| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/01089/И |
| Дугаар | 103/ШШ2025/00932 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2025/00932
| 2025 оны 10 сарын 22 өдөр | Дугаар 103/ШШ2025/00932 | Улаанбаатар хот |
2025 10 22 103/ШШ2025/00932
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо, 60 дугаар байрны шитний өрөөнд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суух, ******* ******* ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .. дугаар байрны .. тоотод оршин суугч ******* нь өөрийн орон сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэх материал цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна.... тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгээ цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй төлбөрийн жагсаалт: 2016-07-12 сар 46,500 төгрөг, 2017-01-12 сар 93,000 төгрөг, 2022-01-12 сар 93,000 төгрөг, 2023-01-12 сар 182400,2024-01-12 сар 182,400 төгрөг, 2025-01-09 сар 136,800 төгрөг болж байна.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг үндэслэн хариуцагч *******гээс 2016-2017, 2022-2025 оны төлбөр 920,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* СӨХ-ноос нэхэмжилж байгаа 920,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 920,000 төгрөг /есөн зуун хорин мянган/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 13,315 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******гээс 13,315 төгрөгийг тус тус гаргуулж ******* СӨХ-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ