| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 320/2025/00910/И |
| Дугаар | 320/ШШ2025/01055 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 320/ШШ2025/01055
| 2025 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 320/ШШ2025/01055 | Хөвсгөл аймаг |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Бага дарь эх, 6 дугаар гудамжны 1298 тоотод оршин суух, РЮ79042170 дугаар регистртэй, Гөрөөчин овогт Б ын Э ын,
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Д.М
Малын үнэ 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 320/2025/00910/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 1,300,000 төгрөг. Энэ дүнд: үндсэн төлбөр 1,300,000. Гэрээ байгуулсан огноо: 2022 оны 8 дугаар сар. Гэрээний үнэ: 1,300,000. Худалдан авагч үнэ төлсөн огноо: 2022 оны 8 дугаар сар.
Миний бие Б.Э нь 2022 оны 8 дугаар сард Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт мал маллан амьдардаг 10 жилийн ангийн хүүхэд болох Д.М болон түүний нөхөр Б.Б нараас 2022 оны 11 дүгээр сард буюу идэшний үеэр 1 сувай үнээ, 2 эм сувай хонь худалдаж авахаар тохиролцож нийт 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн. Бид сувай 1 үнээг 1,000,000 төгрөгөөр, 2 эм сувай хонийг нэг бүрийн үнийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. Гэтэл Б.Б , Д.М нар нь харилцан тохиролцсон хугацаандаа идэшний малыг өгөөгүй. Малаа авахаар шаардахад нядлаад явуулчихсан, очиж байгаа гэх мэтээр худлаа ярьж байгаад сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Одоо миний бие идэшний мах авах шаардлагагүй болсон тул тэдэнд өгсөн мөнгөө буцаан гаргуулж авах хүсэлтэй байна.
Иймд Б.Б , Д.М нараас 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-9 дэхь тал)
2. Хариуцагч Б.Б , Д.М нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжилж байгаа 1,300,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 68 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Б.Б , Д.М нарт холбогдуулан малын үнэ 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б , Д.М нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2025 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Бид нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжилж байгаа 1,300,000 төгрөгийг төлж барагдуулна гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага нийт малын үнэ 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Э т төлөхийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,750 төгрөгийн тал хувь болох 17,875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б , Д.М нараас улсын тэмдэгтийн хураамж 17,875 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжилсэн малын үнэ 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хариуцагч Б.Б , Д.М нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1165117377 тоот дансанд 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгөөс 17,875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Б , Д.М нараас улсын тэмдэгтийн хураамж 17,875 төгрөг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Б.Э т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА