Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00608

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 308/ШШ2025/00608

Дорноговь аймаг

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

До аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Д.С т *, Г б төв байрт байрлах Г б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, З б-У * дугаар гудамж, * тоотод оршин суух Б овогтой Ц Э холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,492,200.23 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Г.Л,

Хариуцагч: Ц.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Эрдэнэзаяа нар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа : Г б гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээг цуцалж, ЗГ-5415100167 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 8,998,371.84 төгрөг, зээлийн үндсэн хүүд 19,109,289.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,384,538.93 төгрөг, нийт 31,492,200.23 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь иргэн Ц.Э 20** оны ** дугаар сарын **-ны өдөр ЗГ-5415100167 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд 10,500,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл авсан. Харилцагч нь дээрх зээлийн гэрээгээр тохиролцсон эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, 20** оны ** сарын **-ны өдрийн байдлаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг 2329 хоног хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,492,200.23 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г б авсан зээлийн үлдэгдэл 31,492,200.23 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г б ХК нь хариуцагч Ц.Э холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,492,200.23 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,569 төгрөгөөс 157,784.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 157,784.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 157,784.5 төгрөгийг хариуцагч Ц.Э тус тус гаргуулж нэхэмжлэгч Г б ХК /РД:/-д олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэг,106.6 дахь хэсэг,123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Г б ХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31,492,200.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Э нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 315,569 төгрөгөөс 157,784.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 157,784.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 157,784.5 төгрөгийг хариуцагч Ц.Э тус тус гаргуулж нэхэмжлэгч Г б ХК /РД:/-д олгохоор шийдвэрлэлээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ