Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00933

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00933

Улаанбаатар хот

 

 

 

 

2025 10 22 103/ШШ2025/00933

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо, 60 дугаар байрны шитний өрөөнд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 878,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Багануур дүүргийн 3 дугаар хороо, .. дүгээр байрны ... тоотод оршин суугч ******* нь өөрийн сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэвэрлэгчийн цалин, цэвэрлэх материал цахилгааны төлбөр зэрэгт зарцуулагдах төлбөрийг СӨХ-ноос удаа дараа шаардсан боловч иргэний үүргээ биелүүлэхгүй, бусад сууц өмчлөгчдийн төлбөрийн мөнгөөр авч байгаа нь тус байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэлтэй байна. ... тоот сууцны дундын өмчлөлийн засвар, тохижилт, үйлчилгээ, цэв цалин, цэвэрлэгээний материал, цахилгааны төлөгдөөгүй 2016-11-12 сар 46,500 төгрөг, 2017-01-12 сар 93,000 төгрөг, 2021-07-12 сар 82,400 төгрөг, 2022-1-12 сар 182,400 төгрөг, 2023-01-12 сар 182,400 төгрөг, 2024-01-12 сар 182,400 төгрөг, 2025-1-09 сар 136,800 төгрөг болж байна. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг үндэслэн хариуцагч *******аас 2016-2017, 2021-2025 оны төлбөр 874,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* СӨХ-ноос нэхэмжилж байгаа 874,900 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 878,400 төгрөг /найман зуун далан найман мянга, дөрвөн зуун/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,632 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12,816 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч *******аас 12,8136 төгрөгийг тус тус гаргуулж ******* СӨХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ