| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Должинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2023/1084/З |
| Дугаар | 128/ШШ2026/0590 |
| Огноо | 2026-06-09 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2026/0590
2026 06 09 128/ШШ2026/0590
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Должинсүрэн би, Д*******/ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* нар холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д*******/ ХХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ..."Д*******/" ХХК-ийн /РД:*******/ нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Ж.Я*******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс дараах хүсэлтийг гаргаж байна.
Тус компанийн зүгээс хариуцагчид холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Үүнд:
1. "Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* нарын шийдвэрлэсэн Татварын улсын байцаагчийн 2018.12.26-ны өдрийн 0297788 дугаар бүхий "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай,
2. МУ-ын Засгийн газрын 1997.02.19-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан 1997.01.24-ны өдрийн "Д*******" ХХК-тай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" нь Олон Улсын гэрээ мөн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" тухай.
Дээрх маргаан нь Монгол Улс болон ******* Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэхээр ажиллаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-т "нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх" тус хуулийн 66.1-т "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн татгалзаж болно" гэж тус тус заасны дагуу компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.
Иймд тус компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буй татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0297788 дугаар бүхий "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 2. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "Д*******" ХХК-тай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" нь Олон Улсын гэрээ мөн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" тухай шаардлага бүхий Д*******/ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* нарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгч Д*******/ ХХК 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Тус компанийн зүгээс хариуцагчид холбогдуулан 1. "Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* нарын шийдвэрлэсэн Татварын улсын байцаагчийн 2018.12.26-ны өдрийн 0297788 дугаар бүхий "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай, 2. МУ-ын Засгийн газрын 1997.02.19-ны өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан 1997.01.24-ны өдрийн "Д*******" ХХК-тай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" нь Олон Улсын гэрээ мөн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх маргаан нь Монгол Улс болон ******* Улсын Засгийн газрын хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэхээр ажиллаж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20.1.1-т "нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх" тус хуулийн 66.1-т "Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсвэл хэсэгчлэн татгалзаж болно" гэж тус тус заасны дагуу компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд тус компанийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж буй татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх; мөн хуулийн 66 дугаар зүйл Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.4-д Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй. гэж тус тус зааснаар Д*******/ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан Д*******/ ХХК-иас Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* нар холбогдуулан гаргасан 1.Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ж.Я*******, Х.Н******* нарын шийдвэрлэсэн Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0297788 дугаар бүхий "Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай" шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, 2. Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тогтоолоор батлагдсан 1997 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн "Д*******" ХХК-тай байгуулсан "Бүтээгдэхүүн хуваах гэрээ" нь Олон Улсын гэрээ мөн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Ц.ДОЛЖИНСҮРЭН