Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00937

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00937

Улаанбаатар хот

 

 

2025 10 22 103/ШШ2025/00937

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороонд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дүгээр байрны .. тоотод оршин суух, ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,442,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сууц өмчлөгч нь МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3 дахь заалтуудыг үндэслэн сар бүр тогтмол СӨХ-нд төлөх төлбөрийг төлөх үүрэгтэй. Сууц өмчлөгчид төлбөрөө сар бүр тогтмол төлснөөр СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах, ажилчдын цалинг сар бүр тавих, төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэх ёстой байдаг. Гэтэл СӨХ-ны төлбөрөө сар бүр төлдөггүйгээс төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэхгүй, ажилчдын цалинг сардаа багтаан өгч чаддаггүй зэрэг санхүүгийн байдалд хүндрэл үүсдэг. Иймээс хариуцагч ******* нэхэмжилж байгаа 1,442,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* СӨХ-ноос Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 14 тоотод оршин суух ******* холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 257,640 төгрөгөөр багасгаж үлдэх 1,184,530 төгрөгийг хариуцагч төлөхөөр бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,442,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь шаардлагаа 257,640 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь үлдэх 1,184,530 төгрөгийг /нэг сая,нэг зуун наян дөрвөн мянга, таван зуун гучин/ төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 19,012 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 19,012 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ