2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/08186

 

 

 

 

 

 

 

  2025         10          01

   191/ШШ2025/08186

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* *******од оршин суух *******ын ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, *******, , ны од оршин суух гийн /рд:/-т холбогдох

 

 “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамгыг гаргуулах, ажил хүлээлцэхийг даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , , хариуцагчийн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1.                   Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч , өмгөөлөгч , нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын иргэн М.******* миний бие иргэн , нартай хамтран ачаа тээврийн үйлчилгээ эрхлэхээр “” ХХК-ийг 2023 онд үүсгэн байгуулсан.

Компанийн нийт хувьцааны 40%-ийг иргэн , 30%-ийг иргэн М.*******, 30%-ийг иргэн тус тус эзэмшдэг бөгөөд хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тогтоолоор Гүйцэтгэх захирлын албан тушаалд Н.ыг томилон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн юм.

Үүнээс хойш “” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн харилцан хамаарал бүхий “” ХХК болон “” ХХК-иудтай хамтран ажиллаж бараа бүтээгдэхүүн, ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг болсон.

Гэтэл Гүйцэтгэх захирал Н. нь “” ХХК-ийн үйл ажиллагаа болон ашиг орлогын тооцоолол, тээвэрлэлт болон ажлын төлөвлөгөөний талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөхгүй, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурал зарлан хуралдуулах үүргээ биелүүлэхгүй байсан тул хувьцаа эзэмшигч М.*******, хувьцаа эзэмшигч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай санал, шаардлагыг Гүйцэтгэх захирал Н.т 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “” ХХК-ийн хаяг болон цахим шуудангаар хүргүүлсэн.

Гүйцэтгэх захирал Н нь тус санал, шаардлагыг хүлээн авсан боловч огт хариу өгөөгүй тул Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасныг баримтлан 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай” шийдвэрийг гаргаж, хурлыг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдуулахаар товлож, түүнд хурлаар хэлэлцүүлэх асуудал, хуралд өгөх саналын хуудсыг хавсралтын хамт хүргүүлсэн.

Н. нь дээрх шийдвэрийг хүлээн авсан атлаа мөн л хариу өгөөгүй учир 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигч М.******* миний бие болон хувьцаа эзэмшигч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын 60%- ийн ирцтэйгээр хурал хүчин төгөлдөр болж, тухайн хурлаас Гүйцэтгэх захирал Н.ын бүрэн эрхийг дуусгавар болгон иргэн М.******* намайг “Орд мэдикал монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилж, 03 дугаартай тогтоолыг баталсан болно.

Ингээд 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Н.т Гүйцэтгэх захирлын албан тушаалд М.******* томилогдсон тухай мэдэгдэж, ажлаа хүлээлгэж өгөх хугацаа тогтоож, мэдэгдэл, хурлын тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ажлаа хүлээлгэж өгөхгүй, компанийн гэрчилгээ, тамга тэмдэг, бичиг баримтуудыг шилжүүлж өгөхөөс санаатайгаар зайлсхийж байна.

Миний хувьд Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Гүйцэтгэх захирлаар томилогдсон, мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар “” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасны дагуу Н.аас компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тамга тэмдэг зэргийг шаардах эрхтэй юм.

Бүрэн эрх нь дуусгавар болсон Н.аас компанийн гэрчилгээ, тамга тэмдэг зэргийг аваагүй нөхцөлд тэрээр хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, компанийн нэрийн өмнөөс аливаа эрх зүйн харилцаанд орж хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлүүд байгуулагдах, компанид хохирол учрах эрсдэл үүсээд байна.

Ингээд миний бие энэхүү нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Шүүх татгалзлын үндэслэлээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8-д “Улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга, тэмдгийн хяналтын дугаарыг дараах үндэслэлээр дахин олгоно”, 8.8.3-д “хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан”, бол улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоор зохицуулсан байна. Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, холбогдох бичиг баримт, хүсэлтээ улсын бүртгэлд өгч бүртгэлээс хасуулахаар хандсан эсэх, ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн хамгаалалтын аль үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүйн дээр улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамгыг гаргуулах, ажил хүлээлцүүлэхийг даалгуулахаар компанийг төлөөлж гаргасан эсэх, эсхүл иргэнээр гаргасан эсэх нь тодорхойгүй гэж үзэхээр байна гэж тайлбарласан.

Миний зүгээс 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн хуулийн этгээдийн бүртгэлийн хэлтэст хандан бүртгэл хийлгэхээр хүсэлт гаргахад хүсэлт дээр тамга дарагдаагүй, татварын газрын тодорхойлолт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм эх хувь байх шаардлагатай гэдэг үндэслэлээр татгалзсан.

Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс дахин Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандан бүртгэл хийлгэх хүсэлт гаргасан ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай албан бичгээр холбогдох баримт бичгийг хууль журмын шаардлагад нийцүүлэн бүрдүүлж, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хандан улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн.

“” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хурлаар иргэн М.******* намайг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томилсон боловч гүйцэтгэх захирлын бүрэн эрх нь дуусгавар болсон иргэн Н. нь компанийн бичиг баримт, тамга тэмдгийг хүлээлгэн өгөөгүйгээс болоод миний бие улсын бүртгэлд компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон талаарх бүртгэлийг хийлгэх, компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцож эрх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул арга буюу шүүхэд хандаж байгаа болно.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар гүйцэтгэх захирлын үүрэг нь дуусгавар болсон иргэн Н.аас “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамгыг гаргуулж, Гүйцэтгэх захирлаар томилогдсон М.*******тай ажил хүлээлцэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгнө үү.

 

1.1.             Хариуцагчаас гэрчилгээ, тамга тэмдэг гаргуулж, ажил хүлээлцэхийг даалгана. Нэхэмжлэгч нь бусадтай хамтран компани байгуулсан. Тус тусдаа хувь эзэмшдэг. 2023.7.20-нд хариуцагчийг гүйцэтгэх захирлаар томилсон. Үүнээс хойш хувьцаа эзэмшигчдийн хамаарал бүхий компанитай хамтран үйл ажиллагаа явуулсан. Хариуцагч нь үйл ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл өгөхгүй, хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлахгүй байсан тул нөгөө хувьцаа эзэмшигчид хурал зарлах шаардлага хүргүүлсэн. Гэвч ямар нэг хариу өгөөгүй тул хуулийн 61-р хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргасан. Уг шийдвэрт хариуцагч хариу өгөөгүй. Улмаар хурал 60 хувийн ирцтэйгээр хурал хуралдаж нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлаар томилсон. Үүнийг хариуцагчид мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Хуулийн 62-т зааснаар итгэмжлэлээр төлөөлөгч томилогдсон 83-т зааснаар төлөөлөх эрх бүхий этгээд тул 92-т зааснаар шаардах эрхтэй юм. Иргэний хуулийн 106.2-т зааснаар гэрчилгээ, тамгыг гаргуулж, ажил хүлээлцэхийг даалгана. Хурлын шийдвэрээр шаардаж байгаа юм.

 

1.2.             Компанийн удирдлагатай холбоотойгоор хуулийн 59-д заасан маргаан үүсгэсэн. Компанийг үүсгэн байгуулаад хариуцагчийг захирлаар томилсон. Гэтэл хариуцагч нь компанийн санхүүгийн тайланг хувьцаа эзэмшигчид танилцуулаагүй. Иймд захирлын эрх нь хурал зарлахаас бусдаар дуусгавар болсон. Хурал хуралдаагүй тул хувьцаа эзэмшигч шаардлага хүргүүлсэн. 60 хувьтай хурал хуралдаж хүчин төгөлдөр болсон. 3 тогтоол гарсан ба өмнөх удирдлагыг чөлөөлж, шинэ удирдлага томилсон юм. Улмаар ажил хүлээлцэхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь Алтангэрэлийг үүрэгжүүлсэн, бүртгүүлээгүй тул нэхэмжлэгч нь гүйцэтгэх удирдлага биш юм гэж байна. Анх нэхэмжлэл гаргахад шүүх улсын бүртгэлд хандаагүй гэж татгалзсан. Улмаар улсын бүртгэлд хандахад бүртгэлд өөрчлөлт оруулахад бүрдүүлэх бичиг баримттай холбоотойгоор татгалзсан тайлбар өгсөн. Тамга гэрчилгээ нэхэмжлэгчид байхгүй. Шаардлагыг хариуцагч хүлээн авсан баримтыг хэрэгт өгсөн байгаа. Энэ талаар маргадаггүй. Хурал болохыг мэдээгүй гэж маргаагүй.

 

1.3.             Яагаад гэрчилгээ, тамга шаардаж байгаа вэ гэхээр захирал нь хувьцаа эзэмшигчдээс томилогддог. Өнөөдрийн байдлаар чөлөөлөгдсөн талаар маргаж сөрөг нэхэмжлэл гаргаагүй боловч тамга тэмдгийг эзэмшээд байгаа юм. Улмаар Иргэний хуулийн 92, 106-р нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлтэй юм. Эрх бүхий этгээд чөлөөлсөн байхад тамга эзэмшээд байгаа нь хууль бус юм.

Хурлыг хүчин төгөлдөр гэж үзэхгүй гэж байна. Хуулийн 59.4-т зааснаар хурал хүчин төгөлдөр юм. Хувьцааны саналын 50-с дээш хувийг эзэмшиж байгаа этгээд оролцсоноор хүчинтэй болдог. Хурал хуралдахыг татгалзсан бол өөр асуудал юм. Хариу ирүүлээгүй тул бие даан хурал хуралдуулах шийдвэр гаргасан. Улмаар 40 хувийн хувьцаа эзэмшигч Энхчулуун ирээгүй. Эрхээ хэрэгжүүлээгүй. Хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргасан байхад хууль бус гэж байгаа нь үндэслэлгүй. Хурал хүчин төгөлдөр бус гэдэг үндэслэлээ тайлбарлаагүй. Шинэ захирал нь үйл ажиллагаа явуулах гэхээр тамга тэмдэг хүлээлгэж өгөөгүй. Шуудангаар захирал солигдсон талаар мэдэгдэл хүлээн авсан боловч татгалзаад байгаа нь үндэслэлгүй. Хариуцагч нь захирлаас чөлөөлөгдсөн талаар маргаагүй, гомдол гаргаагүй байна. Хурлын шийдвэр хүчин төгөлдөр байна гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч , өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй. Нөгөөх 2 хувьцаа эзэмшигч нь нөгөө хувьцаа эзэмшигчийг байлцуулахгүйгээр хурал хийж шинэ удирдлага томилсон байдаг. Улмаар шинэ удирдлагатай гэрээ хийж, ажил хүлээлцэхийг даалгасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байна вэ. Гэрчилгээ, тамга тэмдэг нь өмчлөлийн зүйл биш. Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан зүйл алга. Ямар байдлаар ажлаа хүлээлцэхийг шаардсан нь тодорхойгүй, зөвхөн шуудан явуулсан байна. Албан ёсоор уулзаж байгаагүй. Удирдлага солигдсон тогтоол улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог ба бүртгэгдээгүй. Иймд шинэ удирдлага томилогдсон гэж үзэх үндэслэлгүй.

Алтангэрэлд ажил хүлээлцэхийг даалгасан байдаг. Хувьцаа эзэмшигч Эрдэнэцэцэгээс олгосон итгэмжлэлээр захирлын ажил хүлээлцэх талаар эрх олгогдоогүй. Зөвхөн шуудангаар мэдэгдсэн бөгөөд утсаар мэдэгдээгүй. Тухайн үед өөр нэг компанийн хувьцаатай холбоотой маргаан явж байхад энэ асуудал шийдэгдсэн. Маргаж байсан тул хуралдаа очоогүй юм. Хурлаар Алтангэрэлд даалгасныг нэхэмжлэгч хэрэгжүүлэхгүй. Шуудангаар хугацаа өнгөрсний дараа хурал хуралдуулах мэдэгдэл ирсэн. Шууданг хүүхэд гардсан байдаг. Хурлын зарыг утсаар болон мэйлээр хүргүүлээгүй тул хурал хүчингүй. Хэргийн 12 дугаар талд байгаа саналын хуудсанд гарын үсэг зурагдаагүй.

 

2.1.             2025.5.12-ны өдөр хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын талаар тайлбарласан. Хурлаас гарсан тогтоолууд улсын бүртгэлд бүртгэгдэж хүчин төгөлдөр болоогүй. Улсын бүртгэл хөтлөх журам байдаг. Өөрчлөлтийг 15 хоногт бүртгүүлэхээр заасан. Энэ талаар нэхэмжлэлд тайлбарласан байдаг. Хурал хүчин төгөлдөр болоогүй байна гэв.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /хх6-7/, ээс д олгосон итгэмжлэлийн хуулбар /хх8/, хурал хуралдуулан шаардлага /хх9/, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, түүний хавсрал /хх10-12/, хурлын тэмдэглэл /х13-14/, хурлын шийдвэр хүргүүлэх тухай баримт /хх15/, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл /хх16-18/, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол 3 ширхэг /хх19-21/, саналын хуудас 2 ширхэг /хх22-23/, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүргүүлэх тухай баримт /хх24/, илгээмж хүргүүлсэн баримтууд /хх25-27/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоот /хх28/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч М.******* нь “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамга, тэмдэг гаргуулах, өөртөө ажил хүлээлцэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч Н. нь 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч нь “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу гүйцэтгэх  захирлаар томилогдсон. Улмаар уг хурлаас гарсан 02 дугаар тогтоолоор ажил хүлээж авахыг даалгасан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж байна. /хх20/

Хариуцагч нь хурал хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж маргаж байна. Мөн хувьцаа эзэмшигч ээс олгосон итгэмжлэлээр төлөөлөгч д өмнөх захирлын ажлыг хүлээлцэх эрх олгогдоогүй гэж маргасан. /хх8/

 

5.                   “” ХХК компани нь 3 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд хувьцаа эзэмшигч нь 40 хувь, хувьцаа эзэмшигч М.******* нь 30 хувь, хувьцаа эзэмшигч нь 30 хувийн хувьцаа эзэмшдэг болох нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /хх6-7/

Хувьцаа эзэмшигч нь 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн төлөөлөгч д итгэмжлэл олгосон. Энэхүү итгэмжлэлээс үзэхэд өөрийн хувьцааны бүхий л эрхийг бүрэн хэрэгжүүлэх, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах шаардлага гаргах, хуралд оролцох санал гаргах эрх олгогдсон байна. /хх8/

Улмаар хувьцаа эзэмшигч М.******* болон хувьцаа эзэмшигч ийн төлөөлөгч нар нь нийт 60 хувийн хувьцаа эзэмшигч тул гүйцэтгэх захирал буюу хариуцагч Н.т 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдөр Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлага нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.3-т заасантай нийцжээ. /хх9/

Энэхүү шаардлагыг хариуцагч Н. хүлээн авсан эсэх талаар хариуцагч маргаагүй. Тодруулбал, хариуцагч тал нь энэ хэргийн зохигч өөр хэрэгт өөр компанийн асуудлаар маргаж байсан тул хариу мэдэгдээгүй агуулгаар тайлбарласан.

Ийнхүү гүйцэтгэх удирдлага нь хувьцаа эзэмшигчдийн шаардлагад хариу мэдэгдээгүй нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д заасныг зөрчиж,  мөн зүйлийн 61.5-д нийцээгүй бөгөөд 61.6-д заасан хувьцаа эзэмшигчийн эрхийг хязгаарлажээ.

5.1.             Компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигчид нь 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг мөн оны 05 дугаар сарын 12-ны өдөр товлосон байх бөгөөд ийнхүү хурал товлосон нь Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д заасантай нийцнэ. /хх10-12/

Улмаар хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай 01 дүгээр шийдвэрийг хариуцагчид хүргүүлсэн болох нь Монгол шуудан компанийн илгээмж хүргүүлсэн талаарх баримтаар тогтоогдож байна. /хх26-27/

Ийнхүү хувьцаа эзэмшигчдийн хурал 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдсан болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд уг хурлаас 01-03 гэсэн тогтоолууд гарсан байна. /хх16-21/

Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар хуралд оролцсон 2 хувьцаа эзэмшигч буюу 60 хувь нь санал нэгтэй шийдвэр гаргасан болох нь хурлын тэмдэглэл, саналын хуудсаар тогтоогдсон. /хх16-18, 22/

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн саналын хуудсанд гарын үсэг зурагдаагүй тул хүчингүй гэх тайлбар үндэслэлгүй. Учир нь тэмдэглэл, саналын хуудсанд гарын үсэг зурагдсан. Харин хэргийн 12 дугаар талд байгаа баримт нь саналын хуудасны батлагдсан загвар бөгөөд үүнд гарын үсэг зурсан байх шаардлагагүй.

5.2.             Мөн Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар хуралд оролцоогүй хувьцаа эзэмшигч нь шүүхэд гомдол гаргасан үйл баримт тогтоогдоогүй. Тодруулбал, хариуцагч тал шүүхэд хувьцаа эзэмшигчдийн дээрх хурлын талаар маргаан хянагдаж байгаа талаар тайлбарлахгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх хуульд зааснаар хувьцаа эзэмшигч биш этгээд болох хариуцагч нь маргаж буй хурлын хүчинтэй эсэх талаар маргах эрхгүй. Эдгээрээс үзэхэд маргаж буй хувьцаа эзэмшигчдийн хурал нь хүчин төгөлдөр юм.

Цаашлаад дээр дурдсан итгэмжлэлээр хувьцаа эзэмшигч нь төлөөлөгч д хувьцаа эзэмшигчийн бүхий л эрхийг олгосон байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ажил хүлээлцэх эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

6.                   Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 03 дугаар тогтоолоор төлөөлөгч д гүйцэтгэх захирлын ажлыг М.*******д хүлээлгэж өгөхийг даалгасан бол 02 дугаар тогтоолоор М.*******д гүйцэтгэх захирлын ажил, улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн лиценз, тамга, тэмдэг, санхүүгийн анхан шатны баримт, баримт бичиг, санхүүгийн тайлан бүртгэл, гэрээ хэлцэл зэрэг бүхий л баримт бичгийг хүлээж авахыг даалгасан байна. Үүнээс үзэхэд М.*******д уг тогтоолын дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

6.1.        Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны  А/216 дугаар тушаалын хавсралтаар хуулийн этгээдэд тамга тэмдэг олгох журам баталсан. Уг журмаар компани нь тамга, тэмдэгтэй байх, түүнийг олгох журмыг тогтоосон. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар хувьцаа эзэмшигч буюу нэхэмжлэгч М.******* нь компанийн эрх, үүргийг хэрэгжүүлэхгүй.

Иймд нэхэмжлэгч М.******* нь хувь хүний хувьд компанийн тамга тэмдгийг шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл албан тушаалтан болон хувь хүн гэдэг нь хууль зүйн хувьд тусдаа этгээд юм. Тодруулбал, М.******* нь гүйцэтгэх захирлын хувиар, эсхүл хувьцаа эзэмшигч ийн төлөөлөгч нь маргаж буй хурлын шийдвэрийн дагуу шаардах эрхтэй байжээ.

Иймд нэхэмжлэгч нь хувь хүний хувьд түүний эрх зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Н.т холбогдох “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн болон санхүүгийн тамга, тэмдэг гаргуулах, өөртөө ажил хүлээлцэхийг даалгах тухай нэхэмжлэгч М.*******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД