| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03753/И |
| Дугаар | 191/ШШ2025/05180 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05180
| 2025 06 06 | 191/ШШ2025/05180 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 01 дүгээр хороо, ... байранд байрлах, ******* /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 25,128,878 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Голомт банктай R000247983 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 /Хорин долоон сая/ төгрөгийн зээлийг жилийн 14.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгчийн R000247983 дугаарт зээлийн гэрээний хугацаа 2027 оны 01 дүгээр сард дуусах боловч эргэн төлөлтийг тасалдуулж үндсэн зээл, зээлийн хүүг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт: зээлийн үндсэн төлбөр 23,879,607 төгрөг, зээлийн хүү 1,233,569 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 15,700 төгрөг, нийт 25,128,878 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.******* шүүхэд гаргасан тайлбартаа: *******ын ******* миний бие 25,128,878 төгрөгийг 9 сарын хугацаанд хувааж төлж барагдуулна.
2025.06.20-ны өдөр 2,500,000 төгрөг,
2025.07.20-ны өдөр 1,500,000 төгрөг,
2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг,
2025.11.20-ны өдөр 3,000,000 төгрөг,
2025.12.20-ны өдөр 5,500,000 төгрөг,
2026.01.20-ны өдөр 5,500,000 төгрөг,
2026.02.20-ны өдөр 4,128,878 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Л.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25,128,878 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь *******-ийн нэхэмжилсэн 25,128,878 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 4,128,878 төгрөгөөр төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Л.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Л.******* нь *******-ийн нэхэмжилсэн 25,128,878 /хорин таван сая нэг зуун хорин найман мянга найман зуун далан найм/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдөр 2,500,000 төгрөг, 2025.07.20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025.11.20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2025.12.20-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026.01.20-ны өдөр 5,500,000 төгрөг, 2026.02.20-ны өдөр 4,128,878 төгрөгөөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, Л.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,595 төгрөгөөс 141,798 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 141,797 төгрөгийг, хариуцагч Л.*******аас 141,798 /нэг зуун дөчин нэгэн мянга долоон зуун ерэн найм/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА