Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00462

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ......ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ..... холбогдох,

зээл, зээлийн хүүгийн төлбөр 1,277,276.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7110608348 тоот "Цахим зээл-ийн гэрээ-ний үүрэгт 1,262,276.99 төгрөг, Нотариатын төлбөрт 15,000.0 төгрөг, Нийт 1,277,276.99 төгрөгийг хариуцагч .....ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б...... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...... ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 1,277,276 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч Д....... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,277,276.99 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,277,276.99 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ......л ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,205 төгрөгөөс 16,602 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,602 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 17,602 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 35,205 төгрөгийг нэхэмжлэгч А..... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч .... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д..... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,277,276.99 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ...... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35,205 төгрөгөөс 16,602 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 17,602 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 17,602 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 35,205 төгрөгийг нэхэмжлэгч ....... ББСБ ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ