| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 2418000000546 |
| Дугаар | 2024/ДШМ/89 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Доржханд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ДШМ/89
******* холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Манлайбаатар, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******
Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******
Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэрийн даргалж хийсэн шүүх хуралдааны *******0*******4 оны 09 дүгээр сарын *******3-ны өдрийн 4*******6 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч ******* холбогдох *******418000000546 дугаартай эрүүгийн хэргийг *******0*******4 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, оршин суух хаягийн бүртгэлтэй/, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь *******0*******4 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 0*******.00 цагийн үед Дархан-Уул аймаг, ******* сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн амралтын газарт хувийн маргааны улмаас иргэн *******г зодож, эрүүл мэндэд нь баруун завжинд урагдсан шарх, баруун хацар, эрүү, зүүн шуунд цус хуралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
-Шүүгдэгч овогт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож.,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж.,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4,1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг болон энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж.,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр.,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт наар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж.,
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт наар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч ******* нь давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
... *******0*******4 оны 08 дугаар сарын 10-ны өдөр намайг ******* зодохдоо зүүн гараараа миний үсийг ороогоод, баруун гараа миний ам руу хийгээд баруун завжийг маань *******-3 см хэмжээтэй урж гэмтээсэн бөгөөд миний биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд “хөнгөн” зэргийн гэмтэл тогтоогдлоо гэсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны үед би энэхүү дүгнэлттэй танилцсан бөгөөд өөрт учирсан гэмтлийг “хөнгөн” гэмтэл гэж байгаа юм чинь удахгүй эдгэрчих юм байна гэж ойлгон дүгнэлттэй маргаагүй.
Гэтэл шинжээчийн дүгнэлт гарсны дараа миний ам завжны орчмын хавдар зовуурь намдахгүй байгаад харин ч бүүр гэмтсэн хэсгийн хавдар нь нэмэгдээд нүүрний тэгш хэм өөрчлөгдөөд, хоол унд идэхэд хүндрэлтэй болоод хоол зажилж чадахгүй гуурсаар шингэн хоол унд идэхэд хүрч, биеийн жин хасагдах, чөлөөтэй ярих, инээх рефлексүүд алдагдаж биеийн байдал хүндэрсэн учраас *******0*******4 оны 09 сарын 13-ны өдөр би Солонгос Улсад биеэ үзүүлэхээр яваад *******0*******4 оны 09 сарын 14-ний өдөр эмч нарын үзлэг зөвлөгөө шинжилгээнд орсон, тэгэхэд аман доторх шарх хүндрээд мэдрэлийн эдэд үхжил үүссэн гэж оношлогдон уг үхжилийг яаралтай авхуулахыг зөвлөсөн тул *******0*******4 оны 09 сарын 18-ны өдөр гэмтлийн улмаас үүдэлтэй баруун хацрын сорви, мэдрэлийн үхжилт арилгах мэс засалд орсон.
Энэ тухайгаа анхан шатны шүүх хуралд орж эрхээ хамгаалуулж хэрхэн яаж хохирсон болон гомдол санал хүсэлтээ илэрхийлэхээр шүүх хуралд очсон боловч харамсалтай нь шүүх хуралд оролцож чадаагүй. Учир нь:
Би Солонгост хагалгааны дараа эмчлүүлж байгаад *******0*******4 оны 09 сарын **************-ны өдөр буцаж Монголдоо ирээд *******0*******4 оны 09 сарын *******3-ны өдөр 15:00 цагийн товлосон хуралд *******0*******4 оны 09 сарын *******3-ны өдрийн 14:54 минутад анхан шатны шүүх рүү орж үүдний цагдаагийн ажилтанд биеийн байцаалтаа хийлгүүлсэн. Би тэр хооронд харагдахгүй болохоор нь руу чат бичиж ...Нi irsen umuu shuux deer?... гэж бичсэн тэгэхэд надаас ...Нi irjiine eghee Ali tal ni yum bolo Hamgiin zuun ni yum uu?... гэж асуухад нь гараад шүүхийн байрны зургийг нь дараад явуулсан. Ингээд орж ирсэн. Бид хоёр хурлаа хүлээгээд зэрэгцээд сууж байсан. Би нүүрэндээ шархны давхар боолттой дээрээс нь маск зүүсэн удаан суухаар амьсгал бүгчимдээд байхаар нь хаалганы хажуу талын хэсэгт зогсож байгаад буцаад ороод ирэхэд байхгүй байсан. Тэгтэл шүүхийн ажилтан намайг дуудаагүй, ч намайг ирсэн байгааг мэдсээр байж хэлээгүй, шүүх хуралдааны ирцийн санал дээр ...хохирогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй... гэж танилцуулагдаж шүүх хурал цааш үргэлжилсэн байсан. Энэ бүхэнд би маш их гомдолтой байна.
Шүүхийн ажилтан шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж чадаагүй, шүүх хуралд зөвхөн дуудаж оруулсан, намайг ирсэн эсэхийг, хуралдаа оролцох эсэхийг нягталж тодруулаагүй, миний эрүүл мэндийн байдал мэс засалд ороод удаагүй, мэс заслын боолт масктай амьсгалахад хүндрэлтэй байсан учраас үүд орчимд зогсон хуралд дуудахыг хүлээж байж байсан. Шүүх хуралд оруулаагүйд гомдолтой байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсонд эргэлзээ төрж байна.
Иймд би анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж, шүүхийн шатнаас нь дахин шинжээч томилуулж гэмтлийн зэргээ дахин тогтоолгох, сэтгэл санааны гэм хорын хохирлоо нэхэмжлэх зэрэг хүсэлтэй байгаа тул миний гомдлыг хянан үзэж анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж дахин шийдүүлэхээр буцааж өгнө үү.. гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:
Миний бие анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохоор, хэрхэн яаж эрх нь зөрчигдсөн, хохирол, гомдол, санал, нэхэмжлэх зүйлүүдээ болон шинжээчийн дүгнэлт гарснаас хойш биеийн байдалд нь өөрчлөлт орсон, шинээр илэрч байгаа нөхцөл байдал мөн нотлох баримтуудаа гаргаж өгөхөөр *******0*******4 оны 09 дүгээр сарын *******3-ны өдрийн 15 цагийн товлогдсон хуралд 14 цаг 56 минутад биечлэн ирж шүүхийн нэвтрэх бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч шүүх хуралдаанд түүнийг оролцуулах бэлтгэл ажлыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг шүүхийн захиргааны ажилтнууд ажил үүргээ биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан бэлтгэл хангах, зохион байгуулалтын үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод хэргийн оролцогч шүүх хуралдаанд оролцож эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Зөвхөн шүүгдэгч шүүх хуралдаанд оролцсон. Өөрөөр хэлбэл шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан нөхцөл байдал байгаа учраас давж заалдах шатанд гомдол гаргасан. Хэрэв шүүх хуралдаа орсон бол анхан шатны шүүхээс шүүхийн хавтаст хэрэгт авагдсан хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байгаа дүгнэлтээс завжинд урагдсан шарх нь Солонгос улсад очиход үхжил үүссэн шинээр илэрсэн нөхцөл байдлаар нэмэлт шинжилгээ хийлгэе, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулъя. Дахин шинжээчийн дүгнэлт гаргуулсантай холбоотойгоор цаашид гарах эрүүл мэнд, эмчилгээ, гэм хорын зардал нэхэмжлэх эрх үүсэх нөхцөл байдлууд нь алдагдчихсан. Иймд хохирогч гомдолтой байгаа. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаа бэлтгэх, зохион байгуулах ажилд шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад хуралд оролцуулаагүй юм бэ гэхэд Н.Идэр шүүгчийн туслах алдаагаа хүлээн зөвшөөрдөг. Мөн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гүйцэт тухайн хэсгүүдээр хэргийн оролцогчийг байгаа эсэхийг тодруулаагүй. Өөрсдөө камераа шүүж үзсэн байсан. Камерт шүүгдэгчийг аваад явж байгаа дүрс харагддаг. Үүдний хэсгээр хэргийн оролцогч байгаа эсэхийг шалгаагүй нөхцөл байдал байна. Миний ойлгож байгаагаар шүүхийн дотоод дэг журмыг мэдэхгүй. Ерөнхийдөө шүүхийн бэлтгэл хангах ажлын зохион байгуулалт нь ажлын байрных нь тодорхойлолт, чиг үүрэгт нь байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол шүүгчийн туслах хэн хэн шүүх хуралдаанд оролцох юм, оролцохгүй бол яагаад оролцохгүй болсон шалтгаан нөхцөлийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдсэн байх. Энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүхийн ирцэд мэдэгдэх. Ийм байдлаар хэрэгжүүлээд явах ёстой байтал миний үйлчлүүлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй гэж шүүх хуралдаанд оролцуулаагүй, зохион байгуулаагүй байж илтгээд хурал цаашаагаа үргэлжилсэнд гомдол гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ийм учраас хохирогчийн гомдлыг дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:
Хуралтай гэдгийг мэдээд шүүх дээр ирсэн атлаа хуралдаа орох гээд хүлээж байхгүй үүдэнд гарчихсан, ирсэн үгүй нь мэдэгдэхгүй ийм нөхцөл байдал байгаад байгааг 100 хувь шүүгчийн туслах, нарийн бичгийн даргын буруутай үйлдлээс болсон гэдэг нь учир дутагдалтай гэж харж байгаа. Шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэдэг үндэслэлээр цааш үргэлжлүүлэн явуулсан байгаа. Хэргийн үйл баримтаас харахад хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 783,150 төгрөгийн баримт гарган өгч хохирол нэхэмжилсэн. Энэ хохирлыг шүүгдэгч нь шүүхийн хяналтын шатанд 1,000,000 төгрөг төлж барагдуулсан талаараа баримтаа гаргаж өгсөн. Шүүх шийдвэрээ гаргахдаа хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болоод гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих буюу цаашид баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******гийн өмгөөлөгч ******* саналдаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр дээр прокурор болон мөрдөн байцаах албаны ажилтнуудаас хохирогч буюу шүүгдэгч, гэрч нарын хэн алиных нь хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан талаар тогтоогдоогүй нь шүүх хуралдаан хэвийн хууль ёсны дагуу явагдсан гэж үзсэн. Анхан шатны шүүх хуралдаанд өгсөн нотлох баримтууд болон бусад зүйл дээр 14 цаг 56 минут буюу шүүх хуралдааны тов зарласнаас зургаахан минут, дөрөвхөн минутын өмнө. Энэ хугацаа нь ОО ороод буцаад орж ирэх хугацаа болохоос биш агааргүй, амьсгалгүй байгаа хүн агааргүй дутагдах тийм хэмжээний хүнд нөхцөл байдал гэж хэлэх боломжгүй. Хохирогч шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй. Харин захиргааны ажилтан буюу шүүхийн ажилтны талаар гэм буруутай гэж тооцох юм бол энэ нь давж заалдах шатных биш өөр хяналтын байдлаар шийдвэрлэгдэх шүүхийн асуудал. Энэ нь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэх асуудал биш гэж тооцож байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон шинжлэн судлуулсан бэхжүүлсэн нотлох баримтууд бол хууль ёсны байхаас гадна шүүгдэгчтэй хянан хэлэлцэж байгаа энэ асуудал дээр хохирогчийн эрхийг дордуулсан байдал шүүхийн шийдвэрээс харагдаагүй. Шүүгдэгчийн учруулсан гэмт үйлдлээс нь хамааруулаад учирсан гэм хорыг иргэний журмаар шийдэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тийм учраас миний хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэртэй би санал нийлж байгаа. Хэвээр нь үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч *******гийн өмгөөлөгч ******* саналдаа:
Шүүхээс гэм бурууг тогтоохоос өмнө хохирогч өөрт учирсан шинжээчийн дүгнэлтийг ахиж нэмж гаргуулахаар нөхцөл байдал үүсвэл шүүхийн шатанд нэмэлтээр болон давтангаар аль нэг байдлаар нь дүгнэлт гаргуулах эрхтэй. Гэмт хэргийн улмаас гарч байгаа бодит байдлыг жинхэнэ байдлаар нь тогтоох ёстой. Хохирогч энэ байдлаа тогтоолгох гээд хурлаас өмнө гэмтлээс үүдэлтэй хор уршгийнхаа баримтуудыг аваад ирж байхад нь хуралд оруулаагүй байгааг нь иргэний журмаар нэхэмжлэлээ гарга гэж байгаа. Дараа нь яах вэ гэхээр эрүүгийн хэргээр хянан хэлэлцэгдээгүй баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гээд магадгүй тэр хэсгийнх нь явсан, үзүүлсэн, шинжилгээнд орсон, мэс ажилбарт орсон зардал хасагдах ийм эрсдэлийг миний үйлчлүүлэгч хүлээнэ. Нэгэнт энэ баримтуудаа шүүх хурлаас өмнө эмчилгээгээ хийлгээд аваад ирж байгаа тохиолдолд шүүх хуралдаандаа орсон бол шүүхийн шатанд энэ баримтуудаа нотлоод шинжээч дахин томилуулах нэмэлтээр шинжээчийн дүгнэлтийг энэ байдлаар тусгуулах ийм эрхээ хэрэгжүүлэх байсан юм. Хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн гэж үзэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдлууд байна. Өөрөө нэвтрэгсдийн дэвтэрт 60 дугаартай бүртгүүлээд ирчихсэн. 63 дээр *******. ******* сүүлд нь ирсэн ирцийн бүртгэл хүртэл байгаа. Шүүх хуралдаанд энэ хүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх ямар ч боломж байхгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үндэслэл байна гэж үзээд хүчингүй болгож дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хохирогч *******гийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч ******* нь *******0*******4 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 0*******.00 цагийн үед Дархан-Уул аймаг, ******* сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн амралтын газарт хувийн маргааны улмаас иргэн *******г зодож, эрүүл мэндэд нь баруун завжинд урагдсан шарх, баруун хацар, эрүү, зүүн шуунд цус хуралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн гэмт үйлдэл нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнээд шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тодорхойлсон журам, зарчим, шаардлагыг хэрхэн хангаж биелүүлсэн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг заавал хянах үүргийг хуулийн дээрх зохицуулалтаар давж заалдах шатны шүүхэд хүлээлгэжээ.
Хуулиар тогтоосон энэхүү бүрэн эрхийн хүрээнд давж заалдах шатны шүүх хууль хэрэглээ, хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн эсэх, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон эсэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийдэг.
Хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болон бүрэн эрх, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн ******* дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан байна.
Мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ юм.
Гэтэл анхан шатны шүүх хэргийн оролцогчийн буюу хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдож байна.
Анхан шатны шүүх хэргийг *******0*******4 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой, талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул яллагдагч *******г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлж, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар *******0*******4 оны 09 сарын *******3-ны өдрийн 15.00 цагт улсын яллагч, хохирогч *******, шүүгдэгч ******* нарыг оролцуулан хянан шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамжийг *******0*******4 оны 09 сарын *******0-ны өдөр гаргажээ.
Шүүх хуралдааны бэлтгэлийг хангах, хэргийн оролцогчдод хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдэх үүрэгтэй ба хэргийн оролцогчдод тов мэдэгдсэн баримтаас харахад хэзээ танилцуулсан нь тодорхойгүй, он, сар, өдөргүй, хохирогч *******д танилцуулсан хэсэгт “За ойлголоо гэв” гэсэн бичилттэй байна.
Үүнээс харахад хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулах ажиллагааг хангалтгүй хийсэн гэж үзэхээр байна.
Шүүхийн хэлэлцүүлэг *******0*******4 оны 09 сарын *******3-ны өдрийн 15.00 цаг 04 минутад эхлэхэд шүүх хуралдааны ирцийг илтгэсэн нарийн бичгийн дарга нь ... хохирогч *******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна....гэж танилцуулжээ.
Гэтэл хохирогчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаас үзэхэд хохирогч ******* нь Солонгос улсын “ ” /Дү дрийм/ гоо сайхан мэс заслын эмнэлэгт *******0*******4 оны 09 сарын 18-ны өдөр баруун хацрын сорви, мэдрэлийн үхжилт арилгах мэс засалд ороод *******0*******4 оны 09 сарын **************-ны өдрийн 11.00 цаг 55 минутад Сэүл Улаанбаатар чиглэлийн Asiana Airlines компанийн онгоцоор ирсэн нь тус эмнэлгийн мэс заслын тодорхойлолт, гадаад паспортын хуулбар, түүн дээр дарагдсан гаалийн болон хилийн хяналтын байгууллагын хил, гаалиар орсон, гарсныг нотолж дарсан дардас, онгоцны тийз зэргээр тогтоогдож байхаас гадна хохирогч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд оролцохоор шүүх хуралдаанаас өмнө шүүх дээр ирээд үүдний жижүүр цагдаад шүүхэд нэвтэрсэн хүний бүртгэлийн дэвтрийн 60 дугаарт 14.00 цаг 56 минутад ирээд 16.00 цагт явснаа бүртгүүлсэн, улмаар хурал эхлэхээс өмнө шүүгдэгч Э. руу...Нi irsen um uu, shuux deer?... гэж чат бичихэд ******* нь ...Нi irjiine eghee, Ali tal ni yum bolo, Hamgiin zuun ni yum uu?... гэж хариу бичиж асуухад нь хохирогч ******* нь гараад шүүхийн байрны зургийг утсаараа аваад явуулахад шүүгдэгч ******* орж ирээд хамт хуралдаа оролцохоор хүлээж байсан болох нь тэдний хооронд бичсэн зурвас, шүүх рүү орж ирж буй болон үүдэнд бүртгүүлээд хүлээгээд зогсож байгааг харуулсан шүүхийн хяналтын камерын бичлэгээс цаасан хэлбэрээр хуулбарлан авсан баримтууд, шүүхэд ирсэн бүртгэлийн хуудас, давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгчийн өгсөн тайлбар зэргээр хохирогч ******* нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө ирсэн, түүний ирснийг шүүгдэгч болон шүүхийн үүдний жижүүр цагдаа мэдэж байсан байхад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нь ирцийг урьдчилан бүрэн нягтлахгүйгээр зөвхөн шүүх хуралдааны танхимд байгаагүй гэдгээр...ирээгүй...гэж танилцуулснаар хохирогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзнэ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд улсын яллагч, оролцогч, бусад оролцогч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар хохирогчид хуралдааны тов хэзээ, хэрхэн мэдэгдсэн, яагаад ирээгүй шалтгааныг тодруулаагүй, улмаар хохирогчийн шүүх хуралдаанд оролцож дээрх хуулийн 8.******* дугаар зүйлийн 1.*******., 1.4., 1.5., 1.9 дэх хэсэгт заасан “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгөх,”., “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох”:, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих”., “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” зэрэг хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, мөн хуулийн 34.8 дугаар зүйлийн 3., 4 дэх хэсэгт “Хохирогч шүүх хуралдааны хэвийн үйл ажиллагаанд саад болохгүйгээр өмгөөлөгчтэйгөө, шаардлагатай тохиолдолд улсын яллагчтай чөлөөтэй харилцах боломжоор хангагдана., “Хохирогч нь шүүгдэгчийг яллах, хариуцлагыг хүндрүүлэхтэй холбоотой санал хүсэлтийг шүүх хуралдааны аль ч үед гаргаж болно” гэж зааснаар шүүх хуралдаанд хохирогчийг биечлэн оролцуулах боломжоор хангаагүй нь шүүх түүний хуулиар олгогдсон эрхийг нь хязгаарласан гэж үзнэ.
Энэ талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн тул шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3.т зааснаар хүчингүй болгох үндэслэл болж байна.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийгээгүй болно.
Үүнээс гадна анхан шатны шүүх хэргийг хуулийн хугацаанд эмхэтгэж давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй, хариуцлагагүй алдаа зөрчил гаргасан байна.
Анхан шатны шүүх хуралдаан *******0*******4 оны 09 сарын *******3-ны өдрийн 15 цаг 04 минутад эхэлж, 15 цаг 40 минутад дуусжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанаас гарсан шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийг бүрэн эхээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгчид гардуулахаар заасан.
Уг шийдвэр *******0*******4 оны 9 сарын *******5-ны өдөр эцсийн байдлаар хугацаандаа бүрэн эхээр ёсчлогдож, тухайн өдөртөө хэргийн оролцогчдод гардуулсан байна.
Хохирогч ******* нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хуулийн хугацаандаа багтаан *******0*******4 оны 10 сарын 0*******-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасныг шүүх тухайн өдөр нь хүлээн авчээ /хх-115-д/
Хэргийн бусад оролцогчоос шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол, эсэргүүцэл гараагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг оролцогчид хүргүүлэхээр заасны дагуу улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчид /шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцсон/ хохирогчийн гомдлыг *******0*******4 оны 10 сарын 03-ны өдөр танилцуулжээ.
Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд гомдлыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болохоор дээрх хуулийн 38.3 дугаар зүйлийн 3., 4 дэх хэсэгт заасан ба зөвхөн прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг *******0*******4 оны 10 сарын 03-ны өдөр ирүүлснээс өөр бусад оролцогчоос ямар нэг хариу тайлбар ирээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлэхээр заасан.
Гэтэл хохирогчийн гомдолд хариу тайлбар гаргах хугацаа *******0*******4 оны 10 сарын 10-ний өдөр дууссан, энэ хугацаа дууссан өдөр хэргийг давж заалдах шатны хүргүүлэх байтал үүнээс хойш ямар ч ажиллагаа хийгдээгүй атлаа *******0 хоног хэтрүүлж байлган, хэргийг *******0*******4 оны 10 сарын 30-ны өдөр ирүүлсэн нь хэргийн оролцогчдыг чирэгдүүлж, хүлээлгэх, хэргийн шийдвэрлэлтийг удаашруулж байна.
Иймд дээрх алдаа, зөрчлийг дахин давтан гаргахгүй байхыг анхааруулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн *******.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******4 оны 09 дүгээр сарын *******3-ны өдрийн 4*******6 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.
*******. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ
ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АМАРЖАРГАЛ