Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2025/00854

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 10/ШШ2025/00854

Улаанбаатар хот

 

                       Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч:*******-******* ******* ******* дугаар хороо, ******* ******* гудамж, 1/1 байр, товер оффис, 17 давхарт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дугаар хороо, дүгээр байрны тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,02,055.09 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,02,055.09 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч Д. нь 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 9001 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөг гаргуулах авсан. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 6 дугаар сарын *******-ны өдөр дуусгавар болох хэдий ч зээлдэгч нь 6,202 төгрөгийг буцаан төлсөн. Зээлийн гэрээ 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс зөрчигдөж эхэлсэн бөгөөд нийт 55 хоногийн хугацаа хэтрээд байна. "******* ******* ******* ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч Д. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Талуудын хооронд байгуулсан 5254 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 9001- дугаар зээлийн дэд гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 4,748,5.68 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,167,290.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 87,818.4 төгрөг, нотариатын зардалд 28,500 төгрөг, бүгд 7,02,055.09 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Золбаяраас гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ББСБ ХХК-иас нэхэмжилсэн 7,02,055.09 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7,02,055.09 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,46 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 6,71.5 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 6,71.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА