Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00930

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00930

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 10 22 103/ШШ2025/00930

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 18-29 тоотод оршин суух, ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, ******* *******,

Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны ..тоотод оршин суух, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 446,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ганболд овогтой Ганхуяг би Н.*******, Н.******* нартай 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 1,080,000 төгрөгийн гар утсыг 5% хүүтэй 10 сарын хугацаатайгаар 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээг 2 хувь үйлдэж гэрээнд бид гарьн үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний хугацаанд сар бүр зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөдрийг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөр болох 324,000 төгрөг ,түүний хүү болох 81,000 төгрөг, алданги 41,000 төгрөг нийт 446,000 төгрөгийг хариуцагч Н.*******, Н.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Н.*******, Н.******* нар нь 2025.10.21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* *******, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 446,000 төгрөг /дөрвөн зуун дөчин зургаан мянга/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,030 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 7,015 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.*******, Н.******* нараас 7,015 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ