Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 122/ШШ2026/0020

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Мөнхзул би, аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаяраас ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалагт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Ш.Энхтунгалагийн холбогдогч “******* *******” ХХК-д шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1033711 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны 1,2 дахь заалтад “400,000 төгрөг” гэснийг “4,000,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

******* аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаяр шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ******* аймгийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаяр би, ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалаг нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ илрүүлсэн ““******* *******” ХХК-ний 54-18 СҮЭ улсын дугаартай HOWO маркийн тээврийн хэрэгсэл нь 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* дэх олон улсын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил гарч, 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хилээр орж ирсэн нь гаалийн хилээр түр нэвтрүүлсэн тээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд хил нэвтрүүлээгүй...” гэх зөрчлийн ГАЗ0/26-11 дугаартай гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч “******* *******” ХХК-д 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн 1033711 дугаартай шийтгэлийн хуудсыг хянав.

Дээрх зөрчлийн гомдол, мэдээлэлд холбогдогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч С.*******ийн мэдүүлэг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувь зэрэг баримтууд цугларчээ.

Хянавал эрх бүхий албан тушаалтан Ш.Энхтунгалаг нь хуулийн этгээд болох “******* *******” ХХК нь зөрчил үйлдсэн шийтгэлийн хуудсанд хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 4,00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулж, зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд тус аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалагийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1033711 дугаартай шийтгэлийн хуудасны 1, 2 дахь заалтад “400,000 төгрөгөөр” гэснийг “4,000,000 төгрөгөөр” болгож өөрчлөлт оруулах үндэслэлтэй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалагийн 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1033711 дугаартай шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив.

Дүгнэлтийн хамт зөрчлийн ГА30/26-11 дугаартай материалыг хүргүүлэв гэжээ.

Хариуцагч ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалаг би ******* аймгийн Прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаярын бичсэн 2026 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 53 дугаартай прокурорын дүгнэлтийг шүүхээс гардаж аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний “******* *******” ХХК-д шийтгэл оногдуулсан 1033711 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            ******* аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаяр нь ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалагт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Ш.Энхтунгалагийн холбогдогч “******* *******” ХХК-д шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1033711 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны 1,2 дахь заалтад “400,000 төгрөг” гэснийг “4,000,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах”-ыг хүссэн шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалаг нь прокурорын дүгнэлтийг буюу, маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1033711  дугаар бүхий шийтгэлийн хуудасны 1, 2 дахь заалтад “400,000 төгрөг” гэснийг “4,000,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бол шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр заажээ.

Иймд хэргийн хариуцагч ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалагийн зөвшөөрөл нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрхийг хөндөхөөргүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаярын ******* аймгийн ******* дэх ******* газрын ******* улсын байцаагч Ш.Энхтунгалагт холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтан Ш.Энхтунгалагийн холбогдогч “******* *******” ХХК-д шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1033711 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудасны 1,2 дахь заалтад “400,000 төгрөг” гэснийг “4,000,000 төгрөг” гэж өөрчлөлт оруулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар зөрчлийн хэрэгт хяналт тавих ахлах прокурор О.Эрхэмбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь уг шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

      ШҮҮГЧ                                О.МӨНХЗУЛ