Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/01080

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 320/ШШ2025/01080

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц ийн Ж ,

Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 320/2025/00903/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 8 жилийн дунд сургуульд суралцан, 1990 онд 8 дугаар ангиа төгссөн. Тэгээд 1994 оны 12 дугаар сард Х.Х тай гэр бүл болж, Төмөрбулаг сумын Нарийний голд төллөх эм хонь, эм ямаа маллан 1995 оноос 2000 оныг дуустал малчнаар ажилласан. Гэтэл 2024 онд малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болоход Төмөрбулаг сумын архивт 1995-1997 оны мал тооллогын бүртгэлийн А данс байхгүй устаж алга болсны улмаас дээрх хугацаа тооцогдохгүй байна. Нийгмийн даатгалын газарт хандахад 1998 он, 2000 оныг малчнаар шимтгэл төлсөн хугацаанд тооцсон, мөн 1999 оны мал тооллогын А данс байгаа тул малчин жилд орно гэсэн. Харин 1995, 1996, 1997 оны баримтыг засварласан байж магадгүй гээд тогтоогоогүй, шүүхэд хандах нь зүйтэй гэсэн. Би анх шүүхэд хүсэлт гаргахдаа 1995 оноос 2000 оныг дуустал мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор гаргасан. Гэвч одоо Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архиваас авсан 1995 он, 1996 он, 1997 оны баримтыг үндэслэн мал маллаж байсан байдлаа тогтоолгоно.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1 дэхь тал)

2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан 1997 он 5 сар. Багийн хонинд вакцин хийсэн цуваа ДХХ-н гэх бичилттэй, Туулгалт хийсэн суурь 1995 он 4 сар гэх бичилттэй, 3-р багийн хоньд вакцин хийсэн цуваа 1996 он 2 сар гэх бичилттэй баримтууд, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаар Өргөдөл шийдвэрлэх тухай №106 дугаар тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Өргөдөл шийдвэрлэх тухай №72 дугаар тогтоол, НДД №10***дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэсэн бичилттэй 17****** дугаар Баталгаажилтын хуудас-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны архивын хуулбар зэрэг баримт өгсөн. (хавтаст хэргийн 2-10, 56-59 дэхь тал)

3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ц.Ж ы ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-25 регистрийн дугаар өөрчилсөн тухай мэдэгдэх хуудас, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, паспорт авах өргөдөл, Х.Х ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Х.Н-ийн ХААТР-11 (А) маягтын төрснийг бүртгэх анкет, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архиваас Х.Х ын ам бүлд холбогдох хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын маягт, хүн ам орон сууцны тооллогын лавлагааг тус тус гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.У , С.Д нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14, 19-23, 24, 27-32, 60, 62-63, 25, 33-38, 80-84 дэхь дахь тал)

3.1. 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Нотлох баримтад үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архивын баримтад үзлэгийн ажиллагаа хийж, тэмдэглэл үйлдсэн. (хавтаст хэргийн 85-86, 88-99 дэхь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ц.Ж нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

3.1. Нэхэмжлэгч Ц.Ж хүсэлтийн үндэслэлээ Х.Х тай 1994 онд гэр бүл болж мал маллаж байсан. Малын А данс байхгүй, устсан тул Нийгмийн даатгалын газарт хандахад 1998, 2000 оныг малчнаар шимтгэл төлсөн хугацаанд тооцсон, 1999 оны мал тооллогын А данс байгаа тул малчин жилд орно гэсэн. Харин 1995, 1996, 1997 оны баримтыг засварласан байж магадгүй гээд тогтоогоогүй, шүүхэд хандах нь зүйтэй гэсэн тул Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архиваас авсан 1995 он, 1996 он, 1997 оны баримтыг үндэслэн мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж тайлбарласан.

3.2. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Өргөдөл шийдвэрлэх тухай №106 дугаар тогтоолд ... Тогтоох нь: Нэг. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын оршин суугч Ц.Ж /рл******/-ын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд хандаж гаргасан хүсэлт, нотлох баримтын хүрээнд хэлэлцэж 1995, 1996, 1997 онуудын баримтуудыг засварласан байх магадлалтай тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд дараагийн шатанд хандаж хүсэлтээ гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэв ... гэжээ. (хавтаст хэргийн 6 дахь тал)

Тус шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Нотлох баримтад үзлэг хийх тухай шүүгчийн захирамжаар эх баримтад үзлэг хийж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр Ц.Ж ы шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан 1997 он 5 сар. Багийн хонинд вакцин хийсэн цуваа ДХХ-н гэх бичилттэй, Туулгалт хийсэн суурь 1995 он 4 сар гэх бичилттэй, 3-р багийн хоньд вакцин хийсэн цуваа 1996 он 2 сар гэх бичилттэй баримтуудад үзлэг хийхэд дээрх баримтуудын эх хувь архивт байхгүй, ямар баримтаас хуулбарлан хуулбар үнэн тэмдэг дарсан эсэх нь тодорхойгүй байна. (хавтаст хэргийн 85-86, 88-99 дэхь тал)

Түүнчлэн Ц.Ж , Х.Х нар 1994 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн тухай Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын гүйцэтгэх захиргаанаас бүртгэсэн Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, овог: -, эцгийн нэр: Х , Эрэгтэй нэр: Х , Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, овог:-, эцгийн нэр: Ц , Эмэгтэй нэр: Ж нар 1994 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болсон учир 1995 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэв гэх бичилттэй ПА№18 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байгаа боловч ХААТР-11 (А) маягтын төрснийг бүртгэх анкетад 1. Хөвсгөл аймаг Төмөрбулаг сум. Он сар өдөр: 1995.11.02...3. Овог: Х . 4. Нэр: Н-...8. Эхийн овог нэр: Ц Ж ...ажилладаг байгууллага: үгүй, эрхэлдэг ажил: үгүй...11. Эцгийн овог нэр: Х Х ...ажилладаг байгууллага: Давшилт компани. Эрхэлдэг ажил: Эсгийний үйлдвэрт... гэж бичигджээ. (хавтаст хэргийн 10, 63 дахь тал)

Тодруулбал Ц.Ж ы шүүхэд ирүүлсэн 1995 он, 1996 он, 1997 оны эх баримт Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын архивт байхгүй, хүү Х.Н-ийг 1995 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төрснийг бүртгэх анкетад Ц.Ж ыг ажилгүй, нөхөр Х.Х Давшилт компанид эсгийний үйлдвэрт ажилладаг гэх бүртгэлтэй байх тул түүнийг мал маллаж байсан гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн шүүхээс нотлох баримтаар бүрдүүлсэн Ц.Ж ы ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-25 регистрийн дугаар өөрчилсөн тухай мэдэгдэх хуудас, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, паспорт авах өргөдөл, Х.Х ын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлд нэхэмжлэгч Ц.Ж ы 1995-1997 онд мал маллаж байсан талаарх ач холбогдол бүхий мэдээлэл байхгүй, гэрч Д.У , С.Д нарын мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй байна. (хавтаст хэргийн 19-23, 27-32 дахь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Ж өөрийн мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдохгүй байх тул Ц.Ж ы Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.  Нэхэмжлэгч Ц.Ж шүүх хуралдаанд 1998 он, 1999 он, 2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохгүй гэж хүсэлтийн шаардлагаа тодруулсан тул хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Өргөдөл шийдвэрлэх тухай №72 дугаар тогтоол, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын Х.Х ын ам бүлд холбогдох хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын маягт, хүн ам орон сууцны тооллогын лавлагаа, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны архивын хуулбар тухайн хүсэлтийн шаардлагад хамааралгүй, НДД №10***дугаар нийгмийн даатгалын дэвтрийн иргэн (даатгуулагч)-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэсэн бичилттэй 17****** дугаар Баталгаажилтын хуудас-ны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримт хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 7, 33-38, 56-59, 9 дэхь тал)

5.  Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Онход овогт Ц ийн Ж ы, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА