| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
| Хэргийн индекс | 128/2026/0069/З |
| Дугаар | 128/ШШ2026/0598 |
| Огноо | 2026-06-12 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2026/0598
2026 06 12 128/ШШ2026/0598
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “Иргэн Б.Б******* миний бие /ПЭ*******/ Төрийн албаны зөвлөлд холбогдуулж тус зөвлөлийн 2025 оны 4*******, 4******* дүгээр тогтоолыг хүчингүй болгож Б.Б******* намайг Б******* аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг томилох эрх бүхий этгээдэд даалгаж шийдвэр гаргахыг хариуцагч захиргааны байгууллагад даалгаж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсэж Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, ЗХШХШТХ-ийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т зааснаар нэхэмжлэл гаргасан байдаг.
Нэхэмжлэгч Б.Б******* миний бие Захиргааны хэрэг, хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтын дагуу нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Б.Б******* намайг Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргуулах хүртэлх хуульд заасан арга хэмжээ буюу Төрийн албаны зөвлөлийн 4*******, 4******* дүгээр тогтоолыг хүчингүй болгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.8 дахь заалтыг үндэслэн томилох эрх бүхий этгээдэд Б.Б******* намайг нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж тогтоол гаргахыг тус тус хариуцагч захиргааны байгууллагад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар “нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах”, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “ ... хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлд холбогдуулан гаргасан “Б.Б******* намайг Б******* аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилсон шийдвэр гаргуулах хүртэлх хуульд заасан арга хэмжээ буюу Төрийн албаны зөвлөлийн 4*******, 4******* дүгээр тогтоолыг хүчингүй болгох, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 12.8 дахь заалтыг үндэслэн томилох эрх бүхий этгээдэд Б.Б******* намайг нэр дэвшүүлсэн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж тогтоол гаргахыг тус тус хариуцагч захиргааны байгууллагад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ С.ГАНБАТ