Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 311/ШШ2025/00464

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын .....-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ............ холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,640,028.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч .......БСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Хариуцагч ..... нь ....... ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024-01-26-ны өдөр ЗГ2024012607158 тоот гэрээний дагуу Samsung Galaxy A54 маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,238,000.0 төгрөгийн зээлээр 24 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нийт 1,640,028.01 төгрөгийг хариуцагч С..... гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С..... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ....... ББСБ-с нэхэмжилсэн 1,640,028 төгрөгийг сар болгоны 28-ны өдөр, 5 сар хувааж төлөхөөр тохиролцсон гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... ББСБ ХХК нь хариуцагч С...... холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,640,028.01 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ........ ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,640,028.01 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ....ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,190 төгрөгөөс 20,595 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,595 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 20,595 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 41,190 төгрөгийг нэхэмжлэгч Т......... ББСБ ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар нэхэмжлэгч .......ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ......д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,640,028.01 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар ........... ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,190 төгрөгөөс 20,595 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,595 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 20,595 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 41,190 төгрөгийг нэхэмжлэгч .......... ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

ШҮҮГЧ  Т.БАЛЖИННЯМ