| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03311/И |
| Дугаар | 191/ШШ2025/05182 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05182
| 2025 06 06 | 191/ШШ2025/05182 |
|
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, 0 тоотод байрлах, ******* /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 723,578,730 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Мандал дижитал кредит ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2023 оны 07-р сарын 03-ны өдөр Tesla X /2017 2023/ маркийн, 5 арлын дугаартай, цагаан өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 130,000,000 /нэг зуун гучин сая/ төгрөгийн зээлийг 6 /зургаан/ сарын хугацаатай, сарын 3,2% /гурав аравны хоёр/ хувийн хүүтэйгээр, 1029130107000007 тоот зээлийн гэрээ, Φ1029130107000007 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна.
Мөн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр
1. SAIC/2023 2023/ маркийн, ... УНИ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэл
2. BYD ... УЕС улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл
3. BYD BYD7004BEV6 /2023 2023/ маркийн, LC арлын дугаартай, ... УЕО улсын дугаартай, хар саарал өнгийн тээврийн хэрэгсэл
4. BYD BYD7001BEVA1 /2023 2023/ маркийн, LG арлын дугаартай, ... УЕО улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл
5. BYD BYD7001BEV6/2023 2023/ маркийн, LC арлын дугаартай, ... УНС улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл
6. BYD BYD7001BEVA1/2023 2023/ маркийн, LG арлын дугаартай, ... УАО улсын дугаартай, сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл
7. BYD BYD7004BEVA1/2023 2023/ маркийн, LG арлын дугаартай, ... УНД улсын дугаартай, хар өнгийн тээврийн хэрэгсэл
8. Зээлийн гэрээний 4.2.28 дах хэсэгт Б.Г-ын өмчлөлийн Lexus 570 маркийн, J арлын дугаартай, 00-00 УНҮ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг 30 хоногийн дотор гэрээнд зааснаар нөхөж барьцаалах нөхцөлтэйгээр тус тус барьцаалан 400,000,000 /дөрвөн зуун сая / төгрөгийн зээлийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 3,2% /гурав аравны хоёр/ хувийн хүүтэйгээр, 1029130102000055 тоот зээлийн гэрээ, Ф1029130102000055 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг тус тус байгуулан зээлж авсан байна.
Манай байгууллага Э.*******д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2 удаагийн гүйлгээгээр нийт 530,000,000 төгрөгийн зээлийг харилцах дансанд нь шилжүүлсэн байдаг.
Харин Э.******* нь зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй зээлийн гэрээний хугацаа дууссан тул шүүхийн байгууллагад хандаж байна. Э.*******эс зээлийг эргэн төлөх талаар удаа дараа шаардахад бизнесийн үйл ажиллагааны орлого муудсан тул зээл төлөх боломжгүй болж хугацаа хэтэрсэн гэх тайлбар хэлдэг.
******* дээрхи барьцаа хөрөнгүүд зах зээлийн үнэлгээ муудсан, мөн 1029130102000055 тоот гэрээний 4.2.28 дэх хэсэгт заасан Lexus 570 маркийн, JTJHY7AX0K4298378 арлын дугаартай, 12-80 УНҮ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг 30 хоногийн дотор гэрээнд зааснаар нөхөж барьцаална гэж зээлийн гэрээний үнэлгээг өндөрөөр үнэлүүлэн гэрээнд зааснаар тухайн тээврийн хэрэгслийг нөхөж барьцаалаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй учраас үүргийн гүйцэтгэлээр хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний барьцаа хөрөнгөөр хангуулах боломжгүй байгаа тул мөнгөн хөрөнгөөр гаргуулж өгнө үү.
1029130107000007 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 130,000,000.00 /нэг зуун гучин сая/ төгрөг, үндсэн хүү 80,947,030 /наян сая есөн зуун дөчин долоон мянга гучин/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,236,757 /хорин сая хоёр зуун гучин зургаан мянга долоон зуун тавин долоон/ төгрөг нийт 231,183,787 /хоёр зуун гучин нэгэн сая нэг зуун наян гурван мянга долоон зуун наян долоон/ төгрөг,
1029130102000055 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 322,807,760 /гурван зуун хорин хоёр мянга найман зуун долоон мянга долоон зуун жаран/ төгрөг, үндсэн хүү 152,485,541 /нэг зуун тавин хоёр сая дөрвөн зуун наян таван мянга таван зуун дөчин нэгэн / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,101,642 /арван долоон сая нэг зуун нэг мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг нийт 492,394,943 дөрвөн зуун ерэн хоёр сая гурван зуун ерэн дөрвөн мянга есөн зуун дөчин гурван/ төгрөг
дээрхи 2 зээлийн нийт шаардаж буй 723,578,730 /долоон зуун хорин гурван сая таван зуун далан найман мянга долоон зуун гучин/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Эвлэрлийн гэрээнд: Мандал дижитал кредит ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* овогтой Ган-эрдэнэ /РД:*******/-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас 723,578,730 /долоон зуун хорин гурван сая таван зуун далан найман мянга долоон зуун гучин/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас талууд харилцан тохирч нэхэмжлэлийн шаардлагаас 33,578,730 /гучин гурван сая таван зуун далан найман мянга долоон зуун гучин/ төгрөгийг хасаж, үлдэх 690,000,000 /зургаан зуун ерэн сая/ төгрөгийг доорхи хуваарийн дагуу төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав.
1. 2025.07.20-ны өдөр 50,000,000 төгрөг
2. 2025.08.15-ны өдөр 50,000,000 төгрөг
3. 2025.09.01-ний өдөр 295,000,000 төгрөг
4. 2025.10.01-ний өдөр 295,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохирч эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 723,578,730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан 723,578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ 33,578,730 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Э.******* нь 690,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.20-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.09.01-ний өдөр 295,000,000 төгрөг, 2025.10.01-ний өдөр 295,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Ийнхүү зохигч эвлэрсэн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигч эвлэрснийг баталж, Э.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гаргасан 723,578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийнхээ 33,578,730 төгрөгийн шаардлагаас татгалзаж, хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 690,000,000 /зургаан зуун ерэн сая/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.07.20-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.08.15-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025.09.01-ний өдөр 295,000,000 төгрөг, 2025.10.01-ний өдөр 295,000,000 төгрөг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, Э.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,775,844 төгрөгөөс 1,887,922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 1,887,921 төгрөгийг, хариуцагч М.Нарантуяагаас 1,803,975 /нэг сая найман зуун гурван мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА