Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01053

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 320/ШШ2025/01053

Хөвсгөл аймаг

 

                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ХБ ХК-ийн,

Хариуцагч: Д.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн төлбөр 22,051,409 төгрөг, зээлийн хүү 1,930,083.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,074.80 төгрөг, нийт 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоо) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 320/2025/01153/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Б нь нэхэмжлэгч ХБ ХК-тай 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр №31757654961 тоот онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулж, 22,620,000 (хорин хоёр сая зургаан зуун хорин мянга) төгрөгийг, жилийн 19 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ/57654961 тоот барьцааны гэрээ байгуулж, ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалсан. Зээлдэгч Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 568,591 төгрөг, зээлийн хүү 1,533,746.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,314.13 төгрөг, нийт 2,110,652.05 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч буюу зээлдэгч Д.Б гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар 227 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Мөн талууд нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйл (Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх)-ийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно гэж, мөн хуулийн 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээнд Зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээлийн өргөдөл, бүтээгдэхүүний нөхцлийг нэг удаагийн нууц кодоор баталгаажуулсан болно.

Иймд зээлдэгч Д.Б гөөс 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар дараах төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлийн төлбөр: Үндсэн зээлийн төлбөр 22,051,409 төгрөг, зээлийн хүү 1,930,083.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,074.80 төгрөг, нийт 24,036 ,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоон төгрөг далан есөн мөнгө) гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Нэхэмжлэгч ХБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л , хариуцагч Д.Б нарын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ХБ ХК нь хариугдагч Д.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,036,567.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л , нөгөө талаас хариуцагч Д гийн Б /РД: МЮ****/ нар бид дараах байдлаар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Үүнд:

1. Нэхэмжлэлийн шаардлага болох 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоон төгрөг далан есөн мөнгө) хариуцагч Д.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

2. Хариуцагч Д.Б нь 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоон төгрөг далан есөн мөнгө)-ийг 18 сарын хугацаанд сар бүрийн 28-ны дотор хэсэгчилсэн байдлаар төлж барагдуулна. 1. 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 2. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 3. 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 4. 2025 оны 12 дугаар сарын 24-ны өдөр 1,335,000 төгрөг, 5. 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 6. 2026 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 7. 2026 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 8. 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 9. 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 10. 2026 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 11. 2026 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 12. 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 13. 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 14. 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 15. 2026 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 16. 2026 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 17. 2027 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 18. 2027 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 19. 2027 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,341,567.79 төгрөг.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэжээ.

(хавтаст хэргийн 62 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХБ ХК нь хариуцагч Д.Б д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 22,051,409 төгрөг, зээлийн хүү 1,930,083.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,074.80 төгрөг, нийт 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоо) төгрөг (далан ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Л , хариуцагч Д.Б нарын хооронд 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан ...Д.Б нь 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоо) төгрөг (далан ес) мөнгийг 18 сарын хугацаанд сар бүрийн 28-ны дотор хэсэгчилсэн байдлаар буюу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2027 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 1,335,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,341,567.79 төгрөгөөр төлж барагдуулна... гэх бичилттэй эвлэрлийн гэрээг ирүүлсэн. Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлага нийт 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоо) төгрөг (далан ес) мөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2027 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор сар бүр 1,335,000 төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,341,567.79 төгрөгөөр хувааж тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,133 төгрөгийн тал хувь болох 139,066.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б гөөс улсын тэмдэгтийн хураамж 139,066.5 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХБ ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 22,051,409 төгрөг, зээлийн хүү 1,930,083.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,074.80 төгрөг, нийт 24,036,567.79 (хорин дөрвөн сая гучин зургаан мянга таван зуун жаран долоо) төгрөг (далан ес) мөнгийг 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 2027 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн дотор сар бүр 1,335,000 (нэг сая гурван зуун гучин таван мянга) төгрөг, 2027 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 1,341,567.79 (нэг сая гурван зуун дөчин нэгэн мянга таван зуун жаран долоо) төгрөг (далан ес) мөнгөөр тус тус хуваан төлж барагдуулахаар хариуцагч Д.Б хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн MN710090100170000941 тоот дансанд 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,133 төгрөгөөс 139,066.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б гөөс улсын тэмдэгтийн хураамж 139,066.5 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч ХБ ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА