Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2025/00895

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал болон жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд:

         Хүсэлт гаргагч: Б.*******,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Хүсэлт гаргагч  Б.******* нь 1990  оны 7 дугаар сарын *******-ний өдрөөс 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажиллаж байсан, 1992 оны 2 дугаар сарын 06-ны өдрөөс 1994 оныг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоолгох хүсэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

          Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ******* овогтой ******* миний бие 1990.07.18-ны өдрөөс Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажиллаж байгаад 1992 оны 01-р сард жирэмсний амралтаа авч 1992.02.06-нд охин Б., 1994.05.26-нд охин Б. нарыг төрүүлсэн. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан талаар бичигдээгүй бөгөөд энэ талаарх тушаал болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны баримт бичгийг шүүлгэж үзэхэд олдохгүй байна.

            Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүй байна. Иймд намайг 1990.07.18-ны өдрөөс 1992.02.06-ны хүртэл хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг болон  1992.02.06-наас 1994 оныг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Б.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Тэтгэвэрт гарахад ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй, ажлаас чөлөөлөгдсөн болон хүүхэд асрах чөлөөтэй байсан бичилт хөдөлмөрийн дэвтэрт бичигдээгүй байсан учраас шүүхэд хандсан. 1992.02.06-ны өдөр хүүхдээ төрүүлээд хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад 1994.05.26-нд дараагийн охиноо төрүүлсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  1994 оныг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоолгох хүсэлт гаргасан. Гэвч одоо би 1994 оныг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгоно.  Би 1995.08.28-нд ажилдаа орж байсан.

1992.02.06-нд анхны төрөлт дээрээ 45 хоногийн билүү яг авах ёстой хугацаагаар нь  ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Тушаал дээр 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ажилд томилов гэсэн байгаа болохоор  тушаалаараа явъя аа. Манай нөхөр цагдаа байсан, хоёр дахь хүүхдээ гаргачихаад тухайн үед Ховд аймгийн Булган сум руу томилогдож байсан, би дагаад Булган сум руу шилжээд Булган сумын 10 жилийн сургуульд хөгжмийн багшаар ажилд орж байсан, тухайн үед захирал нь гэж хүн байсан. Хүүхэд асрах чөлөө авсан тухай баримтыг хайгаад үзэхэд  аймаг болохоор сум руу шилжүүлсэн гээд сум болохоор аймаг руу шилжүүлсэн гээд баримт олдохгүй байгаа юм. Иймд хүсэлтийг хангаж өгнө үү гэв.

       Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025.08.15-ны өдрийн 989 дугаартай лавлагаа, Ховд аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990.07.18-ны өдрийн 42 дугаартай ажилд томилох тушаал, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2025.09.04-ний өдрийн 1041 тоот албан бичиг, *******44520 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний оршин суугаа газрын  хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ховд аймгийн Соёлын хэлтсийн даргын 1991.09.16-ны өдрийн тушаал, ажиллаж байх үедээ авахуулсан гэрэл зургууд, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.

      Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д., М. нарыг гэрчээр асууж, ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ХААТР-1, ХААТР-21 маягтуудын хуулбарыг  нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

          Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:                                                                                           

         1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

         2.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа болон, жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгох зорилгоо заахдаа “өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм” гэжээ.

         *******.Хүсэлт гаргагч Б.******* нь 1970.08.20-ны өдөр төрсөн, 55  настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон талаарх бичилт хийгдсэн боловч ажлаас гарсан, жирэмсний болон амаржсаны амралттай,  хүүхэд асрах чөлөөтэй байсан бичилт хийгдээгүй, энэ талаарх баримтууд архиваас олдохгүй шалтгаанаар шүүхэд ханджээ. 

4.Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.

5.Хүсэлт гаргагч нь 1994.01.01-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч шүүх хуралдаанд 1994.12.*******1-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 6.Хүсэлт гаргагч 1990.07.16-ны өдөр ажилд орж 1991.12.2*******-ны өдөр хүртэл /1992.02.06-ны өдөр төрөхөөс 45 хоногийн өмнө жирэмсний амралтаа авсан/ Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажилласан бөгөөд 1992.02.06-ны, 1994.05.26-ны өдөр тус тус хүүхэд төрүүлэн 1994 оныг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байснаа тогтоолгох хүсэлт гаргасан, түүний ажлаас  гарсан, хүүхэд асрах чөлөө авсан тушаал эх хувиар байхгүй байгаа болох нь Ховд аймгийн Архивын тасгийн 2025.08.15-ны өдрийн 989 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.  

 7.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд  дээрх үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.

 8.Хүсэлт гаргагч Б.******* нь 1990.07.16-ны өдрөөс  1991.12.2*******-ны өдөр Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажиллаж байсан, 1991.12.2*******-ны өдрөөс 1994.12.*******1-ний өдрийг хүртэл  жирэмсний болон амаржсаны амралттай,  хүүхэд асрах чөлөөтэй байсан болох нь  

         - Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар ,     

         -Ховд аймгийн Соёлын хэлтсийн даргын 1990.07.18-ны өдрийн 42 дугаартай ажилд томилох тушаал, уг тушаалд Үенч сумын АДХ-ны гүйцэтгэх захиргааны *******7 тоот захирамжийг үндэслэн *******ийг 1990.07.16-ны өдрөөс сумын клубийн хөгжмийн багшаар томилсугай гэсэн байв,

         -1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт Ховд аймгийн Үенч сумын АДХ-ны гүйцэтгэх захиргааны 1990.07.*******-ний өдрийн *******7 дугаар захирамжаар 1990.07.*******-ний өдрөөс сумын клубийн хөгжмийн багшаар авч ажиллуулав гэсэн байв,

         - Ховд аймгийн Соёлын хэлтсийн даргын 1991.09.16-ны өдрийн 07 дугаартай  сумдын соёлын байгууллагуудын ажилтнуудыг сумын АХГЗ-нд шилжүүлэх тухай тушаал, уг тушаалд сумдын соёлын төв, клубт ажиллах мэргэжлийн ажилтнуудыг хавсралт 1,2-оор баталж 1991.10.01-ний өдрөөс сумын АХГЗ-нд шилжүүлсүгэй, хавсралтын 9-рт Үенч, *******, хөгжмийн багш гэсэн байв,

         -1990 онд Ховд аймгийн Үенч сумын клубт ажилд орсон үеийн гэрэл зураг

         -1991 онд Бүх ард түмний урлагийн үзлэгт мянгад бүжгээр оролцож байх үеийн гэрэл зураг

         -1991 онд  Ховд аймгийн Үенч сумын соёлын төвийн хамт олонтойгоо бригадын тоглолт хийж байх үеийн зураг

        -1992 онд Бүх ард түмний урлагийн наадамд Дарвид бүжиг бүжиглэж байх үеийн гэрэл зураг

            -Төрсний гэрчилгээний хуулбар, уг хуулбарт , 1992.02.06-нд төрснийг 1992.0*******.24-нд бүртгэв, эхийн овог нэр ******* ******* гэсэн байв,

            -Төрсний бүртгэлийн лавлагаа, уг лавлагаанд , эмэгтэй, 1994.05.26-нд төрсөн, эхийн овог, эцгийн нэр, өөрийн нэр-******* овогт ******* ******* гэсэн байв,

           Гэрч Д.гийн шүүхэд өгсөн: Би Улаанбаатар хотын Соёл гэгээрлийн дунд сургуулийг 1988 онд төгсөөд Ховд аймгийн Үенч сумын клубийн эрхлэгчээр 1988 оны 7-р сараас 1990 оны 10 сарыг дуустал ажиллаж байгаад, Өмнөговь аймгийн Манлай сум руу гэр бүлийн хүнээ дагаад шилжин Манлай сумын ЕБС-д хөгжмийн багшаар ажиллаж байсан. 1992 оны *******-р сараас буцаад Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар 199******* оны намар хүртэл ажилласан. Б.******* нь 1990 оны 6-р сард Улаанбаатар хотын Багшийн сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр төгсөөд 1990 оны 7-р сараас Үенч сумын клубт хөгжмийн багшаар  ажилд орж байсан, тухайн үед би өөрөө тус клубийн эрхлэгчээр ажиллаж байсан. Б.******* нь сумын наадмын концертод оролцоод дараа ажилд орох тушаал нь гарч байсан бөгөөд ажилд орох тушаалыг нь Ховд аймгийн Соёлын хэлтсийн дарга  Дамбадаржаа гэх хүн гаргаж байсан, Тэгээд 1990 он,  1991 он, 1992 оны 2 сар хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралт аваад явсан. Би 1991 онд нутагтаа очиж хүүхэд төрүүлээд 1992 оны *******-р сард ******* багшийн оронд Үенч сумын клубийн хөгжмийн багшаар үргэлжлүүлэн ажилласан. ******* 1992 онд хүүхэд төрүүлсэн бөгөөд энэ  хугацаанд тасралтгүй ажилласан.  Хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан гэрэл зургийг харахад эхний цэнхэр дээлтэй эмэгтэйн зураг ******* өөрөө, клубийн үүдэнд  авахуулсан байна, 2 дахь зураг ******* бүжиглэж байхдаа авахуулсан байна, тухайн үед ардын урлагийн наадамд оролцож байсан, монгол гэрийн өмнө 4 хүн хөгжим тоглож байгаа гэрэл зураг 1991 оны намар авахуулсан, голд суугаад ёочин хөгжим дарж байгаа эмэгтэй дуучин , хажууд ёочин хөгжим тоглож байгаа эмэгтэй би өөрөө, ******* хуучир тоглож байна, арын баян хуур хөгжим тоглож байгаа залуу номын санч Нямгэрэл байна. 4 дэх зурагт ******* мөн бүжиглэж байна, 1992 оны бүх ард түмний урлагийн наадамд оролцож байсан зураг байна. ******* сургууль төгссөн цагаасаа л энэ мэргэжлээрээ одоог хүртэл ажиллаж байгаа. 1990 оны 7-р сараас 1992 оны 2-р сар хүртэл тасралтгүй ажиллаж байсныг гэрчилж байна. ******* аав нь манай намын дарга ******* гэх хүн байсан, би ******* эгчтэй нь нэг ангид байсан гэх мэдүүлэг,  

       Гэрч М.ын шүүхэд өгсөн:  Би Ховд аймгийн Үенч сумын клубт 1989 онд Соёл хөдөлмөр хамтлаг гээд байгуулагдахад дуучинаар анх ажилд ороод 2007 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Тэгээд тус сумынхаа 01*******0 дугаар цэргийн ангийн соёлын төвд шилжин ажиллаж байгаад 2012 онд Улаанбаатар хотод шилжин ирж хувийн хэвшлээр ажилласан. Тэгээд 2020 онд тэтгэвэрт гарсан.  Би соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй. ******* нь 1990 онд хөгжим бүжгийн сургууль төгсөж ирээд манай Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажилд орсон. Манай клуб хөгжийн багш, номын санч, кино механикч, эрхлэгч гэх орон тоотой байсан. ******* 2 орчим жил ажиллаад хүүхэд төрүүлээд хүүхэд асрах чөлөө авсан. Тухайн үед нөхөр нь Ховд аймгийн Булган суманд замын цагдаа хийдэг байсан санагдаж байна. Дахиж Үенч сумын клубт ажиллаагүй, нөхрөө дагаад шилжсэн.  Хавтаст хэргийн 10-р хуудсанд авагдсан гэрэл зургийг харахад эхний цэнхэр дээлтэй эмэгтэй ******* өөрөө, соёлын төвийн үүдэнд авахуулсан байна, энэ сургууль төгсөж ирээд ажилд орохдоо авахуулсан зураг байх, 2 дахь зураг мөн ******* өөрөө байна, Ховд аймгийн хөгжимт драмын театрын тайзан дээр бүжиглэж байхдаа авахуулсан байна, тухайн үед ардын урлагийн наадамд оролцож байсан. Энэ монгол гэрийн өмнө 4 хүн хөгжим тоглож байгаа гэрэл зурагт болон ******* нар байна, арын баян хуур хөгжим тоглож байгаа залуу номын санч Нямгэрэл байна. Дараагийн 4 дэх зурагт ******* 1992 оны бүх ард түмний урлагийн наадамд бүжгээр оролцож байсан зураг нь байна. ******* мэргэжил нь хөгжимчин, хуучир хөгжим тоглодог байсан, харин өөрөө бүжиглэдэг тэгээд хөгжим болон бүжиг хоёрыг заадаг байсан. Бригад болон хилийн застав, сумуудаар их явж тоглолт хийдэг байсан үе. Тухайн үед ******* хадам аав нь Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүжгийн багш Батцэрэн, харин өөрийнх нь аав ******* гэж намын хорооны дарга байсан. 1990 оноос  хүүхэд асрах чөлөө авах хүртлээ тасралтгүй ажиллаж байсан гэдгийг гэрчилнэ” гэх мэдүүлэг зэрэг болно.      

8.Хүсэлт гаргагчийн тогтоолгох гэж буй цаг хугацаанд үйлчилж байсан 1991 оны  Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлд жирэмсэн эмэгтэйчүүд 2 нас хүрээгүй хүүхэдтэй эхчүүдийг захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно, 81 дүгээр зүйлд “эхчүүдэд хүүхдээ төрүүлэхээс нь өмнө 45 хоногийн, амаржсаны дараа 56 хоногийн амралт” 8******* дугаар зүйлд Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн эхэд өөрөө хүсвэл хүүхдээ асрахад зориулж хүүхдийг нь хоёр /ихэр бол гурван/ настай болтол зохих тэтгэмжтэй чөлөө олгож, ажил, албан тушаалыг нь хэвээр хадгална”  гэж тус тус заажээ.

           9.Иймд хүсэлт гаргагч Б.******* нь дээрх хугацаанд Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа, 1992.02.06-нд хүүхэд төрүүлэхээс 45 хоногийн өмнө жирэмсний амралтаа авч, үргэлжлүүлээд амаржсаны болон хүүхэд асрах чөлөөтэй  байж байгаад дахин 1994.05.26-нд охин ыг төрүүлж 1994 оныг дуустал хүүхэд асрах чөлөөтэй байсан, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээг нотлох баримтаар ирүүлсэн, түүний тасралтгүй ажилласан, хүүхэд асрах чөлөөтэй байсан гэх тайлбар гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа учраас 1991 оны Хөдөлмөрийн хуулийн 78, 81, 8******* дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагчийг  1991.12.2*******-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд жирэмсний болон амаржсаны, хүүхэд асрах чөлөөтэй байсныг тогтоосон болно.

            10.Хөдөлмөрийн дэвтэрт хүсэлт гаргагчийг 1990.07.*******-ний өдрөөс сумын клубийн хөгжмийн багшаар авч ажиллуулав гэсэн бичилт хийгдсэн байгаа хэдий ч 1990.07.18-ны өдрийн 42 дугаартай ажилд томилох тушаалд 1990.07.16-ны өдрөөс ажилд томилов гэсэн байх тул ажилд орсон огноог 1990.7.16-ны өдрөөс эхэлж тооцсон болно.

          11.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн, гэрч нарын ажиллаж байсан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байх тул  эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.

          12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******4 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6, 1*******5.2.******* дэх хэсгүүдэд тус тус зааснаар ******* овогт ******* *******ийг 1990 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын  2*******-ны өдөр хүртэл Ховд аймгийн Үенч сумын клубт хөгжмийн багшаар ажиллаж байсан болохыг, 1991.12.2*******-ны өдрөөс 1994.12.*******1-ний өдрийг хүртэл жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байсан болохыг тус тус тогтоосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          *******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ТУЯА