2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/08187

 

 

 

 

 

 

 

  05         10          01

   191/ШШ05/08187

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, *******од оршин суух ******* овогт *******ийн *******/рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , од оршин байрлах “” ХХК/рд:/-д  холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: , , , ны од оршин суух овогт ийн /рд:/

 

03 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн тоот “, , д амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу , , , , , хаягт байрлах нийт 15,9 м.кв талбай бүхий амины орон сууцны өмлөгчөөр тогтоолгох, 03 оны 08 дугаар сарын 3-ны өдрийн №С1-019тоот “Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ”-ний дагуу тус А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , шүүх хуралдаанд Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Ө.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулсан шаардлага, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  03 оны 08 сарын 3-ний өдөр гаас , нд байрлах Хадав II , А-40 тоот амины орон сууц болон авто зогсоолыг 340,000,000 (гурван зуун дөчин сая) төгрөгөөр худалдан авч, тоот Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ (“Амины орон сууцны гэрээ”) болон тоот Автомашины зогсоол захиалан бариулах гэрээг (“Авто зогсоолын гэрээ” гэх) өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

Амины орон сууцны гэрээгээр гүйцэтгэгч “Цоба Хаус” ХХК нь , , , байрлах “ II” А40 байршил бүхий, нийт 15 м.кв талбай бүхий амины орон сууц (Амины орон сууц)-ыг тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Тийм учраас ч гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан өдрөөс тус Амины орон сууцыг нэхэмжлэгч Ө.*******-т хүлээлгэн өгсөн ба нэхэмжлэгч нь өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, мөн хуулийн 11 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ" Амины орон сууцны гэрээний дугаар зүйлийн .5 дах хэсэгт гэрээний зүйлийн төлбөр тооцоо энэхүү гэрээний дагуу бүрэн хийгдсэн тохиолдолд барилгыг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. 6 дугаар зүйлийн 6..4 дэх хэсэгт “Амины орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд гэрээнд заасан амины орон сууцыг өмчлөх эрхийг олж авах эрхтэй, 6.3.4 дэх хэсэгт “Гүйцэтгэгч нь захиалагч үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах авах, шилжүүлэн авах, газар эзэмших эрхийг шилжүүлэн авахад Гүйцэтгэгчээс гаргуулах шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Үүний дагуу “Цоба Хаус” ХХК нь 03 оны 08 сарын 3-ний өдрөөс эхлэн Амины орон сууц болон Авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн. Гэвч хариуцагч нь дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй, Амины орон сууц болон Авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд шаардлагатай бичиг, баримтыг гаргаж өгөөгүй хэвээр байна.

Энэ талаар удаа дараа “Цоба Хаус” ХХК-д хандсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй, сүүлдээ утсаар холбогдох боломжгүй болж, манай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэзээ гарах нь тодорхойгүй байдалтай, нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдсөөр байна.

Иймд нэхэмжлэгч Ө.*******ийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэг, 11 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэг, Амины орон сууц захиалгаар бариулах гэрээний .5, 6..4 болон 6.3.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, , , , байрлах “ II” А40 байршил бүхий нийт 15 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус А эгнээний А04-08 тоот байршил бүхий 14 м.кв талбай бүхий дулаан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг “Цоба Хаус” ХХК-д даалгаж өгнө үү.

 

1.1.             Ө.*******ийн нэхэмжлэлтэй, “” ХХК-д холбогдох иргэний хэргийг тус шүүхэд хянан шийдвэрлэж байгаа билээ

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар буюу Улсын бүртгэлийн ерөнхий газрын 05.07.09-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгчийн А40 тоот орон сууцны албан ёсны бүртгэлтэй хаяг нь , , , , 1-19-3 тоот болох нь тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс маргааныг үнэн зөв, бодитой шийдвэрлүүлэхийн тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. дахь хэсэгт заасны дагуу дараах байдлаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Үүнд:

1.    03 оны 08-р сарын 3-ны өдрийн тоот “, , д амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу , , , , , хаягт байрлах нийт 15,9 м.кв талбай бүхий амины орон сууцны өмлөгчөөр тогтоолгох;

.    03 оны 08 сарын 3-ны өдрийн №С1-019тоот“Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ”-ний дагуу тус А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох;

3.    Орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах;

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.

 

1..             Хариуцагч, гуравдагч этгээд нар хурлын тов мэдсэн тул эзгүйд шийдүүлэх саналтай байна.

Нэхэмжлэгч нь 05.7.31-нд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан. Учир нь улсын бүртгэлийн газраас ирсэн баримтаар нэхэмжлэлийн зүйлийн хаяг тогтоогдсон. Үүний дагуу амины орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгоно. Улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгана. Нэхэмжлэгч нь орон сууц, авто зогсоолыг бусдаас худалдаж аваад хариуцагчтай гэрээ байгуулсан. Улмаар тооцоо нийлсэн акт үйлдсэн. 03.8.3-нд хүлээн авч амьдарч байна. Иргэний хуулийн 110.1, 11.1-д зааснаар үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ. Гэрээний .5-д зааснаар өмчлөлд шилжүүлнэ. Мөн 6.-т зааснаар өмчлөх эрхийг олж авах эрхтэй. Гэтэл одоог хүртэл өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь удаа дараа мэдэгдсэн боловч гаргаж өгөөгүй гэв.

 

.                   Хариуцагч “” ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Ө. *******ийн нэхэмжлэлтэй “” ХХК- д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь , , , Улиастай цуурайт ам, вилла 1-19-3 хаягт байрлах, А40 тоот амины орон сууц болон тоот зогсоолын эцсийн өмчлөгчөөр тогтоож, тэдгээрийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ө.*******ийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд А40 тоот амины орон сууцны үл хөдлөх хөрөнгийн эцсийн өмчлөгчөөр тогтооход хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна. Харин тоот зогсоолын гэрчилгээний хувьд барилгын ажил дуусаагүй учир үл хөдлөхийн гэрчилгээ хараахан гаргаж аваагүй байгаа тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.                   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа Ө.*******ийн нэхэмжлэлтэй Ц. нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь , , , цуурайтын баригдсан вилла төслийн А40 тоот амины орон сууцны өмчлөгчөөр Ө. *******ийг тогтоож, уг орон сууцны болон түүний өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Ө.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч нар хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Амины орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /хх6-14/, автомашины зогсоол захиалан бариулах гэрээний хуулбар /хх16/, палан зургийн хуулбар /хх17/, гараар бичсэн баримтын хуулбар ширхэг /хх18, 19/, тооцоо нийлсэн актын хуулбар /хх0/, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 05 оны 01 дүгээр сарын 0-ны өдрийн 00434 дүгээр шийдвэр /хх1-/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хаяг тогтоосон талаарх албан тоот /хх3/,

4.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Хот байгуулалт, хотын стандартын газрын албан тоот /хх49/, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот, түүний маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хувийн хэрэгт байгаа баримтуудын хуулбар /хх5-15/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх авто зогсоолтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

.                   Нэхэмжлэгч Ө.******* нь , , байрлах “ II” А40 байршил бүхий нийт 15 м.кв талбай бүхий амины орон сууц болон тус А эгнээний А04-08 тоот байршил бүхий 14 м.кв талбай бүхий дулаан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 03 оны 08-р сарын 3-ны өдрийн тоот “, , д амины орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу , , , , , хаягт байрлах нийт 15,9 м.кв талбай бүхий амины орон сууцны өмлөгчөөр тогтоолгох, 03 оны 08 сарын 3-ны өдрийн №С1-019тоот “Автомашины зогсоол захиалан бариулах гэрээ”-ний дагуу тус А эгнээний тоот байршилд байрлах 14 м.кв талбай бүхий авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны болон авто зогсоолын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах гэж тодруулсан.

 

3.                   Хариуцагч “” ХХК нь амины орон сууцанд холбогдох шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн боловч авто зогсоолын барилгын ажил дуусгаагүй гэх үндэслэлээр энэхүү шаардлагыг зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарласан.

 

4.                   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц. нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

5.                   Шүүх гуравдагч этгээдэд энэ хуралдааны товыг мэдэгдэж, тэрээр холбогдох баримтад гарын үсэг зурсан байна. /хх148/

5.1.             Хариуцагчид хамгийн сүүлд тайлбар ирүүлсэн албан хэвлэмэл хуудсанд байгаа хаягаар хуралдааны товыг шуудангаар хүргүүлсэн боловч буцаагдсан. /хх150-15/

Улмаар шүүх нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэх хуудсыг ээж нь гэх хүн хүлээж авсан хаягаар хуралдааны товыг мэдэгдсэн боловч мөн буцаагдсан. /хх153-155/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн оршин байгаа хаягийг өөрчилбөл шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдээгүй тохиолдолд шүүх хамгийн сүүлд мэдэгдсэн хаягаар хуралдааны товыг хүргүүлснийг мэдэгдсэн гэж үзнэ. Түүнчлэн дээрх хуулийн 76 дугаар зүйлийн 76.-т зааснаар хариуцагч нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Иймд хариуцагч болон гуравдагч этгээд нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ямар нэг хүсэлт гаргаагүй тул тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

6.                   Зохигч 03 оны 08 дугаар сарын 3-ны өдөр , , вилла II хотхонд А40 тоот хаягт байрлах амины орон сууц болон тус хаягт байрлах А эгнээний тоот авто зогсоолыг захиалан бариулах тухай гэрээ байгуулжээ. /хх6-14, 16/

Нэхэмжлэгч нь гаас амины сууц болон зогсоол худалдаж авсан болох нь гараар бичсэн баримтаар тогтоогдсон. /хх18, 19/

Улмаар нь хариуцагчид амины орон сууц болон авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болох нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байна. /хх0/

Дээрх гараар бичсэн баримтаас үзэхэд нь нэхэмжлэгчтэй амины орон сууц болон авто зогсоол худалдах үнийг тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь д тохиролцсон төлбөрөө төлсөн эсэх нь энэ хэрэгт хамааралгүй. Мөн амины орон сууц захиалан бариулах гэрээний 3.1-д төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн байна. Иймд нэхэмжлэгчийг амины орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

6.1.             Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь А40 тоот амины орон сууц нь одоо хаягтай гэж тайлбарлаж байна. Хот байгуулалт, хотын стандартын газрын 05 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/68 дугаар албан тоотоос үзэхэд , 35 дугаар хороо, Улиастай, цуурайт хадат хаяг нь бүртгэгдээгүй байна. /хх49/

Мөн хэрэгт байгаа кадастрын зургаар амины орон сууц нь хаягтай гэх тайлбар тогтоогдохгүй байна. /хх58/

Иймд нэхэмжлэгч нь амины орон сууц захиалан бариулах гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй. Улмаар өмчлөгчөөр тогтоосон тул гэрээний 6.3.4-т зааснаар өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргуулахыг даалгана.

Энд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэх тайлбар хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байх тулд гэрээнд заасан А40 тоот хаягаар өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэснийг дурдав.

 

7.                   Авто зогсоол захиалан бариулах гэрээнээс үзэхэд төлбөрийг төлсөн эсэх талаар бичигдээгүй. Дээрх гараар бичсэн баримтад 11 тоот гаражийг худалдсан гэж үзэхээр байна. Мөн тооцоо нийлсэн актад гаражийн төлбөргүй гэсэн боловч дугаарыг тодорхойлоогүй. Иймд гэрээнд А эгнээний тоот хаягт байрлах авто зогсоол нь гаас худалдаж авсан зогсоол гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр холбогдох баримтыг гаргуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас авто зогсоолд холбогдох хэсгийг хангах боломжгүй.

 

8.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 11 дугаар зүйлийн 11.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******ийг , , байрлах “ II” А40 тоот байрлах нийт 15 м.кв талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх авто зогсоолтой холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлсөн 1,98,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,695,00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД