2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/08363

 

 

 

 

 

 

 

    2025         10          06

  191/ШШ2025/08363

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: *******, *******, *******,*******, ******* хаягт байрлах, “” ХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: *******, *******, *******, *******лол, хаягт байрлах, “Ковэнт ” ХХК /рд:/,

 

          Хариуцагч: *******, , хаягт оршин суух, овогт ын /рд:/ нарт холбогдох,

 

          Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт 157,282,299.54 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч О.гийн төлөөлөгч , хариуцагч О.гийн өмгөөлөгч , хариуцагч “” ХК-ийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн, тодруулсан, татгалзсан шаардлага, түүний төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ХХК болон нар ньөөс 2021 оны 05-р сарын 17-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулан 182,500,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар 36 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй зээлж авсан.

Мөн өдөр дугаар барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд иргэн О.гийн өмчлөлийн , , хаягт байрлах, Ү- дугаарт бүртгэлтэй, 103.6 м.кв талбайтай орон сууц, хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан бараа материал, маркийн, сувдан цагаан өнгөтэй, улсын дугаартай, маркийн, хар саарал өнгөтэй, улсын дугаартай 2 ширхэг автомашин зэргийг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Зээлийн гэрээ байгуулах үед ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан нас барсан бөгөөд одоо гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болно.

Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Мөн зээлийн гэрээний 6.1.1-т “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй тул банк дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1.            дугаар зээлийн гэрээний төлбөрт

А/ Үндсэн зээл                    129,170,613.88 төгрөг

Б/ Зээлийн хүү                    25,859,209.74 төгрөг

В/ Нэмэгдүүлсэн хүү          2,252,476 төгрөг

                                                      157,282,299.54 төгрөг;

Зээлийн гэрээний нийт төлбөрт 157,282,299.54 төгрөг гаргуулах,

2.            Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэл болон барьцааны гэрээнд дурдсан үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө буюу автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна.

 

1.1.        Хариуцагч ХХК, О. нарт холбогдуулж нэхэмжлэгч ХК-с 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 129,170,613.88 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 25,859,209.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,252.476 төгрөг, нийт 157,282,299.54 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,2-т “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр : ээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.5.1-д “Зээлдэгч зээлийн төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хугацаа хэтрүүлсэн, зээлийн гэрээнд заасан үүргийн зөрчил гаргасан, Засгийн газраас зээлийн хүүгийн дэмжлэг олгохыг зогсоосон тохиолдолд зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй бизнесийн зээлд шилжүүлнэ” гэж заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг дараах байдлаар нэмэгдүүлж байна.

2023 оны 01 дүгээр сараас 8 дугаар сар хүртэл зээлийн хүүгийн төлбөр 18,288,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,351,491 төгрөг нийт 21,639,927 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч нараас нэмэгдүүлэн нэхэмжилж байна.

Нийт 178,922,226 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

1.2.             Тус тойргийн шүүхэд нэхэмжлэгч ХК нь хариуцагч “ ” ХХК, О. нарт холбогдуулан ”3ээлийн төлбөр 178.922.226 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

ИХШХШТухай хуульд нэхэмжлэгч нь гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө тодорхойлох бүрэн эрхийн хүрээнд Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна: Үүнд:

Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүү төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 53,329,386 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,435,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,018 төгрөг, нийтдээ 59,777,470 төгрөгийг төлж барагдуулсан байна.

2021.05.17-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.2 дох хэсэгт заасны дагуу үндсэн зээл, хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү нийтдээ 178.922.226 төгрөгийг гаргуулах, энэхүү зээлийн төлбөрийг сайн дураар, мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэл болон дугаартай Барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох иргэн О.гийн өмчлөлийн тоот гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн , ны хаягт байршилтай, 103,6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгө, мөн хөдлөх эд хөрөнгө болох маркийн, сувдан цагаан өнгөтэй улсын дугаартай суудлын автомашин, маркийн, хар саарал өнгөтэй улсын дугаартай суудлын авто машинуудыг тус тус худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах.,

ны хувьд 2023.12.13-ны өдөр анх нэхэмжлэл гаргах үед Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байсан бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан нь банк зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардах, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах үндэслэл болохгүй болохыг дурдаж байна.

 

1.3.        ХК нь ХХК, О. нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах, барьцаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн доор дурдсан шаардлагаас татгалзаж байна.

Татгалзсан хэсэг:

ХХК, болон банк ХК нарын хооронд байгуулагдсан

2021.05.17-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ХХК, , нарын ХК-тай байгуулсан 2021.05.17-ны өдрийн тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн болон дугаартай тээврийн хэрэгслүүдээр хангуулах тухай;

Нэхэмжлэлийн бусад шаардлага хэвээр байгаа болно.

 

1.4.        ХК нь ХХК, О. нарт холбогдох зээлийн гэрээний төлбөр гаргуулах, барьцаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн доор дурдсан шаардлагаас татгалзаж байна.

Татгалзсан хэсэг:

ХХК, болон банк ХК нарын хооронд байгуулагдсан 2021.05.17-ны өдрийн дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ХХК, , нарын ХК-тай байгуулсан 2025.05.17-ны өдрийн тоот Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээний зүйл болох улсын бүртгэлийн болон дугаартай тээврийн хэрэгслүүдээр хангуулах тухай;

Мөн регистрийн дугаартай,, , , хаягт бүртгэлтэй гийн ыг тус иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтээсээ тус тус татгалзаж байна.

Нэхэмжлэлийн бусад шаардлага хэвээр байгаа болно.

 

1.5.             Үндсэн зээл 129,170,614 төгрөг, хүү 44,147,645 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,603,967 төгрөг, нийт 178,922,226 төгрөг гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг гийн өмчлөлийн орон сууцаар хангуулна. Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулсан. 36 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацааг зөрчигдвөл хүүг нэмэгдүүлж тооцохоор тохиролцсон. Зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн. Улмаар гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмсэн. Барьцаа хөрөнгийн өмчлөгч нарыг тогтоох ажиллагаа хийж байсан. 2024 оны 9 сараас хойш төлбөр нэхэмжлээгүй юм. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байдаг.

Барьцаа хөрөнгийн хувьд хуульд зааснаар зөвшөөрч гэрээ байгуулсан. Арбитртай холбоотой маргааны талаар банканд хэлээгүй, оролцоогүй юм. Барьцааны эрхэд арбитрын шийдвэр нөлөөлөхгүй гэв.

 

2.            Хариуцагч О.гийн төлөөлөгч нь шүүхэд, төлөөлөгч , өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "" банкны нэхэмжлэлтэй, “ тм” ХХК, иргэн О. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд.

Хариуцагч “ тм” ХХК болон иргэн нар нь 2021 онд “” банкнаас хариуцагч О.гийн өмчлөлийн , , , 0 106.3 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууц /Улсын бүртгэлийн дугаар: Ү-, гэрчилгээний дугаар: /-ыг барьцаалж зээл авсан.

нь хариуцагч О.гийн үеэл дүү байсан бөгөөд тэрээр нас барснаас хойш зээлийн гэрээний үндсэн оролцогч буюу хариуцагч “ тм” ХХК нь зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн төлбөрийг төлөхгүй байгаад туйлын харамсалтай байна.

Нэхэмжлэгч “" банкнаас авсан зээлийн зүйлийг хариуцагч “ тм” ХХК нь бүрэн авч бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулсан бөгөөд хариуцагч О. нь тус компанитай харилцан хамаарал байхгүй болно. Талийгаач нь амьд сэрүүн байхдаа буюу “ тм” ХХК-ийн үүсгэн байгуулагч нэр бүхий иргэд болон О. нар нь хэлцэл хийж, тус компанийн авсан зээлийг компани болон хувьцаа эзэмшигч нар төлөх талаар баталгааг гаргасан ба маргаан гарсан тохиолдолд Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр тохиролцсон.

Хариуцагч “ тм” ХХК нь “” банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, иргэн О.г хохироох нөхцөл байдал бий болсон тул түүний зүгээс Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын Арбитрт хандаж, тус арбитрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 453 дугаар шийдвэрээр гийн өмчлөлийн 106.3 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууц /Улсын бүртгэлийн дугаар: Ү-, гэрчилгээний дугаар: /-ыг банкны цаанаас чөлөөлөхийг хариуцагч “ тм” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн.

Уг Монголын олон улсын Арбитрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 453 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд арбитрын шийдвэрийг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн дугаар “Арбитрын шийдвэрийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаар гүйцэтгэх хуудсыг гаргасан. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж эхэлсэн бөгөөд “” банкны зээлийн төлбөрийг хариуцагч “ тм” ХХК нь төлж барагдуулах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч О.гийн өмчлөлийн хөрөнгө буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй байх тул мөн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.             Тухайн үед компани зээл авсан. нь компанийн захирал байсан Төгсзаяатай эгч дүүс байсан юм. Улмаар гуйснаар нь гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ нь маргаан үүсвэл арбитраар шийдвэрлэх гэрээ байгуулсан. ны барьцаанаас чөлөөлөхөөр арбитрын шийдвэр байгаа юм. Иймд барьцаагаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.2.             Талийгаач Төгсзаяа нь үеэл дүү нь юм. Компанийн хувьцаа эзэмшигч байсан юм. Гэрээгээр барьцааг чөлөөлж өгнө гэсэн байдаг. Улмаар арбитрт нэхэмжлэл гаргаж шийдвэрлэгдсэн. Улмаар шүүгчийн захирамжаар баталгаажуулж гүйцэтгэх хуудас бичигдсэн. Шийдвэр заавал биелэгдэх ёстой. Хуульд зааснаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй. Арбитрын ажиллагаатай холбоотой банканд мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн байдаг. Арбитрын шийдвэрийг жилийн өмнө өгсөн тул энэ талаар ажиллагаа явуулах боломжтой байсан юм гэв.

 

3.                   Хариуцагч “ тм” ХХК-ийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд зээлийн гэрээ байгуулсан. Төлбөрийн тодорхой хэмжээнд төлж байгаад захирал нь нас барснаар төлбөр хийгдэхээ больсон. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан 157,282,299 төгрөгийг зөвшөөрнө. Нэмэгдүүлсэн шаардлагыг нэмэгдүүлснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь удаа дараа хурлыг хойшлуулж байгаад нэмэгдүүлсэн. Үүргийн гүйцэтгэлийг барьцаагаар хангуулах шаардлагын хувьд төлөөлөгчийн тайлбартай санал нэг байна. Нэгэнт батлагдсан үйл баримт байгаа юм. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор компанийн эрх ашиг хөндөгдөнө. Гэрээг цуцалсан тул дуусгавар болгосон гэв.

 

4.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

4а. Нэхэмжлэгчээс: Мөнгөний тасалбар /хх7/, зээлийн гэрээний хуулбар /хх8-12/, барьцааны гэрээний хуулбар 2 ширхэг /хх13-15, 16-18/, гүйлгээний баримт /хх19/, зээл хүүгийн тооцоолол 2 ширхэг /хх20-21, 113-114/, гийн дансны хуулга /хх22-23/, мэдэгдэл 3 ширхэг /хх24-25/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх57/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх155/, үл хөдлөх хөрөнгийг лавлагааны хуулбар /хх156/, авто машины гэрчилгээний хуулбар 2 ширхэг /хх157-158/,

4б. Хариуцагч О.гаас: Монголын олон улсын арбитрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 453 дугаар шийдвэр /хх85-90/,

4.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн газрын албан тоот /хх174/, нас барсны бүртгэлийн лавлагаа /хх184/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “” ХХК-с 136,665,029.69 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн мөнгөн хөрөнгө гаргуулах тухай шаардлагаас үлдэх 42,257,196.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч О.гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “” ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 129,170,613.88 төгрөг, хүүд 25,859,209.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,252,476 төгрөг, нийт 157,282,299.54 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгө болох автомашинаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн хүүд 18,288,436 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,351,491 төгрөг, нийт 21,639,927 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 178,922,226 төгрөг шаардсан. /хх110-111/

Улмаар 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөдлөх эд хөрөнгө болох , улсын дугаартай автомашинаар хангуулах тухай шаардлага болон ыг хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтээсээ татгалзаж, үлдэх шаардлагыг дэмжсэн. /хх184-188/

 

3.                   Хариуцагч “” ХХК-ийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрсөн. Тодруулбал, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өөрийн буруугаас удаашруулсан гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч, анх гаргасан шаардлагыг зөвшөөрч байна.

3.1.             Хариуцагч О. нь хариуцагч нар харилцан тохиролцож гэрээ байгуулсан, улмаар гэрээний үүргийн асуудлаар Монголын олон улсын арбитрын хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэх үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Нэхэмжлэгч болон хариуцагч “” ХХК, нар нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 182,500,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг уг гэрээний 2.1.7-д зааснаар 36 сарын хугацаатайгаар байгуулжээ. /хх8-12/

Нэхэмжлэгч нь 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч хуулийн этгээдийн нэрийг “” ХХК гэж тодорхойлсны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн 00071 дүгээр захирамжаар “” ХХК, О. нарт холбогдуулан иргэний хэрэг үүсгэсэн байна. /хх31-32/

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хүсэлт гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр захирамжаар хариуцагч хуулийн этгээдийн оноосон нэрийг “” ХХК болгон өөрчилж, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээтэй холбоотой зөрчлийг арилгасан байна. /хх107-108/

4.1.             Зээлийн гэрээнээс үзэхэд 2 зээлдэгчтэй байх боловч зээлдэгч О.Төгсзаяа нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна. /хх184/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчийн аль нэгнээс гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй. Иймд дээрх нөхцөлтэй холбоотойгоор зээлийн гэрээний үүргийг “” ХХК-с шаардсаныг буруутгахгүй.

 

5.                   Зээлийн гэрээг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 36 сарын хугацаатайгаар байгуулсан тул гэрээний хугацаа 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болох байсан. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5.1.             Хариуцагч “” ХХК-г итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. /хх57/

Тэрээр 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй. Харин 2024 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргаснаар шүүх хүлээн авч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн мөн өдрийн 19725 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх61, 75-76/

Хэдийгээр хариуцагч “” ХХК-н өмгөөлөгч нь анх гаргасан нэхэмжлэлийн мөнгөн дүнг зөвшөөрч байх боловч түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөх эрх олгогдохгүй.

Иймд шүүх зээлийн гэрээний үүргийг тооцож, хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй юм.

5.2.             Нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалснаар тухайн цаг хугацаанаас хойш гэрээний үүрэг дуусгавар болдог тул нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т нийцэхгүй. Иймд нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү болон гэрээг цуцалснаас хойших хугацаанд хүү шаардах эрхгүй.

 

6.                   Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийн гэрээ нь 2 жил 6 сар  17 хоног хэрэгжсэн байна.

Зээлийн гэрээний дагуу 182,500,000 төгрөг олгогдсон болох нь гүйлгээний баримт, дансны хуулгаар тогтоогдсон. /хх19, 22/

Гэрээний 2.1.5.2-т зааснаар зээлдэгч нь жилд 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. Зээлийн гэрээг зээлдүүлэгч хугацаанаас өмнө цуцалсан тул хүүг гэрээний 2.4.5.1-д зааснаар тооцох тооцох боломжгүй юм.

6.1.             Энэхүү үндэслэлээр зээлийн гэрээний дагуу зээлдэгчид үүссэн үүргийг тооцвол 1 жилд /182,500,000*3%/ 5,475,000 төгрөг, 2 жилд 10,950,000 төгрөг, 1 сард 456,250 /5,475,000/12/ төгрөг, 6 сард 2,737,500 төгрөг, 1 хоногт 15,000 /5,475,000/365/ төгрөг, 17 хоногт 255,000 төгрөг, нийт 13,942,500 төгрөгийн хүү тооцогджээ. Иймд зээлийн гэрээний дагуу зээлдэгчид үндсэн төлбөр, хүүгийн хамт нийт 196,442,500 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн зээл, хүүгийн тооцооллоор зээлдэгчийг нийт 59,777,470.31 төгрөг төлсөн гэснийг хариуцагч нар үгүйсгэж маргаагүй. Иймд зээлдэгчийн үлдэх үүрэг нь 136,665,029.69 төгрөг юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нь 42,257,196.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх20-21/

 

7.                   Нэхэмжлэгч болон хариуцагч О. нар нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаж, уг гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх13-15/

Энэхүү гэрээний зүйл нь хариуцагч О.гийн өмчлөлийн , , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 103.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц байна. /хх155/

7.1.             Хариуцагч нар нь Монголын олон улсын арбитр дээр маргаан үүсгэж, улмаар 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гаргасан байна. /хх85-90/

Энэхүү арбитрын шийдвэр нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасан барьцаалагчийн эрхийг хязгаарлахгүй. Учир нь уг арбитрын шийдвэрээс үзэхэд хариуцагч О.гийн дээрх орон сууцыг ны барьцаанаас чөлөөлөхийг хариуцагч “” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ. Цаашлаад арбитрын шийдвэрийн 2-т зааснаар уг шийдвэр нь тай байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарахгүй талаар заасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч “” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, хариуцагч О.гийн өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөхгүй байгаа байдал нь нэхэмжлэгчийн барьцааны гэрээний дагуу шаардах эрхэд хамааралгүй. Эдгээр үндэслэлээр барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын хувьд арбитрын хүчин төгөлдөр шийдвэртэй гэж үзэх үндэслэлгүй.

Иймд шүүх үүргийн гүйцэтгэлийг хариуцагч О.гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

8.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар хариуцагч “” ХХК-с 136,665,029.69 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,257,196.31 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.              Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч О.гийн өмчлөлийн , , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн 103.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,280,711.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “” ХХК-с 841,275.14 төгрөг, хариуцагч О.гаас 70,200 төгрөг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

4.              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД