2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/08076

 

 

 

 

 

 

 

 

 

                           25         09          29

                      191/ШШ25/08076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******од оршин суух ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: *******, , , хаягт байрлах т холбогдох,

 

тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон даатгалд нөхөн бичилт хийлгэх тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч ,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогт *******ын ******* нь 2008 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын дугаар тушаалаар Эмийн үйлдвэрийн эм бэлтгэгч албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болно. Улмаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн захирлын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн  дугаар тушаалаар их эмчээр, 2011 оны дугаар сарын 04-ний өдрийн дугаар тушаалаар Эмчилгээний тасгийн их эмчээр, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс Гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан болно.

Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай.

Эрүүл газрын даргын 24 оны дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тушаалаар Гүйцэтгэх захирал намайг ажлаас чөлөөлсөн болно. Тус тушаалын Үндэслэх хэсэгт "Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Эрүүл тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9, 12 дугаар зүйлийн 12.2,17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэг, засаг даргын 22 оны дүрэм шинэчлэн батлах тухай А-495 дугаар захирамжаар баталсан газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, газрын даргын 22 оны А/46 дугаар тушаалаар баталсан Газрын хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.16 дахь хэсэг, засаг даргын 24 оны 01/4681 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Тушаах нь” гэжээ.

Тушаалын Тушаах хэсгийн 1 дэх заалтад “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Гүйцэтгэх захирал Х.*******ыг Засаг даргын 2000 оны 468 дугаар захирамжаар баталсан Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Зөвшөөрлийн тухай хуулийн хүрээнд зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан. Гүйцэтгэх захирлыг хуульд заасан эрх бүхий этгээд томилоогүй гэх үндэслэлээр 24 оны дугаар сарын 01 -ны өдрөөс ажлаас чөлөөлсүгэй” гэжээ.

Дээрх тушаал нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй хөдөлмөрийн гэрээг хуульд заасан ямар үндэслэлээр дуусгавар болгож буй эсэх, эсхүл цуцалж буй эсэх нь тодорхойгүй, томилж, чөлөөлөх эрхгүй этгээд чөлөөлсөн байна.

Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь 1991 оноос Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны шууд харьяанд “Элэгний эмгэг эмчлэх монгол эмнэлэг” нэртэйгээр уламжлалт анагаах ухаан болон орчин үеийн анагаах ухаан хосолсон эмчилгээ үйлчилгээ явуулж байгаад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2003 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн салбарт 2003 онд өөрчлөлт, шинэчлэл, хувьчлал хийх байгууллагуудын жагсаалт"-д багтаж, тус төвийг нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийн сонгон шалгаруулалтад Ж.******* ахлагчтай эмнэлгийн хамт олны баг шалгарсан юм. Улмаар 2008 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийг "Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ”-г байгуул гэрээ амжилттай хэрэгжсэн.

өмч хувьчлах комисс нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор УАУЭСКТөвийг "Нэмэлт хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгөөр менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тухай гэрээ”-ний хэрэгжилт, бизнес төлөвлөгөөний биелэлтийг “Хангалттай” гэж дүгнэсэн, 2014 оны 03 дугаар сарын -ны өдөр өмч хувьчлах комисс Хангалтгүй гэж дүгнэн тус төвийг хаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч хувьчлахыг даалгах нэхэмжлэл гарган, 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 620 дугаар шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 142 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1 дугаар тогтоолоор тус тус Хангалттай гэж дүгнэн, өмч хувьчлах комисст хувьчлахыг даалгаж шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явж байна. Иймд чөлөөлөх эрхгүй этгээд Хөдөлмөрийн гэрээг цуцалж, чөлөөлсөн гэж үзэж байна.

газрын даргад зөвхөн харьяа байгууллагын даргыг томилж чөлөөлөх эрх олгосон бөгөөд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь газрын харьяа биш юм.

Тушаал өөрөө эрх зүйн акт болохын хувьд тушаал нь хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангасан байхыг шаардана. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу дуусгавар болгож, цуцална. Гэтэл тушаалд хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Энэхүү маргаан нь гомдлоор үүсэн маргаан тул Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Нэхэмжлэлийн шаардлага:

1.      газрын даргын 24 оны дугаар сарын 01-ны өдрийн дугаартай “Х.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах

2.      Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах /Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2/

3.      Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах /Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1/

4.      Нийгмийн болон даатгалд нөхөн бичилт хийлгэх /Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7/ гэжээ.

 

2.                   Хариуцагч нь шүүхэд түүний төлөөлөгч , өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х.*******ын нэхэмжлэлтэй Эрүүл т холбогдох иргэний маргаанд хариу тайлбар гаргах нь:

Засаг даргын 2000 оны 12-р сарын 29-ны өдрийн 468 тоот захирамжаар “ Засаг Даргын дэргэдэх Уламжлалт Анагаах Ухааны Элэг Судлалын Клиник Төв” болгон бүтэц, дүрмийг баталсан.

Уламжлалт анагаах ухааны төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийг 2003 онд Эрүүл яамнаас олгосон байдаг бөгөөд 23 оны дугаар сарын 31-ний өдрөөс Эрүүл т шилжүүлсэн.

Засаг даргын 2000 оны 468 дугаар захирамжийн хавсралтаар баталсан " Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн дүрэм"-ийн 1.3 дахь хэсэгт “ Засаг дарга болон Эрүүл яамны удирдлагаар үйл ажиллагаагаа явуулж, ажлаа тайлагнах ба мэргэжлийн удирдлага нь Эрүүл яам байна. Засаг даргын дэргэд үйл ажиллагаагаа явуулна.”, 4.1 дэх хэсэгт “Төвийн бүтэц орон тоог Эрүүл яамны саналыг харгалзан Засаг дарга энэхүү дүрмийн хавсралтаар тогтооно.” гэж заасны дагуу төвийн гүйцэтгэх захирал нь төсвийн эрх баригчийн хувьд байгууллагын батлагдсан төсвийг зориулалтын дагуу, үр ашигтай захиран зарцуулж тайлангаа Засаг дарга болон Тамгын т тавих үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ гүйцэтгээгүй.

Мөн Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн СБД-ийн 8 дугаар хороонд байрлах төвд хүний уламжлалт эм үйлдвэрлэх үйлдвэрийн барилгад уламжлалт эмийн түүхий эд ургамлыг хатаах, номхотгох, бөөнөөр савлах, хадгалах зэрэг үйл ажиллагааг эрхэлж байна. Гэтэл тус үйл ажиллагаа явуулж байгаа газрыг Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагчийн 2014 оны -13-01/0/41 дугаар дүгнэлтээр эмийн түүхий эд ургамлыг хатаах номхотгох, бөөнөөр савлах, хадгалах зэрэг ажиллагааг явуулах боломжгүй, шаардлага хангахааргүй, иргэдийн мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахуйц гэдгийг тогтоосон.

Харин Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв нь өнөөдрийг хүртэл тухайн байранд эмийн хадгалалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулж байгаа нь зөвшөөрлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, дугаар зүйлийн .4.2, .4.3 дахь заалтын хүрээнд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн гүйцэтгэх захирал Х.******* болон Менежментийн багийн ахлагч Ж.******* нарт сонсох ажиллагааны мэдэгдэх хуудсыг 24 оны 09 дүгээр сарын -ны өдрийн , дугаар албан бичгээр мэдэгдэж, нийслэлийн Эрүүл газрын даргын 24 оны дугаар сарын 01-ний өдрийн дүгээр тушаалаар Х.*******ыг ажлаас чөлөөлсөн.

Засаг даргын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн Гүйцэтгэх захирлыг Эрүүл тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл газрын дарга чөлөөлөх бүрэн эрхтэй.

Иймд иргэн Х.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.             Эрүүл тухай хуулийн 11, 12-р зүйлд эмнэлгийн даргыг Засаг даргатай зөвшилцөж томилж чөлөөлдөг. Нэхэмжлэгч нь анх томилогдохдоо ямар үндэслэлээр томилогдсон талаар хариу ирүүлдэггүй. Нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл нь Засаг даргатай зөвшилцөөгүй томилсон байдаг. Үүнийг хуульд нийцүүлэхээр чөлөөлсөн.

 

2.2.             Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч нь хуульд зааснаар эрх үүргээ хэрэгжүүлсэн. Улмаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нь чөлөөлөх эрхгүй этгээд гэдэг. засаг даргын захирамжаар клиник төв болгон өөрчилсөн байдаг. Улмаар дүрэм гаргасан. Энэхүү дүрмээр засаг даргад ажлаа тайлагнах ёстой байдаг. засаг дарга нь т санал болгосноор захирлыг томилдог. Гэтэл ******* нь өөрийн хүүг томилсон байдаг. Үүнийг мэдэхгүй 24 он хүртэл явсан. Улмаар засаг даргаас т чиглэл хүргүүлсэн. Уг албан бичгээр клиник төвийн дүрмийн дагуу гүйцэтгэх захиралд хяналт тавих ёстой. Гэтэл хяналт тавиулахгүй байгаа тул шалгаж арга хэмжээ авах талаар дурдсан. Үүний дагуу клиник төвд албан тоот хүргүүлсэн. эрүү нь тус төвийн даргыг томилж чөлөөлөх тул энэ талаар хэлэлцэх талаар мэдэгдсэн. Гэтэл төвийг засаг даргад хамааралгүй гэсэн хариу ирүүлсэн. Улмаар хэлэлцээгүй тул сонсох ажиллагаа хийсэн гэж үзнэ. Ингээд ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан. Гэтэл чөлөөлсөн тушаалыг гардаж авдаггүй. Үүний учир 25.1.8-нд албан тоотоор мэдэгдсэн. Үүгээр ажлын байрыг албадан чөлөөлөх тухай мэдэгдэж чөлөөлсөн. Энэ үед албан бичгүүдийг аваад явчихсан. Улмаар 25 оны 2 сард захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Улмаар бүрдүүлбэр дутуу гэдэг үндэслэлээр буцаасан байдаг. Ингээд дахин нэхэмжлэлээ 25.3.-нд гаргахад хүлээн авахаас татгалзсан байдаг. Хариуцагч нь нэхэмжлэгчийг хуульд зааснаар чөлөөлсөн. Мөн хэрэгт байгаа баримтаар клиник төв нь засаг даргын харьяа бус гэсэн баримт байхгүй. Энэ харьяалал нь иргэний шүүхийн маргаан юм. Иймд нэхэмжлэл нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч нь 1 сарын 13-нд ажлын байранд ирсэн талаар тайлбарласан байдаг. Иймд ажлаас чөлөөлөгдсөнөө энэ өдөр мэдсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2.1-т зааснаар 30 хоногийн дотор гурван талт хороонд хандахаар заасан байдаг. 2 сарын 13-нд хандах байсан боловч энэ талаар баримт авагдаагүй. Иймд тушаалтай маргах хуулийн хугацаа дууссан. Төрийн албаны зөвлөлд хандах зохицуулалт байхгүй. Иргэний шүүхэд 4 сард хандсан. Иймд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 158-д шууд шүүхэд хандах зохицуулалт байдаг гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Нийслэл дэр захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 25 оны 03 дугаар сарын -ны өдрийн 2074 дүгээр захирамжийн хуулбар /хх8-11/, Төрийн албан зөвлөлийн албан тоотын хуулбар /хх12/, газрын албан тоотын хуулбар /хх14/, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /хх16/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн захирамж /хх17-19/, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн хурлын тогтоолын хуулбар /хх52/, хөлсөөр ажиллах гэрээний хуулбар 3 ширхэг /хх53-56, 57-61, 62-65/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх67/

3б. Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх74-75./, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн хурлын тогтоолын хуулбар /хх72/, Засаг даргын захирамжийн хуулбар /хх73/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Х.******* нь газрын даргын 24 оны дугаар сарын 01-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч нь эрхгүй этгээд гүйцэтгэх захирлаар томилсон, ажлаа эрх бүхий этгээдэд тайлагнаж, дүгнүүлээгүй, эрх олгогдоогүй үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дугаар тогтоолоор тус төвийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. /хх49/

Улмаар дээрх менежментийн багтай 3 удаа хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээнээс үзэхэд хэрэгжих цаг хугацаа нь ойлгомжгүй, мөн давхардсан шинжтэй болжээ. /хх50-53, 54-58, 59-63/

Цаашлаад газрын даргын 24 оны дугаар сарын 01-ны өдрийн дүгээр тушаалаар мөн өдрөөс эхлэн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. /хх16/

Энэхүү тушаал нь хэдийгээр огноо, дугаар нь уншигдахгүй байх боловч хариуцагчаас өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангахгүй баримттай тохирч байна.

Түүнчлэн дээрх үйл баримттай зохигч маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

5.                   Хариуцагч нь Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн хурлын тогтоолоор нэхэмжлэгчийг тус төвийн гүйцэтгэх захирлаар томилсон нь Эрүүл тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж маргаж байна.

Эрүүл тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Засаг даргын мэндийг хамгаалах, дэмжих талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрхийг зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 11.1.9-д “тухайн шатны нэгдсэн эмнэлгээс бусад байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар газрын даргатай зөвшилцөх” гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлд газрын бүрэн эрхийг зохицуулсан бөгөөд мөн зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж заажээ.

Үүнээс үзэхэд хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлтэй байх боловч маргаж буй Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дугаар тогтоол хүчин төгөлдөр бөгөөд уг тогтоолтой маргаагүй болох нь хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Цаашлаад хариуцагчийн төлөөлөгчийн уг тогтоолтой маргах эрх бүхий этгээд нь Засаг дарга гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн үүсгэн байгуулагчаар 2015 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Засаг дарга бүртгэгдсэн. Харин нэхэмжлэгчийг 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гүйцэтгэх захирлаар томилсон. Мөн дээрх хуульд зааснаар нь Засаг даргатай зөвшилцөж тус төвийн даргыг томилж, чөлөөлөх эрхтэй байна. /хх72-73/

Түүнчлэн нэхэмжлэгч нь менежментийн баг клиник төвийн захирлыг томилох эрхтэй байсан, өөрөөр хэлбэл менежментийн баг тухайн үед эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдсон байсан гэх тайлбараа нотлоогүй.

Эдгээрээс үзэхэд хэн аль нь өөрийн тайлбарыг нотлоогүй боловч хариуцагч нь маргаж буй Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн менежментийн багийн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын дугаар тогтоолтой маргаагүй байх тул эрх бүхий этгээд гүйцэтгэх захирлаар томилоогүй гэх тайлбар нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

 

6.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

7.                   Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн аль зүйл заалтыг баримталж байгаа талаар холбогдох шийдвэрт заавал тусгах учиртай. газрын даргын 24 оны дугаар сарын 01-ны өдрийн дүгээр тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэл болгоогүй байх тул уг тушаал нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангахгүй байна.

7.1.             Цаашлаад ажилтныг сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа тохиолдолд гаргасан зөрчлийг холбогдох шийдвэрт заасан байх бөгөөд уг зөрчил нь баримтаар нотлогдох ёстой юм. Гэвч хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь маргаж буй тушаалд заасан сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь маргааны зүйл болж буй энэхүү асуудлыг хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.

Энд зохигч хэн аль нь хууль зүйн туслалцаа авсан, түүнчлэн шүүхээс дээрх хуульд заасан үүргийг удаа дараа танилцуулсныг дурдах нь зүйтэй.

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл газрын даргын 24 оны дугаар сарын 01-ны өдрийн дүгээр тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй юм.

 

8.                   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 25 оны 03 дугаар сарын -ны өдрийн 2074 дүгээр захирамжаас үзэхэд нэхэмжлэгч нь 25 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлснийг мэдсэн байна. /хх8/

8.1.             Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шийдвэрийг хүлээн авсан буюу мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргахаар зохицуулсан.

Улмаар мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын хоногийн дотор шүүхэд гомдол гаргах талаар заажээ.

8.2.             Шүүх нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал, маргаж буй үндэслэл буюу эрхгүй этгээд ажил, албан тушаалаас чөлөөлсөн гэх тайлбартай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

9.                   Хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 25 оны дугаар сарын 07-ны өдрийн дугаар захирамж нь бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм. /хх5-7/

Харин тухайн шүүхийн шүүгчийн  25 оны 03 дугаар сарын -ны өдрийн  2074 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /хх8-11/

Улмаар нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар 25 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг  тус шүүхийн шүүгчийн мөн оны  04 дугаар сарын -ны өдрийн дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан. /хх17-19/

Ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.2, 79.7-д зааснаар дээрх дүгээр захирамж гарсан өдрөөс дахин тоологдож эхэлнэ.

Гэвч нэхэмжлэгч нь 25 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд хариуцагчид Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзах эрх үүссэн гэж үзнэ.

 

.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 1 дугаар зүйлийн 1.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Х.*******ын газрын даргын 24 оны дугаар сарын 01-ны өдрийн дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД