Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/70

 

 

 

 

 

2024        12          04                                            2024/ДШМ/70

 

 

Д.Сад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                       Г.А

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Д.Сад холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Х овогт Д-н С, Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.С нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр     аймаг      сум  багийн нутаг дэвсгэрт Сонатa-6 маркийн       улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Л-н жолоодож явсан Тоёота Приус    улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж мөргүүлэн зам тээврийн осол гаргаж, Тоёота Приус  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Г-ний эрүүл мэндэд хүнд хохирол, О.С, Б.Н нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, Сонатa-6 маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Л-н эзэмшлийн Тоёота Приус     улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,861,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Д.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч Х овгийн Д-н Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Д.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар    аймгийн     сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан Д.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг      аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шүүгдэгч Д.Саас 29.111.253 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Н-т 90,000 /ерэн мянга/ төгрөг, насанд хүрээгүй хохирогч Л.Г-ний хууль ёсны төлөөлөгч Н.Л-д 29,021,253 /хорин есөн сая хорин нэгэн мянга хоёр зуун тавин гурван төгрөг/ олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,163,952 /нэг сая нэг зуун жаран гурван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, цалин, олох ёстой орлого гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, насанд хүрээгүй хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа болон энэ хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, иргэний нэхэмжлэгч О.С-н нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар тус тус нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

 

Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, түүний баримт бичиг шүүхэд ирээгүйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.А эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргаан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэсэн нь нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг байтал шүүх санаатай үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн шүүгдэгч Д.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад шүүгдэгчийн ямар эрхийг хассан талаар тусгаагүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 заалтад заасан шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болж байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Эсэргүүцлээ дэмжиж байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Сад холбогдох хэргийг Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.А-н бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

 

Шүүгдэгч Д.С нь нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр     аймаг    сум   багийн нутаг дэвсгэрт Сонато-6 маркийн     улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн “Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх” 10.6 дахь хэсэгт “Жолооч баруун буюу зүүн гар тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаан /ачааны онцлог, зам дээрх саад гэх мэт/-аар энэ дүрмийн 10.5-д заасан шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Уулзвар гарцаас бусад замын хэсэг дээр хөдөлгөөнийг тухайн чигийн зүүн гар талын захаас буцаж эргэхэд зорчих хэсгийн өргөн хүрэлцэхгүй байвал уг үйлдлийг баруун гар талын эгнээ буюу хөвөөнөөс гүйцэтгэхийг зөвшөөрнө. Ингэхдээ өөдөөс буюу зэрэгцээ эгнээнд араас яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Н.Л-н жолоодож явсан Тоёота Приус      улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур орж мөргүүлэн зам тээврийн осол гаргаж, Тоёота Приус     улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Л.Г-ний эрүүл мэндэд хүнд хохирол, Соната-6 маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Т-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Н.Л-н эзэмшлийн Тоёота Приус   улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 5,861,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хууль бус бүрэлдэхүүнээр хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.

Шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах нь тухайн шүүхийн ерөнхий шүүгчийн бүрэн эрхэд хамаарахаар Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасан бөгөөд ерөнхий шүүгчийн түр эзгүйд түүнийг түр орлон гүйцэтгэж буй шүүгч дээрх шийдвэрийг албажуулах эрхтэй юм.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл яллагдагч Д.Сад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүгчийг томилсон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Харин хэргийн 3 дугаар хавтасны 81 дүгээр хуудсанд ерөнхий шүүгчийг түр орлон гүйцэтгэж буй шүүгч Г.Энхтунгалагийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 1666 дугаартай захирамж байх боловч тухайн захирамжаар яллагдагч Ш.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч Д.Орхонтамирыг томилсон шийдвэрийг албажуулжээ.

Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Сад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр Д.Орхонтамирыг томилсон шийдвэр хэрэгт авагдаагүй байхад шүүгч тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн“ гэж үзэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Д.Сад холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв. Харин дээрх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

          

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2.Прокурор Г.А-н эсэргүүцлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.

 

5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭЦЭГМАА

                        ШҮҮГЧ                                                           С.УРАНЧИМЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР