Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00936

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00936

 

 

 

2025 10 22 103/ШШ2025/00936

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сэнтрал тауэр, 15 давхарт байрлах, ******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 2 дугаар хороо, Уурхайчдын гудамж .... тоотод оршин суух, *******арал ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,399,237.31 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* банк ХК нь ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,399,237.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Зээлдэгч ******* ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-09-09-нд 6000289129 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 3,326,0000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000...29 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 140 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 60002..29 тоот Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027-02- 20-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Ийм дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000289129 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 2,644,576,7 төгрөг, хүү 1,879,544.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,925.6 төгрөг, нотариатын төлбөрт 18,000 төгрөг, нийт 28,399,237.31 төгрөгийг Зээлдэгч ******* *******ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 28,399,237.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч А.******* нь Зээлийн гэрээний үүрэгт 28,399,237.31 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

*******онгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРА*******ЖЛАХ нь:

1.******* банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******арал ******* ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 28,399,237.31 төгрөг /хорин найман сая, гурван зуун ерин есөн мянга, хоёр зуун гучин долоон төгрөг, гучин нэгэн мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299,946 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 149,973 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч А.*******ээс 149,973 төгрөгийг тус тус гаргуулж ******* банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛА*******