| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 2436002910247 |
| Дугаар | 91 |
| Огноо | 2024-11-27 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Хосбаяр |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 91
2024 11 27 2024/ДШМ/91
******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Нямдорж, Н.Очирбат, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга М.Мөнгөнсарнай нарыг оролцуулан,
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 08 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/255 шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2436002910247 тай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-зургаа, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* од оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гийн Мөнхбат, : .
2. Монгол Улсын иргэн, 1961 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 63 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-нэг, Ховд аймгийн ******* ******* ******* од оршин суудаг, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2003 оны 12 сарын 25-ны өдрийн 139 тай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2008 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 152 тай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэгдэж байсан Олхонууд , : .
3. Шүүгдэгч Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 05 сарын 09-ний орой Ховд аймгийн Буянт ******* Наранхайрхан ******* нутаг дэвсгэр " Ухаа овоо" гэх нэртэй газар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", 12 зүйлийн 12.2 дахь хэсэгт “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд арга хэмжээ авна", 13 зүйлийн 13.1. "Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, 13.2/а өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал гэснийг зөрчсөний улмаас улсын гүй улаан шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun загварын мотоциклтой мөргөлдөж уг мотоциклыг жолоодож явсан ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
3.Ховд аймгийн прокурорын газраас *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
4. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
4.1 Шүүгдэгч Олхонууд , гийн Мөнхбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
4.2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч гийн Мөнхбатын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,
4.3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Олхонууд ыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс 1 (нэг) жилийн хугацаагаар, гийн Мөнхбатыг эрх бүхий байгууллагын хяналтанд байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* ******* нутаг дэвсгэрээс 8 (найм) сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалтыг тус тус тогтоож,
4.4 Эрүүгийн 2436002910247 тай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, .
4.5 Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 293597 төгрөг гаргуулан хохирогч т, 4996273 төгрөг гаргуулан хохирогч эд, *******аас 293597 төгрөг гаргуулан хохирогч т, 4996273 төгрөг гаргуулан хохирогч эд тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
4.6 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлсэн үеэс эхлэн тоолж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд шүүгдэгч нарт хохирогч нарын хохирол, хор уршгийг төлөх үүргийг хүлээлгэж,
4.7 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******, ******* нарт мэдэгдэж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,.
4.8 Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******, ******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
4.9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5. Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
5.1 Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн үйлдсэн гэмт хэрэг гэм буруугийн асуудалд маргаан байдаггүй. Анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж зааж өгчээ.
5.2 Хуулийн зүйл заалтаас харвал шүүгдэгч *******т 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх бүрэн боломжтой байна. Шийтгэх тогтоолд *******аас 293,597 төгрөг гаргуулан хохирогч т, 4,996,273 төгрөг гаргуулан хохирогч эд олгуулахаар шийдвэрлэсэн боловч хохирлын ямар баримтын мөнгө, юуг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хохирогч , нарт олгох хохирлын мөнгөнөөс хасаж өгнө үү гэв.
6. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Нямдорж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч ******* нь 08 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах, 4,996,000 төгрөгөөр хохирол төлөхөө шийтгэл авсан. Зорчих эрх хязгаарлах ял урт хугацааны байгаа учир төлбөрөө төлөх боломжгүй болоод байна. Иймд зорчих эрх хязгаарлах ялыг 06 сар болгон тогтоож өгнө үү гэв.
7.Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 29-ны өдрийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шийтгэх тогтоолыг хэрэглэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр хууль зүйн үндэслэлтэй бичигдсэн гэж үзэж байна. Н.Очирбат өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг би ойлгосонгүй, давж заалдах гомдлыг надад танилцуулаагүй. Давж заалдах шатны шүүхээс шүүх хуралдаан болох гэж байна гэж сонсоод шүүх хуралдаанд оролцож байна. Магадгүй гарын үсэг зураарай гэхэд нь анзаараагүй гарын үсэг зурсан байж болно. Би давж заалдах гомдолтой танилцаагүй. Н.Очирбат өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэж ойлголоо. Давж заалдах гомдлын агуулгыг тайлбарлахад хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг утгаар давж заалдах гомдол гаргасан байна. Бодит байдалд нийцсэн хохирлыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн, шүүх хуралдааны явцад Н.Очирбат өмгөөлөгчийн хувьд шүүх хуралдааны үеэр хохирлын тал дээр маргаж байсан, хохирлын асуудал дээр маргахгүй байвал ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэвч хохирлын тал дээр маргаж байгаа тохиолдолд зорчих эрх хязгаарлах шийтгэлийг хөнгөрүүлэх боломжгүй юм гэдэг дүгнэлтийг шүүхэд гаргаж байна.
8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/225 тай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад бүрэн нийцсэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохирсон гэж дүгнэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
6. Давж заалдах шатны шүүхээр тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нар зам тээврийн осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байжээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй байх тул Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг санаатай зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд зөвхөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Гэтэл прокуророос “БНХАУ-д үйлдвэрлэсэн Даюун загварын мотоциклыг мөргөж, уг мотоциклийг жолоодож явсан ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан" гэх гэмт хэрэгт шүүгдэгч *******, ******* нар нь хоёулаа гэм буруутай гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.
Хэдийгээр тээврийн хэрэгслийн жолооч *******, ******* нар нь хоёулаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа боловч уг дүрмийн ямар заалтыг хэн, хэрхэн зөрчсөнөөс шалтгаалж зам тээврийн осол гарсан болохыг тогтоож түүнд Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх юм.
Хэргийн 12 талд авагдсан 2024 оны 5 сарын 09-ний өдрийн “Зам тээврийн осол дээр тогтоосон акт”-ын дүгнэлт хэсэгт “...Тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нь 20-97ХОЕ улсын тай автомашины жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дахь заалтуудыг зөрчснөөс үүдэж зам тээврийн осол гарсан гэж үзэв.” гэж тодорхойлсон нь “хэргийн үйл баримттай тохирч байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Тухайлбал Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэж, 13.2 дахь хэсэгт “Дараахь тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно, а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал, д/ гүйцэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахгүйгээр буцаж эгнээндээ орох боломжгүй тохиолдолд” гэж тус тус заасан байхад эдгээр дүрмийн заалтыг 20-97ХОЕ улсын тай автомашины жолооч ******* зөрчиж, мотоциклийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс зам тээврийн осол гарсан байна.
Өөрөөр хэлбэл 20-97ХОЕ улсын тай автомашины жолооч ******* нь дээр дурдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчин гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь өөдөөс яваа тээврийн хэрэгсэл буюу 31-08ХОА улсын тай автомашин болон гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэл буюу мотоциклд тус тус аюул үүсгэж, зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна.
Иймээс шүүдэгч *******ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Харин 2024 оны 6 сарын 13-ны өдрийн “Мөрдөгчийн магадлагаа”-нд “31-08ХОА улсын тай автомашины жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна., 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэх дүрмийн заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргах шалтгаан нөхцөл болсон байна” гэх агуулгатай дүгнэлт хийсэн нь “хэргийн бодит байдалд нийцээгүй” байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар 31-08ХОА улсын тай автомашины жолооч ******* нь тээврийн хэрэгслийн хурдыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хязгаараас хэтрүүлсэн болох нь тогтоогдоогүй бөгөөд хэдийгээр осол гарах үед харанхуй байсан боловч “өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирсэн тохиолдолд өөрийн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байдлаар хурдаа тохируулж явах ёстой байсан” гэж буруутгах үндэслэлгүй байна.
Мөн 20-97ХОЕ улсын тай автомашины жолооч ******* нь гүйцэж түрүүлэхийг хориглох тухай Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчин замын эсрэг урсгал сөрж өөдөөс тулж ирсэн үед 31-08ХОА улсын тай автомашины жолооч ******* нь зүүн тийшээ дарж мотоциклтэй мөргөлдсөн үйлдлийг мөн буруу гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл замын нөхцөл байдлаас шалтгаалж өөдөөс урсгал сөрж орж ирсэн тээврийн хэрэгсэл тулж ирсэн, мөн замын баруун гар талд хашлагатай байсан зэргээс шалтгаалж өөрийн тээврийн хэрэгслийг зүүн тал руу дарж, урсгал сөрж мотоциклтой мөргөлдсөн байна.
Энэ нь 20-97ХОЕ улсын тай автомашины жолооч ******* нь гүйцэж түрүүлэхийн өмнө уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдэхгүйгээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болсон байна.
Тухайлбал 20-97ХОЕ улсын тай автомашины жолооч ******* нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчснөөс үүдэж өөдөөс ирж яваа болон гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгсэлд тус тус аюул үүсгэж, зам тээврийн осол гарсан байна.
Иймд шүүгдэгч *******ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, *******ыг цагаатгаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэв.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь, гагцхүү хуульд заасан нөхцөл байдлуудыг харгалзаж үзнэ. Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ талаарх хуульд заасан нийтлэг журам, үндэслэлүүдийг баримталсан, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн байна. Иймээс шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч нарын “6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх боломжтой, хохирлын мөнгөөс хасаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
8. Шүүх хуралдаанд оролцсон прокурор "шүүгдэгч ******* нь Ховд аймгийн чиглэлд зорчин явж байсан улсын гүй Эко Даюун маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа тухайн мотоциклийг шүргэж дайрч унгаасан, дараа нь 31-08 ХОА тай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь мөн урсгал сөрж мотоцклийг дайрч хохирогч ийн биед хүндэвтэр хохирол учруулсан учраас шүүгдэгч нар хоёулаа гэм буруутай гэж тайлбарласан боловч жолооч ******* нь Эко Даюун маркийн мотоциклыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийх явцдаа шүргэсэн, мөргөж унагаасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, ийм үйл баримт хэрэгт тогтоогдоогүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/225 тай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай:
1.1 Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
1.2 Цагаатгагдсан этгээд ******* нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан *******ад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
1.3 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар цагаатгагдсан этгээд ******* нь хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
1.4 Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, ял оногдуулсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол гаргуулсан, хохирол, хор уршгийг төлөх үүрэг хүлээлгэсэн, оногдуулсан ялыг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг сануулсан, ялын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг эрх бүхий байгууллагад даалгасан” заалтуудаас цагаатгагдсан этгээд *******ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өөрчилсүгэй.
1.5 Тогтоох хэсгийн 5 заалтын “...шүүгдэгч *******аас 293957 төгрөг гаргуулан хохирогч т, 4996273 төгрөг гаргуулан хохирогч эд тус тус олгож, ” гэснийг ”... шүүгдэгч *******аас 587,914 төгрөг гаргуулан хохирогч т, 9,992,546 төгрөг гаргуулан хохирогч эд тус тус олгож,” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой.” гэсэн үндэслэлээр оролцогч Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ