Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 307/ШШ2025/01597

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 307/2025/01520/И

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ******** оршин суух ******** овогт ********гийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч *********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ********* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...******* ******* ******* ******* ******* ******* ******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан 9 жилийг сэргээн тогтоож өгнө үү... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагч *********н тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ********* нь ******* ******* ******* ******* Алтан ******* ******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан 9 жилийг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

3.Хүсэлт гаргагч нь өөрийн ажилласан байдлаа тогтоолгоход ач холбогдол бүхий тушаал, шийдвэрийг гаргуулах гэтэл бичиг баримт архиваас гарч ирэхгүй байгаа талаар дурджээ.

4.Хүсэлт гаргагч ********* нь ******* ******* ******* ******* ******* ******* ******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан 9 жилийг сэргээн тогтоолгох тухай хүсэлт нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

5.Хүсэлт гаргагч ********* нь ажиллаж байсан байдалтай холбоотой ...Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Дархан-Уул ******* Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 615 дугаартай ******* ******* Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн лавлагаа, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 42 дугаартай ******* ******* ******* ******* ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Дархан-Уул ******* Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17/684 дугаартай албан бичиг, Хаатр 1-р маягт, хаягийн хуудас №7, ******* ******* Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 404 дугаартай албан бичиг, гэрч ******* мэдүүлэг, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 287 дугаартай Сум дундын 7 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, гэрч ******* мэдүүлэг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1148 дугаартай Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1058 дугаартай ******* ******* Архивын хэлтсийн лавлагаа зэрэг хэрэгт ач холбогдолтой, хүсэлтийн шаардлагатай хамааралтай нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн болно.

6.Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлт гаргагч ********* нь ******* ******* ******* ******* Алтан ******* ******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, хүсэлтийг хангах нь зүйтэй байна гэж үзэв.

7.Хүсэлт гаргагчийн гэрч Х.Судалхан ...1981 онд 8 төгсөөд ******* ******* ******* суманд саальчнаар очоод нэг бригадад хамт ажиллаж байсан. ********* мал хариулж, тууварт явж, оторт гардаг. Аавтайгаа хамт явдаг байсан. Бид илгээлтээр ирээд хамт ажиллаж байсан... гэх, гэрч Ж.Жагасбай ...*********гийн аавтай хамт ******* ******* ******* ******* 3 дугаар бригадын Алтан ******* ******* хамт байсан. ********* аавтайгаа хамт хүүхэд мал маллаж байсан... гэх мэдүүлгүүд, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн нотлох баримт болох Дархан-Уул ******* Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17/684 дугаартай албан бичиг, Хаатр 1-р маягт, хаягийн хуудас №7, ******* ******* Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 404 дугаартай албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 1058 дугаартай ******* ******* Архивын хэлтсийн лавлагаа гэсэн нотлох баримтуудаас үзвэл ********* нь ******* ******* ******* ******* ******* ******* ******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан нь нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** овогт ********г ******* ******* ******* ******* ******* ******* ******* 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар /туслах малчин/ ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,800 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хүсэлт гаргач *********д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС