Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 90

 

 

 

2024     11        27                                             2024/ДШМ/90

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Батчимэг нарыг оролцуулан,

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гантөгс даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны дугаар сарын 01ий өдрийн 2024/ШЦТ/254 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн *******д холбогдох эрүүгийн 2436001720245 дугаартай хэргийг 2024 оны дугаар сарын 30ы өдөр хүлээн авч шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эцэг, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* *******од оршин суух, ******* ******* ******* ын Үүрийнцолмон, регистрийн дугаар:  

2. Шүүгдэгч Ө. Үүрийнцолмон нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* - ******* хашаанд гийн эзэмшлийн амбаарын цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч монгол гэрийн 2 ширхэг ханыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг завдсан,

Мөн 2024 оны дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* хашаанд гийн эзэмшлийн амбаарт нэвтэрч 5 ширхэг хашааны шургааг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Ховд аймгийн прокурорын газраас *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

4.1 Шүүгдэгч ******* ******* ******* ын Үүрийнцолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* ******* ын Үүрийнцолмонг 02 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө. Үүрийнцолмонд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.4 Эрүүгийн 2426001720245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж,

4.5 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

4.6 Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь гийн амбаараас эд зүйл авахыг завдсан, П.Оюундаваагийн амбаараас 5 ширхэг хашааны шургааган модыг хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Хохирлыг нөхөн төлсөн. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж бусдад хохирол учруулсандаа маш их харамсаж гэмшиж байна. Шүүх хурал орсноос хойш цагдан хоригдох хугацаандаа өөрийн амьдралын хэв маяг буруу байсныг маш сайн ойлгосон.

Архи гэдэг зүйлийг амар хялбар аргаар олох гэж бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр авч бусдад хохирол учруулсандаа маш их гэмшиж, их зүйлийг ухаарч байна. Хойшид хийсэн алдаагаа давтахгүй, цаашид үргэлжлэх амьдралдаа маш их сургамж авч, аливаа зүйлд эрүүл саруул ухаанаар хандаж, амьдрахаа илэрхийлж байна. Миний бие дахин алдаа гаргахгүй амьдарч чадахаа илэрхийлж байна. Миний гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирлоо нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, миний гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 02 /хоёр жилийн хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж, нэг жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон гэж дүгнэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүдэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг  бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул “хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй” байна.

2. Энэ хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

3. Шүүгдэгч Ө. Үүрийнцолмон нь 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* - ******* хашаанд гийн эзэмшлийн амбаарын цоожийг чулуугаар эвдэн нэвтэрч монгол гэрийн 2 ширхэг ханыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан,

Мөн 2024 оны дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* ******* ******* ******* хашаанд гийн эзэмшлийн амбаарт нэвтэрч 5 ширхэг хашааны шургааг модыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт тус тус үйлдсэн болох нь “гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл з******* үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, яллагдагч *******гийн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

4. Ховд аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5.  “Анхан шатны шүүх шүүгдэгч *******г тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******г 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

6. Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар нь давж заалдсан гомдолдоо “хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, хохирлоо нөхөн төлсөн, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн багасгаж, нэг жилийн хорих ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч ******* нь “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан  хохирлоо нөхөн төлсөн,  хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

7. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны дугаар сарын 01-ний өдрийн  2024/ШЦТ/254 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “тусгай ангийн” гэсний өмнө “ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн” гэж нэмж, Тогтоох хэсгийн  2 болон 3 дугаар заалтын “2 жилийн хугацаагаар” гэснийг “1 жилийн хугацаагаар” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                    ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР