Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00262

 

 

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 141/ШШ2025/00262

******* аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг би,

Нэхэмжлэгч: ******* хотын ******* дүүргийн ******* хорооны ******* ******* ******* давхарт байрлах ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн сумын багт оршин суугч холбогдох 1,309,314.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч талуудаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."******* ******* ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж 2021 оны 06 сарын 26-ны өдрийн тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ-г байгуулж, 2022 оны 05 сарын 05-ны өдөр 1,260,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 25 сарын хугацаатай төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.5-т заасан заалтуудыг тус тус зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч 2021 оны 06 сарын 26-ны өдрийн тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 682,697.95 төгрөг, үндсэн хүүд 617,116.87 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9,500 төгрөг нийт 1,309,314.82 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ ..."******* *******" ББСБ ХК нэхэмжлэлтэй (РД:)-т холбогдох иргэний хэрэгт зохигч талууд дараах нөхцөлөөр эвлэрлийн гэрээ байгуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх хүсэлтэй байна. Үүнд:

1. Хариуцагч нь "******* *******" ББСБ ХК-ийн шүүхэд нэхэмжилсэн 1,309,314.82 тегрегийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, дараах хугацаагаар төлж барагдуулахыг харилцан тохиролцов.

1.1 2025 оны 10-р сарын 30-ны өдөр 654,657.41 төгрөг:

1.2 2025 оны 11-р сарын 30-ны өдөр 654,657,41 төгрөг + Улсын тэмдэгтийн хураамж

2. Хариуцагч энэхүү гэрээний 1 дэх хэсэгт заасан хуваарийн дагуу толборийг "******* ******* ББСБ" ХК-ийн Хаан банкны 37000500503*******64896 тоот дансанд шилжүүлэхээр эвлэрэн хэлэлцэв... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Л. холбогдох 1,309,314.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ.

Зохигч талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ ...Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Л. холбогдох 1,309,314.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэгт хариуцагч нь 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 654,657.41 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 654,657,41 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцэв.. гэж бичиж тэмдэглээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь ...эвлэрэх эрхтэй гэж, мөн зүйлийн 26.3-т Хариуцагч нь ...эвлэрэх эрхтэй гэж тус тус зааснаар зохигч талууд нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна.

Иймд зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, ойлгомжтой, тодорхой байх тул эвлэрлийн гэрээг батлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж зааснаар зохигчийн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,899 төгрөгийн тал хувь болох 17,949.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 17,949.5 төгрөг, хариуцагч 17,949.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Л. холбогдох 1,309,314.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг зохигчийн эвлэрлийг баталж хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Зохигч эвлэрлийн гэрээндээ хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 654,657.41 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 654,657,41 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,899 төгрөгийн тал хувь болох 17,949.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн данснаас 17,949.5 төгрөг, хариуцагч 17,949.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

 

5. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Зохигч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ