Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00894

 

 

 

 

 

0******* оны 10 сарын 1******* өдөр

Дугаар 103/ШШ0*******/00894

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******нуур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: ******* ******* ******* зээлийн хоршооны иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 0******* оны 09 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* ******* ******* зээлийн хоршоо нь Б.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: иргэн Баатар овогтой ******* нь /УЮ*******/ манай хоршооноос 0 оны 03-р сарын 04-ний өдөр № 8 тоот цалингийн зээлийн гэрээгээр 1,*******000,000 төгрөг зээлж авсан. Энэ хугацаанаас хойш графикийн дагуу төлөлт хийхгүй явсаар *******-р хороо ******* - тоот дээрх бүртгэлтэй хаяг дээрээ оршин суухаа болиод сураггүй болсон. Эхлээд дугаар луу нь залгаж ярьдаг байсан боловч сүүлдээ утсаа огт авахаа больсон. Энэ дугаар нь өөрчлөгдсөн үгүйг мэдэхгүй болсон. Иймд энэ хүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б.******* нь зээл авах үедээ *******нуур ХК-д ажилладаг байсан. Яг ямар ажил хийдэг байсныг нь санахгүй байна. Ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл аваад ажлаасаа гараад алга болчихсон, холбоо барьж болох өөр ямар ч мэдээлэл байхгүй. Хамгийн сүүлд жил орчмын өмнө дугаараар утсаар ярьсан. Зээлсэн 1,*******00,000 төгрөгнөөс нэг ч эргэн төлөлт хийгээгүй гэв.

Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******нуур дүүргийн ******* дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, 731001004 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 0 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.

/хх-ийн 1-6-р тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 1************** дугаар зүйлийн 1**************.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

Б.******* нь ******* ******* ХЗХ-тай 0 оны 3 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 1,*******00,000 төгрөгийн зээл авсан боловч зээлийн төлбөрийг төлөөгүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

3.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.******* нь зээл авах үедээ *******нуур ХК-ийн нүүрс бутлах, ачих хэсэгт ажиллаж байсан, мөн *******нуур дүүргийн *******-р хороо, ******* - тоотод амьдарч байсан боловч ажлаасаа гарсан, хаягтаа байхгүй, одоо хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байна.

4.Иймд иргэний эрх зүйн харилцаанд үүрэг хүлээсэн этгээд болох Б.*******н оршин суух хаяг мэдэгдэхгүйгээс болоод ******* ******* ХЗХ нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүссэн байх тул хуульд заасан харьяаллын дагуу түүний эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

*******.Баатарын ******* /РД:УЮ*******/ нь *******нуур дүүргийн *******-р хороо, ******* - тоотод оршин суух хаягтай, *******нуур ХК-ийн нүүрс бутлах, ачих хэсэгт ажиллаж байсан, дугаартай утастай гэх мэдээллийг *******нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлэх нь зүйтэй байна.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******..1, 116, 118, 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.3-д зааснаар Баатарын ******* /РД:УЮ*******/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг *******нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагчид анхааруулсугай.

4.Баатарын ******* /РД:УЮ*******/ нь *******нуур дүүргийн *******-р хороо, ******* - тоотод оршин суух хаягтай, *******нуур ХК-ийн нүүрс бутлах, ачих хэсэгт ажиллаж байсан, дугаарын утастай гэх мэдээллийг *******нуур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст хүргүүлсүгэй.

*******.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-д зааснаар шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА