь, эсвэл хэт өндөр хүүгийн хэсгийг хүчингүйд тооцож зөвхөн үндсэн өрийг тооцон шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 30-31 дэхь тал)
3. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн БЗГ22-3641 дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зээл төлөлтийн дансны хуулга, төлбөрийн баримтын хуулбар, шүүх хуралдаанд Г.Дс г оролцуулах тухай хүсэлт зэрэг баримтыг ирүүлсэн. (хавтаст хэргийн 6, 7-8, 9-11, 12, 13, 36 дахь тал)
4. Хариуцагчаас: Хариу тайлбар, гар утасны зурвасын зургийн хуулбар гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 30-31, 32 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч СЛБЗГ газар ХХК нь хариуцагч Ч.Д д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 944,447.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,092,180.71 (хоёр сая ерэн хоёр мянга нэг зуун ная) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ч.Д той 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-3641 дугаартай барьцаат зээлийн гэрээг бичгээр байгуулж, 1,349,900 төгрөгийг, сарын 3,30 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээл олгож, эргэн төлөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон. Хариуцагч 2022 оны 8 дугаар сараас гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн тул гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,758,410.71 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 675,530 төгрөг төлж, үлдэгдэл 2,02,880.71 төгрөг үлдсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 944,447.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,092,180.71 (хоёр сая ерэн хоёр мянга нэг зуун ная) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулна гэж тайлбарласан.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөөгүй. Үүнд: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний авсан зээлийн дүн 1,349,900 төгрөг байсан боловч байгуулсан гэрээний дагуу сар бүрийн хүүг 3,3 хувь буюу жилийн 39,6 хувиар тооцсон байна. Энэ нь Монгол улсын Иргэний хуулийн 282 дугаар зүйлд заасан хэт өндөр хүүтэй гэрээнд хамаарах бөгөөд шударга бус нөхцөл байна. Иргэний хуулийн 282.1-д хэт өндөр хүүтэй гэрээний заалт хүчингүй байна гэж заасан тул нэхэмжлэгчийн тооцоолсон нийт дүнг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үндсэн өрөөс гадна өндөр хэмжээний хүү, нэмэгдэл, бусад зардлыг нэмж тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Би зээлийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нийт төлбөрийн дүн 2,092,180.71 төгрөг нь үндэслэлгүй, хэт өндөр дүнтэй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь, эсвэл хэт өндөр хүүгийн хэсгийг хүчингүйд тооцож зөвхөн үндсэн өрийг тооцон шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарлажээ. (хавтаст хэргийн 30-31 дахь тал)
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар болон нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдов.
а. Хариуцагч Ч.Д нь СЛБЗГ газар ХХК-тай 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр БЗГ22-6341 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулж, барааны нэр Galaxy A33, марк, мери, үзүүлэлт SM-A336BZKG, үнэ 1,349,900 (нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуу) төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг барьцаалуулж, 1,349,900 (нэг сая гурван зуун дөчин есөн мянга есөн зуу) төгрөгийг 24 сарын хугацаатай, 3,30 хувийн хүүтэй зээл авсан байна.
Тус гэрээний 2.2-т Зээлийн хүү: сарын 3,30 байна, 2.7-д Хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөөс энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно гэсэн нөхцөлтэйгээр тохирч, талууд гэрээг баталгаажуулсан нь зохигчийн тайлбар, 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн БЗГ22-6341 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-ний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдан, тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсчээ. (хавтаст хэргийн 9-12 дахь тал)
Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан. Хариуцагч Ч.Д зээл, хүүнд нийт 2,758,410.71 төгрөг төлөхөөс 675,530 төгрөгийг төлж, үлдэгдэл зээл, хүү, нийт 2,082,880.71 төгрөг үлдсэн тухай нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон. (хавтаст хэргийн 3 дахь тал)
б. Зээлдэгч Ч.Д зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлж байсан боловч 2022 оны 8 дугаар сараас хойшхи хугацаанд зээлийн гэрээний үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн ...Хариуцагч 2022 оны 8 дугаар сараас гэрээний үүргийг зөрчиж эхэлсэн... гэх тайлбар, хариуцагчийн ...Би зээлийн тодорхой хэсгийг төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан нийт төлбөрийн дүн 2,092,180.71 төгрөг үндэслэлгүй, хэт өндөр дүнтэй байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь, эсвэл хэт өндөр хүүгийн хэсгийг хүчингүйд тооцож зөвхөн үндсэн өрийг тооцон шийдвэрлэж өгнө үү гэх тайлбараар нотлогдож байна. (хавтаст хэргийн 3, 31 дэхь тал)
в. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч СЛБЗГ газар ХХК, хариуцагч Ч.Д нарын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
г. Зээлдэгч Ч.Д гэрээнд заасны дагуу зээлсэн мөнгөө буцааж төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, зээлийн хүү 944,447.04 төгрөгөөс 538,057.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөгөөс 44,783.52 төгрөг, нийт 1,595,213.31 (нэг сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун арван гурав) төгрөг (гучин нэг) мөнгийг зээлдүүлэгчид төлөх үндэслэлтэй байна.
д. Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссан буюу 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 370 хоногоор зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ашигласан хоногоор тооцон нэг өдрийн хүүг 1,098.35 төгрөгөөр бодож, нийт 406,389.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,277.90 төгрөг, бүгд 487,667.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ. (хавтаст хэргийн 12 дахь тал)
Гэтэл талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээнд 24 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацаанд буюу зээлийг ашигласан хоногоор хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохоор заасан зохицуулалт байхгүй. Мөн гэрээний үүргээ биелүүлээгүй байдлаас гарсан хохирол болох нотариатын зардал 9,300 төгрөгийн баримтыг хуулбарласан тул нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд эдгээрийг нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх зээлийн хүү 406,389.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,277.90 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 496,967.4 (дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран долоо) төгрөг (дөрөв) мөнгийг хариуцагчаас гаргуулж тогтоох боломжгүй байна.
Хариуцагч Ч.Д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг төлөхгүй гэж маргаж байгаа боловч тэрээр холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцож нийт 2,693,827.73 төгрөг болсон. Үүнээс хариуцагчийн төлсөн 675,530 төгрөгийг хасахад 2,018,297.73 төгрөгийн төлбөр үлдсэн. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж гарсан хохирол зардал буюу гэрээг нотариатаар батлуулсан төлбөр 9,300 төгрөгийг нэмж, нийт 2,027,597.73 төгрөгийг хариуцагч төлнө гэж нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 944,447.04 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 126,061.42 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,092,180.71 (хоёр сая ерэн хоёр мянга нэг зуун ная) төгрөг (далан нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч Ч.Д оос үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 538,057.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,783.52 төгрөг, нийт 1,595,213.31 (нэг сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун арван гурав) төгрөг (гучин нэг) мөнгө гаргуулан, нэхэмжлэгч СЛБЗГ газар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүү 406,389.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,277.90 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 496,967.4 (дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран долоо) төгрөг (дөрөв) мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,595,213.31 (нэг сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун арван гурав) төгрөг (гучин нэг) мөнгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 40,473 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Д оос үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,012,372.25 төгрөг, хүү 538,057.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,783.52 төгрөг, нийт 1,595,213.31 (нэг сая таван зуун ерэн таван мянга хоёр зуун арван гурав) төгрөг (гучин нэг) мөнгө гаргуулан нэхэмжлэгч СЛБЗГ газар ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх зээлийн хүү 406,389.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,277.90 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 496,967.4 (дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун жаран долоо) төгрөг (дөрөв) мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Д оос улсын тэмдэгтийн хураамж 40,473 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч СЛБЗГ газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 759.3-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 7511.1-д заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА