Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00938

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 103/ШШ2025/00938

Улаанбаатар хот

 

 

 

2025 10 22 103/ШШ2025/00938

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг 1 дүгээр хороонд байрлах, ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ... дугаар байрны .. тоотод оршин суух, Иеншэбү овгийн ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,004,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Сууц өмчлөгч нь МУ-ын Иргэний хуулийн 147.1, 148.3, СӨХ-ны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.3 дахь заалтуудыг үндэслэн сар бүр тогтмол СӨХ-нд төлөх төлбөрийг төлөх үүрэгтэй. Сууц өмчлөгчид төлбөрөө сар бүр тогтмол төлснөөр СӨХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах, ажилчдын цалинг сар бүр тавих, төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэх ёстой байдаг. Гэтэл СӨХ-ны төлбөрөө сар бүр төлдөггүйгээс төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдэхгүй, ажилчдын цалинг сардаа багтаан өгч чаддаггүй зэрэг санхүүгийн байдалд хүндрэл үүсдэг. Иймээс хариуцагч ******* нэхэмжилж байгаа 1,004,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 

Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* СӨХ-ноос нэхэмжилж байгаа 1,004,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* СӨХ-ны нэхэмжлэлтэй, Иеншэбү овгийн ******* ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1,004,000 төгрөг /нэг сая, дөрвөн мянган/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,323 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ******* 14,323 төгрөгийг тус тус гаргуулж ******* СӨХ-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ