| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0135/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/156 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч Д.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э-ад холбогдох эрүүгийн 1838000000165 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.Э-,
Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтууруулахундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-15 дугаар гудамжны зүүн талын 4 замын уулзварт УАЗ 2206 маркийн 13-20 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 12.9 дүгээр зүйлүүдэд заасан заалтуудыг зөрчсөний улмаас М.А-ын жолоодож явсан 8868 ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Н.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд: Шүүгдэгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийнхэлэлцүүлэгт өгсөн: “ 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр намайг гэртээ байж байхад миний танил хүн болох Батбаатар над руу залгаад та намайг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр хорооноос ирээд авчихаач гэхээр нь би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-08-14 тоотод байрлах гэрийнхээ хашаанаас өөрийн эзэмшлийн 13-20 ХӨВ улсын дугаартай фургон маркын тээврийн хэрэгслийг гражин дотроос гараад хашаанаас дөнгөж гартал манай урд талын хашаанд амьдардаг О гэх хүн ач хүүтэйгээ хамт хашааны үүдэнд хашааныхаа хаалгыг янзалж байгаа гээд зогсож байсан. Тэгээд би О-г суучих гэсэн чинь О ач хүүгийнхээ хамт миний машины жолоочийн эсрэг талын урд суудалд суусан. Тэгээд Мөрөн сумын 1 дүгээр хороо руу яваад 1 дүгээр хорооны хойд талын эгнээний ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээ чиглэлтэй явж байгаад хойшоо харж Бтай юм ярьчихаад эргээд харсан чинь нэгдүгээр хорооны уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй уагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэл урд тулчихсан. Тэгээд яах ч аргагүй тэр машиныг мөргөсөн. Тэгээд эмнэлэг, цагдаад дуудлага өгөөд эмнэлэг дээр өөрийн машинд сууж явсан болон мөргүүлсэн машинд сууж явсан хүмүүстэй хамт очсон ... Би гэм буруугаа хүлээж хохирогч нарын эмчилгээний зардал болон бусад холбогдох зардлыг бүрэн төлж барагдуулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 дугаар хуудас/, Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэнийнэхэмжлэгч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн барагцаанд манай аав О надруу залгаад осолд орчихлоо эмнэлэг дээр хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очиход рүү маань хүчилтөрөгч залгуулчихсан биеийн байдал нь их муу байсан. Ослын улмаас тархиндаа гэмтэл авсан. Одоо биеийн байдал харьцангуй гайгүй болж байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дугаар хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Н.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 17:30 цагийн үед хашааны хаалгаа янзлаад зогсож байтал машин зогссон чинь Э ах байсан. Тэгээд наашаа суучих хойшоо айлд очоод хүн аваад ирье гэхээр нь би ажилтай байна гэсэн чинь суучих гээд байхаар нь машины урд суудал дээр нь зээг хүүгээ тэврээд суусан тэгээд 1 дүгээр хорооноос очиж нэг хүн аваад буцаад засмал замаар баруунаасаа зүүн тийш чиглэлтэй явж байгаад 1 дүгээр хорооны уулзвар луу орсон. Юу болсныг мэдэхгүй байна. Манай зээг цуг явсан залуу тэвэрчихсэн зогсож байсан. Тэгээд эмнэлэг цагдаа дууд гээд эмнэлэг, цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 04 дугаар сарын 30-ны өдөр ... А над руу залгаад хойно засмал зам дээр мөргөлдчихлөө хурдан хүрээд ир гэхээр нь яваад очтол, мөргөлдсөн хоёр машинд сууж байсан бололтой хүмүүс нь цус нөж болчихсон фургон маркийн тээврийн хэрэгсэл нь замынхаа зүүн талд ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай, харин портер маркийн тээврийн хэрэгсэл уулзварынхаа хойд талд ертөнцийн зүгээр зүүн хойшоо харсан байдалтай хажуу талаараа унасан байсан. ... Миний хохирлыг төлж барагдуулсан... гэх мэдүүлэг /ххийн 39 дүгээр хуудас/,
Гэрч, иргэний нэхэмжлэгч М.Аын мөрдөн шалгах ажиллагааныявцад өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 17 цагийн барагцаанд намайг өөрийн танил Батсүх гэх хүний эзэмшлийн 88-68 ХЭҮ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөрөн сумын 1 дүгээр хороонд байрлах засмал зам дээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байгаад нэгдүгээр хорооны засмал замын уулзвар луу ороход нисэх талаас чиглэлтэй явж байсан фургон маркийн тээврийн хэрэгсэл миний хажуу талаас маш хүчтэй мөргөсөн. Тэгээд нэг мэдсэн чинь миний унаж явсан машиныг замын хажуу тал руу аваад шидчихсэн байсан. Зам тээврийн ослын улмаас миний бүх дотор эрхтэн доргилт авсан. Мөн толгойд доргилт үүссэн гэсэн. Одоо миний хэвлий орчмоор алхаад явахаар бага зэрэг өвдөж байгаа. Толгой бас дүнгэнээд байгаа. Д.Э- гэх хүний миний эмчилгээнд зориулж надад 400.000 төгрөг өгсөн. Тэр мөнгөөр нь би 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Эм тариа авсан баримт байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгө үнэлсэн Ш.Дийн “найман зуун гучин мянга/-н төгрөгийн хохирол учирсан” гэх үнэлгээ /хх-ийн 48 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн шинжилгээний 212дугаартай шинжээчийн 1. Н.Аын биед зүүн нүдний аяганы дээд доод ирмэгт хугарал, тархинд доргилт, зулайд шарх, духанд зулгаралт, зүүн зовхи болон зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашлаад хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/. 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 15 дугаартай замын цагдаагийнтасгийн шинжээчийн “1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-15 дугаар гудамжны зүүн талын 4 замын уулзварт УАЗ2206 маркийн 12-20 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Д.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а 12.9 дүгээр зүйлүүдэд заасан “жолоочид согтууруулах ундаа мансууруулах бодис сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”. Гэсэн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэв. 2 Портер маркийн 88-68 ХЭҮ дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч М.А нь замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзэв. 4. Уг осол нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гол замаар явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас гарсан байна. Осол гарахад замын нөхцөл байдал болон тээврийн хэрэгслийн эд анги нөлөөлөөгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 62 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-11 дүгээр хуудас/, Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/ хх-ийн 12-25 дугаар хуудас/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч Д.Э- нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр согтуурсанүедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2-15 дугаар гудамжны зүүн талын 4 замын уулзварт УАЗ 2206 маркийн 13-20 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 12.9 дүгээр зүйлүүдэд заасан заалтуудыг зөрчсөний улмаас М.Аын жолоодож явсан 8868 ХЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч Н.Ариунбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болгоомжгүй үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрүүгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно. Иймд шүүгдэгч Д.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Э-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хуульд зааснаар Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Э-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаахүлээн зөвшөөрсөн, согтуурсан үедээ болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байдал, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, мал маллаж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой байна. Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн. Шүүгдэгч ньхохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг төлж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэрэгт авагдсан 2018.05.25-ны өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э-ын эзэмшлийн УАЗ-22-06 маркийн 13-20 ХӨВ улсын дугаартай Пургон автомашиныг эзэмшигч Д.Э-ад буцаан олгож шийдвэрлэв./хх-ийн 124-125 дугаар хуулдас/, Эрүүгийн 1838000000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаархураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Э- согтуурсан үедээхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар Д.Э-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1/нэг / жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.5, хэсгүүдэдзааснаар шүүгдэгч Д.Э-ыг оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 2018.05.25-ны өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э-ын эзэмшлийн УАЗ-22- 06 маркийн 13-20 ХӨВ улсын дугаартай Пургон автомашиныг эзэмшигч Д.Э-д буцаан олгосугай.
6. Эрүүгийн 1838000000165 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаархураагдсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР