2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/08547

 

 

 

 

 

 

 

    2025         10          08

  191/ШШ2025/08547

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, ******* Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* *******, *******,******* ******* *******од оршин суух ******* овогт *******ын ******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , , , од оршин суух овогт гийн /рд:/,

 

Хариуцагч: , , , , од оршин суух овогт ын /рд:/ холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: , , , , од оршин суух овогт /рд:/

 

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, түрээсийн төлбөр өмгөөлөгчийн зардалд нийт 37,700,******* төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сүхбаатар дүүргийн , ын , хаягт байрлах, , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь П. *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, уг үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь Т. т ногдох хэсэг болохыг тогтоолгох, дээрхи орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Т. т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд Б. өвлөх эрхтэй болохыг тогтоолгох, , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох; Т.*******аас маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч бөгөөд хариуцагч Н., гуравдагч этгээд Б. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч нарын болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Т.*******, түүний төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, тайлбар, төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******ын ******* нь Сүхбаатар дүүргийн ны ын ны байршилтай 38 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг, 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Y- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр улсын бүртгэлд бүртгүүлэн өмчилсөн ба нэг өмчлөгчтэй үл хөдлөх эд хөрөнгө юм.

Нэхэмжлэгч нь гадаадад амьдарч байсан төрсөн дүү ий өмчлөлийн орон сууцанд өндөр настай ээжийгээ асрахын тулд удаан хугацаанд амьдарч байсан учраас өөрийн өмчлөлийн орон сууцыг төрсөн ах Т. болон түүний гэр бүлийн хүмүүс Н., Б. нарт үнэ төлбөргүй ашиглуулдаг байсан, түрээс болон бусад хэлбэрээр гэрээ байгуулж байгаагүй болно.

Гэтэл дүү нь Монгол улсад ирж өөрийн байрандаа амьдрах болсон учраас дүүгийнхээ орон сууцыг чөлөөлж өгч, өөрийн өмчлөлийн орон сууцанд нүүж орох гэсэн боловч Н. болон Б. нар нь чөлөөлж өгөхгүй байгаа болно.

 Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл өөрийн өмчийн орон сууцыг чөлөөлүүлж чадахгүй 4 настай хүүгийн хамт түрээсийн байранд амьдарч байгаа.

 Хариуцагч Н.ээс орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад “Гачуурт дахь орон сууцыг ав, Бид эндээс нүүхгүй. Ер нь удаан амьдарсан тул бид энэ байрыг хуваалцах эрхтэй, шүүхээр асуудлаа шийдвэрлүүлье” гэсэн үндэслэлгүй тайлбар тавьж чөлөөлж өгөхгүй тул шүүхэд хандахаас аргагүй байдалд ороод байна. Гачуурт дахь орон сууц нь хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгө болно.

Иймд Иргэний хуулийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасныг үндэслэн Нэхэмжлэгчийн өмчлөлийн , , , орон сууцыг хариуцагч Н., Б. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү. /1хх1/

 

1.1.             Сүхбаатар дүүргийн ны ын ны байршилтай Y- дугаартай үл хөдлөх гурван өрөө байрны өмчлөгч *******ын ******* нь хариуцагч Н., Б. нар нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тодорхой байхад, үндэслэлгүйгээр байрыг нь булаацалдан суллахгүй удааж, хугацаа авч намайг өөрийн байрандаа амьдрах бололцоогүй түрээсийн байранд амьдрахаас үүдэлтэй эд мөнгө болон сэтгэл санааны хохирол учруулж байна.

Нэхэмжлэгчийн ээж өөрийн 3 хүүхдэдээ аль эрт өмч хөрөнгийг нь хуваарилан өгсөн нь тодорхой байсаар байтал, энэ асуудлыг хамгийн гол мэдэх ээж 2021 оны 11 дүгээр сарын дунд хүртэл, ах 2023 оны 09 дүгээр сар хүртэл амьд байх энэ хугацаанд ганц үг ган хийхгүй дуугай байснаа бүхнийг өнгөрсөн хойно элдэв аргаар нэхэмжлэгчийн өмчийг булаах оролдлого хийж намайг маш их хохироож байна.

Дахин тодруулан бичихэд, ээж:

-       Ах Т. , 64 м2 , 21 м2 байшин, ,

-       Т.*******д ын ны 39м2 байр /гэрчилгээ дагуу/

-       Дүү О.Дөлгөөн 64м2 байрыг 2******* оны эхээр тус тусад нь нэр цохон өмчлүүлсэн.

Энэ асуудал маш тодорхой гээд олон нотолгоо гаргаагүй. Гэтэл байрны өмчлөлд огт хамаагүй хүмүүсээр тайлбар өгүүлэх зэрэг хурал хойшлуулах болох бүх арга саам хайж, өрөвдүүлэх санаатай хөгжлийн бэрхшээлтэй ач охиноо дагуулан хуралд ирэх зэрэг нэхэмжлэгчийн байрыг булаацалдаж болох бүх аргыг хайж байна. Насанд хүрсэн 2 хүү, бусад ах дүү нараа дагуулаад шүүхэд ирмээр юм даа.

Нэхэмжлэгч Т.******* () нь өөрийнхөө оношийг дөнгөж мэдсэн үедээ ахынхаа эмчилгээний зардлыг төлж байсан нь хариуцагч Б.тай () харилцаж байсан мессежээр нотлогдоно. 2022 оны 06 дугаар сард нэхэмжлэгч нь ээжтэйгээ амьдарч байсан дүүгийнхээ гэрээс хөөгдөн очих газаргүй сэтгэл хямран байх үедээ ах Т.той () бичилцэж байсан утасны мессежийг олж шүүхэд нэмэлтээр өгч байна. Энэ бол ах Т. ны нэхэмжлэгч миний байр мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, байрыг суллан, Гачуурт луу явах тухай бичсэн байгаа. Үүнээс илүү нотолгоо байхгүй байх.

Харин нэхэмжлэгч нь уушгины хорт хавдрын хагалгаанаас гараад хоёрхон сар болж тэнхэрч амжаагүй орон гэргүй болж байгаа нөхцөлөөсөө илүү өвчтэй ахыгаа өрөвдөн, өөрөө би түрээсийн байр хайж олж амьдарсаар өдий хүрсэн.

 Өмнөх тайлбарт дурдсанчлан, хүн чанар, хүнлэг сэтгэл гарган байж ахыгаа илүү өрөвдөн өвчтэй байхад нь хөөж гаргах сэтгэл хүрээгүй, мөн өнгөрснөөс хойш 3 сарыг өнгөрөөж байж утсаар хэлж 3 сарын хугацаа өгч 2024 оны 03 дугаар сарын 01-н гэхэд хүү Санчирын түрээслүүлж байгаа байр савандаа орж, маргаан болоод байгаа байрыг суллаарай гэхэд “ЗА” гэсэн байж яг 3 сар болоход шүүхэд өгөөд аваарай гэж хэлсэн. Улмаар шүүх хурал яг зарласан өдөр өмгөөлөгч авсан мөн маргаан болоод байгаа байрны хувийн хэргийн лавлагааг авна гэж хойшлууллаа. Тэдний нэрийн үсэг нь ч байхгүй энэ байрны өмчийн лавлагаа авах нь ямар ач холбогдолтой вэ? Дараа нь байрны эзэмшилтэй хамаагүй хүмүүсээс байцаалт авах хүсэлт гарган улмаар хурлыг 10 дугаар сар хүртэл хойшлуулж байна. Өөрсдөө ч мэдэж байгаа нэхэмжлэгчийн өмчийг ингэж өгөхгүй удааж байгаа нь санаатай үйлдэл болох нь тодорхой байна.

Одоо дүү Дөлгөөнөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан тайлбар авна гэж хугацаа сунгаж байна. Дөлгөөн өөрийн байраа 3 жилээр түрээслүүлэн гадаадад /хаашаа явсан нь тодорхойгүй/ явсан гэж сонссон.

2******* оноос хойш зөвхөн нэг хүний /нэхэмжлэгчийн/ нэр дээр байсан байраа 1 сарын хугацаанд дүүтэйгээ солиод буцаасан. Үүнд ах болон тэдний гэр бүлд огтхон ч хамааралгүй. Иймд гадаадад ажиллахаар явсан гэх Дөлгөөнийг олж ирж тайлбар авхуулна гэдгийг эсэргүүцэж байна.

Энэ хугацаанд нэхэмжлэгч сар бүр 1,500,******* төгрөгийн түрээс төлж түрээсийн байранд амьдарч байна. 2022 оны 04 дүгээр сард уушгины хорт хавдар оношоор хагалгаа хийлгэн, байнга хяналт эмчилгээтэй байгаа бөгөөд энд маш их зардал гардаг. /Эмчийн тодорхойлолт хавсаргав./

Нэхэмжлэгч нь Францын элчин сайдын яаманд ажилладаг ба байнга шүүхээр яваад байх боломжгүй. Мөн бага насны хүүхэдтэйгээ хоёулхнаа амьдардаг. Эмчийн зүгээс сэтгэл санаагаа тайван байлгаж ямарваа нэгэн зүйлд стерессдэхгүй байхыг байнга зөвлөдөг учраас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж өмгөөллийн үйлчилгээ авч байгаа болно.

Иймд ******* 7 дугаар байрны 5 тоот орон сууцыг 2024 оны 3 дугаар сараас эхлэн 2024 оны 11 дүгээр сар хүртэлх нэхэмжлэгчийн түрээсийн байранд төлсөн төлбөр болох 13,500,******* төгрөг, өмгөөллийн зардалд 5,*******,******* төгрөг, нийт 18,500,******* төгрөгийг гаргуулж өгнө үү. /1хх113-114/

 

1.2.             Нэхэмжлэгч Т.******* нь 2024 оны 03 дугаар сард Сүхбаатар дүүргийн ны ын ны байршилтай Y- дугаартай орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн өмч гэдэг нь тодорхой байхад, үндэслэлгүйгээр байрыг нь булаацалдан чөлөөлж өгөхгүй удааж, хугацаа авч нэхэмжлэгчийг өөрийн байрандаа амьдрах бололцоогүй болгож байна. Нэхэмжлэгч нь түрээсийн байранд амьдрахаас үүдэлтэй эд мөнгө болон сэтгэл санааны хохирол амсаж байна. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө байр түрээслэн амьдардаг байсан ба 2024 оны 3 дугаар сараас хойших түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Ингэхдээ нэхэмжлэгч нь сар бүр 1,500,00 төгрөгийн түрээс төлж түрээсийн байранд амьдардаг. Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 07 дугаар сарын 24-ийг дуустал түрээсийн төлбөрт нийт 27,*******,******* төгрөг төлсөн. Уг орон сууц төлбөрийн нөхцөл нь 3 сараар төлбөрөө авдаг. /орон сууц хөлслөх гараа хавтас авагдсан болно/

Нэхэмжлэгч нь Францын элчин сайдын яаманд ажилладаг ба байнга шүүхээр дуудсан цагт хүрэлцэн ирээд байх боломжгүй. Мөн бага насны хүүхэдтэйгээ хоёулаа амьдардаг ба уушгины хорт хавдрын хагалгаанаас хойш байнга эмчийн хяналтад байдаг. Эмчийн зүгээс сэтгэл санаагаа тайван байлгаж ямарваа нэгэн зүйлд түгшихгүй байхыг байнга зөвлөдөг учраас хууль зүйн зөвлөгөө үзүүлэх байгуулж өмгөөллийн үйлчилгээ авч байгаа болно.

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж “2024 оны 3 дугаар сараас 2024 оны 11 дугаар сар хүртэлх байрны түрээсийн төлбөрт 13,500,******* төгрөг, Өмгөөлөгчийн зардалд 5,*******,******* төгрөг, нийт 18,500,******* төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байсан.

Үүн дээр 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сар хүртэл түрээсийн төлбөр болох 13,500,******* төгрөгөөр нэмэгдүүлж нийт 32,*******,******* төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд ******* 7 дугаар байрны 5 тоот орон сууцыг 2024 оны 03 дугаар сараас эхлэн 2025 оны 07 дугаар сар хүртэлх нэхэмжлэлийн түрээсийн байранд төлсөн төлбөр болох 27,*******,******* төгрөг, Өмгөөллийн зардалд 5,*******,******* төгрөг, нийт 32,*******,******* төгрөгийг гаргуулж өгнө үү. /2хх58-59/

 

1.3.             Нэхэмжлэгч миний бие 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 13,500,******* төгрөгөөр нэмэгдүүлж нийт 32,*******,******* төгрөгийн маргаан бүхий орон сууцыг хариуцагч нараас албадан чөлөөлүүлэхээр нэхэмжилсэн.

Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө байр түрээслэн амьдардаг байсан ба 2024 оны 03 дугаар сараас хойших түрээсийн төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа. Ингэхдээ 2024 оны 03 дугаар сараас 2025 оны 04 дүгээр сар хүртэл сар бүр 1,500,******* төгрөгийн түрээс төлдөг байсан. Түрээслүүлэгчийн зүгээс түрээсийн төлбөрийг нэмж байгаагаа мэдэгдсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сараас эхлэн 1,700,******* болгосон.

2025 оны 05 дугаар сараас 07 дугаар сар хүртэлх нэмэгдэл төлбөр 600,******* төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 24-өөс 2025 оны 10 дугаар сарын 24-ыг дуустал түрээсийн төлбөрт нийт 5,700,******* төгрөгийг төлсөн. Уг орон сууц төлбөрийн нөхцөл нь 3 сараар төлбөрөө авдаг. Нийт 5,700,******* төгрөгөөр нэмэгдүүлж байна. /орон сууц хөлслөх гэрээ хавтаст хэрэгт авагдсан болно./

Үүн дээр 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 07 дугаар сар хүртэлх түрээсийн төлбөр болох 32,*******,******* төгрөгийг нэмж 37,700,******* төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Иймд ******* 1 дүгээр хороо 7 дугаар байрны 5 тоот орон сууцыг 2024 оны 03 дугаар сараас эхлэн 2025 оны 10 дугаар сар хүртэлх нэхэмжлэгч миний түрээсийн төлбөр болох 32,700,******* төгрөг, Өмгөөллийн зардал 5,*******,******* төгрөг, нийт 37,700,******* төгрөгийг гаргуулж өгнө үү. /2хх100/

 

1.4.             Хариуцагч хариу тайлбартаа түүхийг сөхөн харуулахыг хичээсэн боловч манай ар гэрийн амьдралд хэзээ ч ойр байгаагүй хүний хувьд мэдэхгүй нь аргагүй бөгөөд мэдсэн ч буруугаар тайлбар хийхийг хичээсэн байна.

Миний өвөө Партизан ******* 3 дайнд оролцож, улсын их, бага хурлуудын депутат байсан бөгөөд намайг 17 настай байхад буюу 1989 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 100 насандаа таалал төгссөн юм. Ээж маань ганц охин нь байсан бөгөөд өвөө аавын бүхий л асуудлыг зохицуулан асран хамгаалж байсан ба би бага наснаасаа өвөөгөө асарч халамжилж, хамтдаа ын ны од амьдарч байсан. Манайх өмнө нь ээжийг хивсний үйлдвэрийн менежер байхад 120 мянгатын байранд амьдарч байгаад, ээж Хөнгөн хүнсний үйлдвэрийн яаманд ажиллах болсонд ажилд нь ойр гэж 120 мянгатын байраа хотын захиргаанд буцаан өгч, ын анд 1974 онд нүүн орсон байдаг. Тэр үед би 2 настай, ах 8 настай байжээ. Мөн тэр үед байтугай, манай өвөө аавыг нас барах үе хүртэл байр өмчилнө гэдэг ойлголт байгаагүй үе байсан. Улсаас өгөөд хэрэггүй бол буцаагаад өгдөг тийм үе байсан гэдэг. Тийм үед 8 настай ахад 85 хүрч байсан ямар ч өмчийн ойлголтгүй өвөө маань хүүдээ өвлүүлнэ гэж ярьж байсан гэдэг үлгэр яаж зохидог байна.

 Түүх ярьж байгаа бол жинхэнэ түүхийг хачир чимэггүй илчлэн болон хүүхдүүд нь ямар хүний мөсгүй хүмүүс байгаа талаар бичихээс өөр арга алга. Намайг ахынхаа насыг богиносгон байрыг нь давшлах гэж байсан гэж яаж гар нь хөдөлж бичиж байна. Байраа авахдаа хүрвэл ахдаа хэлэхэд болох асуудал байсан шүү. Энэ маргааны бичиг баримт хэзээд архивд байх тул балчир үрд минь буруу мэдээ санаандгүй ч бүү хүрэг гэж энэ тайлбарыг бичихдээ гэж хүн анх ахтай минь яаж суусан түүхээс бичье.

Ах маань 1986 онд Зөвлөлт Холбоот улсад Москва хотын аюулаас хамгаалахын тусгай сургуульд суралцахаар явсан. Тэр үедээ Ариунтунгалаг гэдэг найз охинтой байсан юм. Тэнд байхдаа тэй танилцсан гэдэг ба дүү охинтойгоо хамт ахыг ирээдүйд өндөр алба хаах боломжтой айлын хөвгүүд гэж тооцоолон Сүхбаатар жанжны ач хүү Алтансүхтэй /Ахтай хамт сурдаг байсан/ дүү охин нь, ахтай үерхэж эхэлсэн. Бүх арга заль бүхнийг хэрэглэсэн гэдгийг би мэднэ. Бичихэд ч аймаар. Энэ тухай охин нь нь сонссон байдаг. Үүнийг сэжиглэн бичихийг болъё.

Тухайн үед ахыг тэнд байх үед өвөө аавын бие муудан ахыг дуудуулан Монголд ах ирж 3 орчим сар бидэнтэй хамт байсан бөгөөд өвөө аав 1998 оны 01 дүгээр сарын 27-нд нас барсан ба ажил явдлыг  нэлээн өнгөрөөж Москва буцсан. Үүнээс 9 сарын дараа 1990 оны 08 дугаар сарын 31-нд ийн 2 дахь хүү Санчир төрсөн ба ах ч тэр бид ч тэр өвөө аавыг буцаж гэртээ ирлээ гэж ихэд бэлэгшээн баярласан. Алтансүх, ийн дүү ч бас ойр зуур төрсөн. Ээж, манай хойд аав маш их баярлаж тухайн үед Москвад СЭВ-ийн байранд дүү охин, нөхөртэй нь хамт байрлуулж байсан. төгсөх гээд хүүхэдтэй хэцүү байна гээд хүүхдээ 4 сартай байхад нь манайд авчирч өгөөд буцаад Москва яваад өөрөө хичээлдээ унаад дипломоо авч чадахгүй байхад нь манай хойд аав ЭСЯ-аар яриулж байж төгсгөсөн боловч ах маань төгсөөгүй. Учир нь Польшид наймаа хийж яваад хичээлийн ирц хүрээгүй байсан. Манайх тухайн үед хамгийн амьдралын бололцоотой айл байснаас гадна тэдэнд үнэгүй шахуу албаны томчуудын байрладаг байранд байлгасаар байтал наймаа энэ тэрд явуулж амьдралыг нь балласан байдаг юм. Үүнд ээж маань ийг “Нялх хүүхдээ бидэнд үлдээн үлдээн хүүг маань ингэж аллаа” гэж их буруутгадаг байсан. Тэр үед би ын анд амьдардаг байсан ба оюутан байсан би хичээлээс ирээд л Санчирыг хардаг байлаа. Гэтэл ахыг гарцаагүй хамт амьдрах нэг шалтаг болгосон тэр Санчир хүү нь ахыг Монгол явсан тэр үед буюу 1998 оны 01 дүгээр сард олсон хүүхэд байсныг бүр хожуу мэдсэн юм. Санчир бүтэн 9 сар тээлттэй том хүүхэд байдаг. Одоо бол өөрийн ах Баатартай нэг эцэгтэйгээ мэддэг, очиж уулзсан ч байдаг гэсэн. Санчир хожим өөрөө ч ахын хүүхэд биш гэдгээ мэддэг болсон.

Ээж маань тэднийг Москвагаас ирсний дараа 1 дүгээр 40 мянгатын байранд оруулан амьдруулж байтал “Манай ээж аав 2 өндөр настай, 19 дүгээр хорооллын 5 давхарт орж гарахад хэцүү байна. Энэ байраа сольчих уу” гэж яриа хэл гарган, ах, ээж 2 муудалцаж байсанд ээж их дургүйцэн энэ хүн зүгээр өөрийн дураараа байр сав солих янзтай гээд тэр үед дүү Дөлгөөний нэр дээр байсан 40 мянгатын байрны гэрчилгээнээс ах, ахын охин нарын нэрийг хасуулж, миний нэр дээр байдаг ын энэ зарга болж буй байранд оруулсан бөгөөд ганц ******* миний өмч байснаар муу бүхнийг сэтгэдэг зальтай ээс сэргийлж байсан юм.

Нэг насаараа ажил хийж үзээгүй ахаас охиноо төрүүлснээр ах охиндоо уягдан ийг явуулж чаддаггүй байсан. Гэхдээ 1996-аас 1998 онд бага насны хүүхдүүдээ хаян нэг хэсэг ээж дээрээ амьдарч байсан боловч бүхий л арга чарга хэрэглэн суух гэж байсан Баярболороос салгаж чадсан юм. Ах маань ээжид би энэ амьдралдаа хийсэн хамгийн том алдаа бол тэй зууралдсан явдалдаа гэж хэлж байсныг би сонсож байсан.

2*******-аад оны эхээр ийг бас нэг хэсэг ахаас салж явсны дараа би аялал жуулчлалын салбарт их орлого олсны дараа ын байрыг бүтэн засвар хийж өгсөн байдаг. Түүнээс хойш олон жил ахынх байранд минь засвар хийлгүй бүр навсайсан, обой нь хуурч унаж санжсан байсныг ээж үглэн дуулсаар байгаад 5-6 жилийн өмнө тэднийх засвар хийсэн.

Миний бие 2003 оноос өдий хүртэл Францын ЭСЯ-нд тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд ажилтай минь ойр 40 мянгатын байранд ээжийгээ асран 2022 он хүртэл хамт амьдардаг байсан. Ээжийгээ амьдарч байх хугацаанд ээжийн цагаан сарын баярын бэлтгэл, ээжийн эмнэлэг үйлчилгээ тэр болгонд би ганц охин нь мэт ах, дүүгүй мэт л байдаг байсныг олон найз, байрны хүмүүс бүгд мэднэ.

Ах маань цайлган цагаан сэтгэлтэй өрөвч хүн байсан бөгөөд үүгээр тогтоон хамт амьдарч байсан бөгөөд хэзээ ч гэрлэлтийн баталгаа хийлгэж байгаагүй нь үүнтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд тэй бүр их харгалдан муудалцаж хар яр хийсэн хүмүүс л байсан ба ямар сайндаа ийн дуудлага утсанд ирэхэд нохой хуцах дуу тавьсан байх вэ дээ.

Ээж маань аль эрт өмч хөрөнгийн маргаан гарах вий гэж 3 хүүхдэдээ өмч хөрөнгөө хувааж өгөхдөө 2 охиндоо гурван өрөө байранд нь нэр цохон зааж өмчлүүлээд ахад Гачуурт дахь дүнзэн байр газартай өмчлүүлэн өгч байсан. Энэ тухай , тэдний хүүхдүүд бүгд маш олон удаа сонсож мэддэг байсан. Ах ч өөрийн гэсэн орон байртай болно гэдэг байсан ч Санчир хүүгээ хүнтэй суухад нь хажуу байрныхаа 2 өрөө байр авч өгч байсан. Одоо тэр байраа түрээслүүлж байгаа гэж Санчир хэлж байсан.

болон үр хүүхдүүд нь над шиг гудамжинд гарах шахан түрээсийн байранд амьдрахааргүй боломж дүүрэн байгаа гэдгийг нэхэмжлэх дээрээ бичсэн байгаа.

Тэдэнд түрээслүүлж байгаа 19 дүгээр хорооллын 5 давхарт ийн өөрийнх өссөн байр байна. Санчир хүүгийнх нь түрээслүүлж байгаа байр ч байна. Өндөр настай ээж нь ийн том хүүтэй Нархан хотхонд байранд байна. Дүү Бороо нь 1 дүгээр сургуулийн урд талын 5 дугаар байрны нд ганцаараа.

Харин би үр хүүхэдтэй болохоосоо өмнө Санчир, хүүхдүүдийг нь өөрийн мэт хайрлан, хамаг байдгаараа тусалж дэмжиж, Санчирыг сургууль соёлыг нь ярьж өгч, бэр гуйхад нь бүх бэлэг сэлт мөнгө төгрөгийг нь гаргаж байлаа. Тэр үед тэднийх мөнгөгүй байсан. Ах тогтмол орлогогүй, бизнес хийж нэг олохоороо их хэмжээгээр олж, олсон хэдийг нь охин эхнэр нь гадаад дотоод явах, брендийн хувцас авах зэргээр үрдэг байсан.

Ээжийг нас барахад ганцаараа шахуу би найз нөхдийн дэмжлэгтэйгээр ажил явдлыг нь зохицуулж байхдаа Санчирыг нас барсных нь гэрчилгээг нь өгөөд улсаас өгдөг нэг сая төгрөгийг аваад ир гэхэд машиндаа аккумлятор аваад үлдсэн нь 500 мянга өгч билээ. Тэгэхдээ чоно борооноор гэгчээр ээжийн сүүлийн 2 сарын тэтгэврийн мөнгийг авсан байсныг сүүлд мэдээд миний үнэхээр дургүй хүрч, гомдож байсан билээ.

Охин ыг дунд сургуулиа ч олигтой төгсөж чадаагүй байхад нь би ангаах ухааны их сургуульд оруулж, Франц улсаар хамт аялуулж хэрэгтэй бүхнээр нь тусалдаг байсан.

Гэтэл би ээжийгээ алдаад, өөрөө хорт хавдартай болж эмнэлэгт уушги тайруулах хагалгаанд ороод, арай тэнхэрч амжаагүй хагалгаанаас 2 сарын дараа дүүдээ байрнаасаа хөөгдөөд, сэтгэл санааны гутралаас болж даралт ихсэн, бамбайн хордлогод орон ах дүү хамаатан садангүй 5хан настай бяцхан хүүтэйгээ зовж явахад өсгөж хамаг байдгаа зориулж байсан тэдний хүүхдүүд, над дээр нэг удаа ирээд асуусан билүү? ҮГҮЙ! Ийм байсан байтлаа ямар энэрэл хайр одоо надаас нэхнэ вэ?

2021 оноос ахын чихрийн шижин даамжирч бөөр нь муудан турж эцэж хэцүү болоод, манайд ирэхээр нь шар тосон бариа болон тэнхээжүүлэх бүхнээ хийж өгдөг байсан. Би тэр үед өндөр настай бие муутай ээжийгээ нялх хүүхэдтэйгээ хамт амьдран тэднийгээ ажлынхаа хажуугаар тойлж амьдардаг байлаа. Тэгээд ах манайд ирэх дуртай, тэй таарахгүй хэцүү юм гээд манайд ирээд хоноод явдаг байв. Уул нь 10 минут алхаад орох ойр амьдардаг шүү дээ. Охин нь тоож тойглох юм алга, хар амиа бодоод явах юм гэж байхад нь би өрөвдөөд “Та манайд ир, надад 2 хүн асрах, 3 хүн асрах ялгаа ч байхгүй” гэдэг байлаа. Ээж ч хүүгээ харж өрөвдөөд “сэтгэл муутай гэрийнхэн нь сахартай хүнийг ийм болгох гэж” гээд ахыгаа энд аваад ир гэдэг байсан. Гэтэл нэг найз минь “За найз минь чи ах, дүү гэж хамаг байдгаа зориулдаг. Чамайг гэж тэд боддог бил үү? Хүн гэж айхтар, хожим чамайг буруутгах вий. Юм өөрөөр эргэдэг шүү. Ах чинь өөрөө гэрийнхэндээ учир байдлаа хэлээд ирвэл тэр. Үгүй бол чамайг гэр бүл үймүүлээд холдуулаад, хожим зүв зүгээр байсан ахынхаа биеийг муутгасан, алсан гэж ч чадна шүү” гэхэд нь нээрээ юу билээ гээд ах, ээжийгээ суулгаж байгаад “Одоо би нялх хүүхэдтэй хүн. Ийм асуудал болбол яах вэ?” гэхэд үг дуугараагүй. Одоо энэ бичсэнээс харахад найз минь ямар ухаантай, хүн тандаг байсан байна гэж өөрийн эрхгүй харж байлаа.

Ах маань харааны бэрхшээлтэй, хөгжлийн доголдолтой ач охиндоо л санаа зовоод байдаг байсан. Энэ үе бол 2021 оны хавар байсан. Удалгүй бид зуслан гарч миний бариулсан Гачууртын байранд хамтдаа байж байгаад ээж бид 2 COVID-ийн вирусийн халдвар авч хүндээр өвчлөн 8 сард хот руу орж ирээд олигтой бололгүй ээжид 10 сард уушгины хавдар илэрч 11 сард өнгөрсөн юм.

Дараа жил 2022 оны 01 дүгээр сард уушгины хавдартайгаа мэдэж 4 сард хагалгаанд орж, намайг асарна гэж зардлаа төлүүлэн гадаадаас ирсэн дүү минь намайг 6 сард гэрээсээ хөөсөн. Энэ бүхнийг харж мэдсэн ч жишим ч үгүй байсан энэ хүн өнөөдөр ахынхаа ганц охиныг хайрлан энэрсэнгүй гэж бичихийг нь унших ч гайхалтай байлаа.

Амьдралын энэ их зовлон үзсэн ч би ахдаа эхлээд асуудлаа хэлж дүүтэй ярихыг гуйсан ч олигтой юм болохгүй болохоор нь гомдон, “өөр өөрсдөдөө үлдээсэн өмч байрандаа орцгооё. Та гэр бүлээ аваад дулаан байгаа дээр Гачууртдаа оч, би байрандаа оръё” гэхэд “За тэгье” гэсэн. Гэхдээ ах минь өвчтэй хэвтрийн байсан шүү дээ. Би ахыгаа их өрөвдөж, дахиж очоод та энэ байрандаа үлд дээ. Би учраа олъё гэж хэлээд түрээсийн байранд гараад өнөөдрийг хүрч байна.

Харин өнөөдөр ийн бичсэнийг харж миний үнэхээр гомдол төрж байна. Ах маань хүн харахад нүд хальтирам яс арьс болтлоо ядарсаар 2023 оны 09 дүгээр сарын 02-нд нас барсан. Өнгөрөхөөс нь өмнө эмнэлэгт эргэхдээ ахыгаа өрөвдөн нүдний нулимс өөрийн эрхгүй гарч ахыгаа “Би өөр дээрээ авсан бол ингэж ядрах байсан уу? Даанч би хүнийг байтугай өөрийгөө яая даа гэсэн цаг хугацаа өнгөрч дээ” гэж харамсаж байсан. Үнэндээ 2021 оны зун COVID туссанаас хойш үнэхээр ахыгаа гэх сэхээ авахтай мантай хүнд цаг хугацаа өнгөрсөн.

Ахын ажил явдлын үеэр хүү Санчир нь надад амьдралаа ярьж ахын авч өгсөн байрыг хүнд түрээслүүлж байгаа гэсэн. ийн бага дүү нь бас тэр үеэр 19 дүгээр хорооллын байраа түрээслүүлсэн тухай ярьсан юм. Тэгээд би ахыгаа өнгөрөөд 3 сар болсны дараа ар гэрийн нь бас хүйтэн өвөл нүүлгэж зовоогоод яах вэ гээд 12 сард тэй ярьж цагаан сар дуусгаад 2 дугаар сарын сүүл, 3 дугаар сар гармагц байраа суллаарай. Тэр түрээслүүлсэн хүмүүстэй эртхэн мэдэгдээрэй гэж за зүй болоод тохирсон.

Гэтэл өнөөдөр шал өөрөөр ярин, хоног хугацаа хожих үүднээс аль эрт нэхэмжлэлтэй танилцсан хэдий ч өнөөдөр 06 дугаар сарын 04-нд шүүх хурлын тов зарлагдсан өдөртэй уралдан ирж хариу тайлбар болон нэмэлт лавлагаа шаардсан нь зүгээр цаг хожин намайг хохироож байгаа гэж ойлгож байна. Би сар бүр түрээсийн 1,500,******* төгрөг төлөн зутруу амьдарч явна.

Иймд хэрэв давж заалдах зэрэг даруй байрыг минь буцааж өгөх хугацааг санаатайгаар сунгаж байгаа бол, ийм муухай гүтгэн доромжилж байгаа бол надад учруулсан бодит хохирол болох 2024 оны 03 дугаар сараас хойш байр суллан өгөх хүртэлх хугацааны түрээсийн төлбөр болох сар бүрийн 1,500,******* төгрөг, өмгөөллийн зардал 5,*******,******* төгрөгийг нэхэмжлэх болно.

Мөн байр суллан гарах үедээ байрны бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан аливаа үйлдлээс гарсан хохирлыг би нэхэмжлэх болно гэдгийг сануулах нь зүйтэй. Учир нь өмнө нь ахаас салж явахдаа гадаа тавьсан Бенз маркийн машины бүх цонхнуудыг нь хагалж хорлож байсан түүхтэй.

Жич: Өнгөрсөн хугацаанд ах найз нартайгаа бизнес хийж байх үедээ намайг гуйж олон удаа миний байрыг барьцаанд тавиулан зээл авхуулж байсан байдаг юм. Зарим үед хугацаандаа төлөгдөхгүй бөөн асуудал болж ах түүнээсээ болж манайд ирэхгүй зугатдаг байсан. Тэгэхдээ бүх зээл төлбөрөө хийж дуусгасан. Энэ тухай баримт надад бүгд хадгалаатай байгаа. /1хх40-43/

 

1.5.             Хариуцагч нь маргаан болоод байгаа орон сууцыг Т.*******ын гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөл болохыг тогтоож, эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, мөн Мурано маркийн автомашины үнэ болох 101,427,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь:

Нэг. Б.ын сөрөг нэхэмжлэлээс харахад түүний эх , нар 2******* онд өмч хувьчлалаар миний нэр бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн ны ны байрыг ямар нэг аргаар өөрийн болгох, бүр ядаж байранд минь хугацаа хожин заргыг элдэв аргаар сунжруулан удаан байх гэсэн башир арга хэрэглэж байгаа нь маш тодорхой байна. Энэ хугацаанд би өөрийн өмч хөрөнгө болох орон сууцандаа орж чадахгүй түрээсийн байранд өндөр төлбөр сар бүр төлж хохирсоор байна.

Миний өвөө аав Пунцагийн ******* 1889 онд төрж 1989 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 100 нас хүрээд өнгөрсөн юм. Энэ үед Монгол улсад байх улсын орон сууцын хувьчлагдаагүй, хувийн өмчийн харилцаа, хууль тогтоогүй, үл хөдлөх өмч бүртгэлийн газар /2006 онд үүсэн байгуулагдсан/ байгуулагдаагүй ийм үе байсан. Төрөөс 2*******-аас 2009 онд нийтийн эзэмшлийн орон сууцыг иргэдэд үнэгүй хувьчилсан байдаг. Иймд ын өмгөөлөгч нь өвөөг маань өнгөрснөөс хойш 10 гаруй жилийн дараа батлагдсан хууль дүрэм гээд элдэв хуулийн заалтууд бичиж, ах т маань өвөө аав улсын өмч өвлүүлнэ гэж ярьж байсан гэж яаж бичиж чаддаг байна !!! Ямар ч логик алга !!!

Өвөө аавыг минь өнгөрсний дараа түүний ганц охин болох ээж маань энэ байрны цорын ганц өв залгамжлагч байх нь тодорхой.

Ээж маань үүнээс хойш 1993 онд 0,7 га газраа авч, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд өөрийн төрсөн Батсүмбэрээс сумын сургууль буулгахад нь дүнзнүүдийг нь авч ирж , нам даралтын зуухтай 70 орчим кв м өвөл зуны байр, хажууд нь 2 өрөө сахиурын өвлийн байр, машины дулаан гараж бариад тэндээ хаяа өвөлждөг байсан. Мөн ******* ******* байртай болсон.

Ээж маань аль эрт 3 хүүхдэдээ өв хөрөнгөө тэнцүү хуваарилан, нэр дээр нь өмчлүүлж өгсөн. Үүнд дахин бичихэд,

-       Хүү *******ын т т байрлах үл хөдлөх хөрөнгүүд бүхий 0,7 га газрыг, /газрын гэрчилгээ, дээрх үл хөдлөх хөрөнгийн зургийн хавсаргав/

-       Охин *******ын *******д Сүхбаатар дүүргийн ны ны байрыг өмчлүүлэн,

-       Охин Одхүүгийн Дөлгөөнд ******* ******* байрыг тус тус өмчлүүлэн өгсөн. Дүүгийн байрны нэр дээр байсан гэх ах, ын нэр хасагдсан гэх асуудал миний байртай огт хамаагүй тул тусдаа нь Дөлгөөнтэй хэрэг үүсгэж заргалдах ёстой.

Энэ тухай , нар маш сайн мэддэг боловч ээж, ахыг нас барснаар далимдуулан надад өгсөн өмчийг хууль бусаар улаан цайм булаацалдаж байгаад гомдолтой байна. Тэгээд хариуцагч нарын хэлж байгаагаар бол, ээж маань 3 үл хөдлөх хөрөнгөнөөсөө ахад 2 өмч, дүүд 1 өмч тасалж өгөөд, насаараа хамт байж, ээжийгээ ганцаараа асарч байсан надад бүр ямар ч байр, өмч үлдээгүй амьдраад л байсан байх уу? Тэгээд би гэх одоо эдгээр хүмүүсийнхээр бол, ганц ч байргүй байж байснаа ах, дүү нараа байнга мөнгө төгрөгөөр тэтгэж туслаад л байж байх уу? Ингэж улаан цайм үхсэн хүн үг хэлэх биш гээд дээрэм хийж болохгүй.

Гэвч ахын минь амьд байхдаа надад бичсэн утасны мессеж болох “Би байрыг чинь суллаад Гачуурт руугаа явъя даа” гэсэн үг та нарыг худал зохиолыг бүрэн няцааж байна. Гэтэл бүх өмчийн эзэн холбогдогч миний ээжийн тухай, Гачуурт дахь ахын өмчийн тухай огт дуугардаггүй нь хачирхалтай !!! Өөрсдийн өмчлөлийн Гачуурт дахь байр байсаар байтал миний өмчлөлийн орон сууцыг булаацалдаж байгаад үндэслэлгүй юм.

Хоёр. Эдгээр хүмүүс 2015 онд зарагдсан нэхэж буй Мурано машины талаар ганц үг ган хийгээгүй, зарга хийгээд 6 сар болж байсан чинь гэв гэнэт машин нэхэж, бас болоогүй тухайн үед байрны өөрийнхөө ногдох хэсэгт тооцож авсан гэх мэт үлгэр зохиож байгаа нь худал зүйл.

          Машины талаар асуудал.

Ах өөрөө машинтай байсан болохоор 2013 онд “Мурано” маркийн машин өрөндөө авч, ын нэр дээр авсан юм. Тэр үед 20 настай оюутан байсан. Орлого байхгүй. ийн хувьд 2******* оны эхээр хэдхэн сар Хятадын оёдлын үйлдвэрт ажилласнаар өөр энэ яваа насандаа ажил хөдөлмөр эрхэлж үзээгүй ахаар тэжээлгэж амьдарсаар саяхан улсын тэтгэвэр авч эхэлсэн билээ. Хэзээ ч орлого олж ар гэртээ нэмэр болж байгаагүй.

Тэгээд ах надад “Мураног унаж ээжийг зөөж бай” гэж бөгөөд жил хиртээ би тэр машинаар ээжийг Гачууртын зуслан зөөж явсан. ах 2015 онд энэ Мураног үнэ унахаас нь өмнө зармаар байна. Тухайн үед зах зээлийн үнэ 7 сая болж үнэ унаж байсан. Гадаад хүмүүс сонирхож магад, хүн амьтнаас сураглаарай, гайгүй байгаа дээр нь зарах юм сан гэсэн. Миний санаж байгаагаар тухайн үед манай Францын ЭСЯ-ны ажилтан машин авна гэхээр нь 11,*******,******* төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн илүү үнээр тохиролцуулж өгсөн. Ах машинаа зараад ээжид “эм тариандаа хэрэглээрэй” гэж багахан мөнгө өгч, үлдсэнээр нь хараагүй төрсөн ач охиныхоо нүдний оношилгоо гэх мэт ар гэртээ зарцуулсан байдаг. Энийг , хоёр мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Миний ах надад ээжийгээ ганцаараа харж хандаж байгаа /тухайн үед үе мөчний хэрх өвчин, сахрын диабет, нойр булчирхайн үрэвсэл мэт олон өвчнөөр ээлж дараалан өвдөхөд би цөхрөлгүй ээжийгээ халамжлан, эм, эмнэлгийн бүх асуудлыг ганцаараа зохицуулж явсан/ дүүдээ дандаа баярладаг шүү гээд надад “Harrier” маркийн автомашин бэлэглэн миний нэр дээр шилжүүлж, ээжийг салхи агаар, эмнэлэг авч явахад хэрэгтэй гэж өгсөн юм. Удалгүй “Harrier” маркийн машиныг авч нэг зун унаж байгаад би жирэмсний хяналтад ороод машинаа унахаа больсон. Би 2017 онд анхны хүүхдээ төрүүлсэн. Тэгээд хүү нялх, настай ээж минь өвчтэй юун машин тэрэг бодохтой манатай л байлаа. Санчир машиныг минь аваад дахиж эргүүлж өгөөгүй ба машиныг найз Дөлдөө өгч унуулаад алга болсон. Миний нэр дээр байдаг тул машинд асуудал гарахаар миний утас руу залгадаг тул би уурлаж наад машинаас би мөнгө авахгүй ээ. Хурдан нэрээс минь салгаж шилжүүлж ав гэсээр 2 жилийн өмнө Санчир хүнд зарснаар миний нэрээс шилжсэн. Би мөнгө аваагүй . Энэ тухай утсанд Дөлтэй харилцсан өчнөөн олон мессеж бий.

Энэ бүхнээс харахад ах бид хоёрын хоорондох асуудлыг Б. 9 жилийн дараа сөхөөд мөнгө надаас нэхэж буйг буй ойлгохгүй байна. Хэрэв , ийн мөнгөөр авсан машин юм бол орлого олж байсан гэдгээ нотлох шаардлагатай. Мөн нэр шилжүүлэн авахдаа төлбөрийн үлдэгдэлтэй бол түүнийг бас нотлох шаардлага үүсэж байна. Ахыг минь өөд болсноор далимдуулж түүхийг эргүүлнэ гэж байхгүй, бүх зүйл тодорхой байгаа. Дээрх машинуудын тухай тодорхой бичсэн нь дахин бас нэг машин гээд шүүхийн хурлыг ахин хойш татах вий гэж бичлээ. Үүнээс гадна би ахад маш их мөнгө төгрөг өгч, ахаас авах зүйл их байсан боловч ч энэ бол бид хоёрын асуудал байсан тул сөхөхийг хүсээгүй байна.

Эцэст нь миний байрыг өөрийн болгох, хувь хүртэх боломжгүйг ойлгож байгаа тул ахтай албан ёсны гэрлэлтийн баталгаагүй хамтран амьдрагч , охин нар миний байранд аль болох удаан байхын тулд бүх арга чарга хайж миний байрны асуудалд огт хамааралгүй ахын найз Бадраа, дүү Дөлгөөнийг гэрчээр дуудах, машин, тэрэгний эртний 9 жилийн өмнөх асуудлыг гэнэт зарга эхэлснээс хойш 6 сарын дараа гаргах зэрэг элдэв арга саамаар шүүх хурлыг санаатайгаар хойшлуулсаар нэхэмжлэл гаргаснаас хойш бүтэн 8 сар болсон байна. Энэ хугацаанд би түрээсийн байранд сар бүр 1,500,******* төгрөг төлж хохирсоор байгааг анхааралдаа авч намайг хохиролгүй болгохыг хүсэж байна. Цаашид хугацаа өнгөрөх тусам би нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлнэ түрээсийн мөнгөө нэмсээр байх болно. Бүх хөрөнгийн эзэн байсан ээж минь, ах минь амьд байсан бол эдгээр хүмүүс ингэж миний байрыг булаацалдаж чадахгүй байсан.

Ядарч зовсон хүн чанар, хүнлэг сэтгэлээ ч алдаагүй би ахыгаа 2023 оны 09 дүгээр сарын 02-нд нас барснаас хойш 4 сарын дараа т утасдаж “Өвлийн хүйтнээр нүүдэл суудал яах вэ цагаан сар өнгөрөөд 2, 3 сар гэхэд би байрандаа оръё. Та хэд тэр түрээслүүлж байгаа байрны хүмүүстэй эртхэн хэлж, нүүдэл суудлаа төлөвлөөрэй” гэхэд “ЗА” гэж хэлсэн. Одоо тэд үгүйсгэж намайг худлаа ярьсан болгож байна. Ямар ч хүн миний оронд байсан бол ахын ажил явдлын дараа 49 хоног хурааж дуусаад энэ асуудлыг хөндөх байсан. Хэрэв 2023 оны 12 дугаар сард гарахгүй гээд энэ олон арга гаргаад байгаа асуудлаа хэлсэн бол би тэр даруй шүүхэд хандах нь тодорхой. Эндээс харахад хугацаа хожно гэсэн санаатай намайг тайвшруулсан хариу хэлж намайг хуурч мэхэлж байсан нь тодорхой. Иймд худлаа ядарсан зовсон хүний дүр эсгэн байрыг минь дээрэмдэх энэ санааг өндрөөс харж зөв шударга шийдвэр түргэн гаргахыг хүсэж байна.

Үүнээс дүгнэхэд Т.*******ын гэр бүлийн дундын өмчлөл болохыг тогтоож, эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг няцаах гол нотлох баримт нь өөд болсон ээж 3 хүүхдэдээ нэг нэгээр нь өмчлүүлсэн нь хожим эд хөрөнгийн маргаан гаргахгүй гэж хуваарилан өгсөн байдаг. Ээжийн минь ахад хуваарилан өгсөн эд хөрөнгө бол Гачуурт дахь хөрөнгө. Энэ нь тэдний хууль ёсны буюу өвлөгдөх ёстой хөрөнгө. Харин нэхэмжлэгч Т.******* миний бие маргаан болоод байгаа орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байна. Мөн маргаан болоод буй орон сууц болох Сүхбаатар дүүргийн ны орон сууцыг 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 927652 тоот эрхийн бичигтэй ******* овогтой ******* нь зөрчилгүй эзэмшиж байгааг баталж сууцыг 3,510,******* төгрөгөөр үнэлж, хувьчилж авах материалаа Орон сууц хувьчлалын товчоод мэдүүлсэн тул гэрчилгээ олгохоор тодорхойлсон байна. Үүнээс үзвэл уг орон сууцын анхны бөгөөд цорын ганц өмчлөгч нь ******* овогтой ******* гэдгийг харж болно.

Мөн Мурано маркийн автомашины үнэ болох 101,427,900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд миний зүгээс хэзээ ч энэхүү машины үнийг байрны төлбөрт тооцуулан авсан гэх үндэслэлгүй худал зүйл юм. Энэ машин миний өмчлөлд байгаагүй, надад энэ машиныг зарах ч эрх байгаагүй, ах л машинаа өөрөө шилжүүлж, төлбөрөө өөрөө авсан. Миний оролцоо бол зөвхөн худалдаж авах хүнд зуучилж, зах зээлийн ханшнаас өндөр үнэ тохирч өгсөн. Түүнчлэн 2007 онд үйлдвэрлэсэн 2015 онд 11,*******,******* төгрөгөөр зарагдсан автомашины 2015 оны зах зээлийн ханш нь 7,*******,******* төгрөг байсан байхад үүнээс хэт өндөр үнэ болох 101,427,900 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Тухайн үеийн ханшаар бодсон ч их хэмжээний зөрүүтэй байна. Иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. /1хх192-195/

 

1.6.             Нэхэмжлэгч нь өөрийн орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ. Мөн түрээсийн төлбөр гаргуулна. Учир нь өөрийн орон сууцыг эзэмшиж чадахгүй байгаа тул 2024.3-2025.10.25 хүртэл нийт 32,700,******* төгрөг бусдад төлсөн. Өмгөөлөгчийн зардал 5 сая төгрөг нийт 37,7 төгрөг гаргуулна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь ахыг нь нас барсны дараа гэнэт нэхэмжлэл гаргасан гэж байна. 2023 оны 10 сард нас барсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч уруу утасдаад өвөл гараад яах вэ дулаарахаар чөлөөлж өгөөрэй гэж хэлсэн. Гэтэл хариуцагч нар нь гарахгүй гэж хэлээд нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн ганц мессеж гэж байна. Гэтэл үзлэг хийсэн тэмдэглэлд байдаг. хүнд өвчтэй байсан боловч мессеж бичиж болох юм. ******* гэж хүн 80 нас хүртлээ амьдарсан гэдэг боловч нэхэмжлэгч тайлбарлахдаа 100 нас хүртэл амьдарсан гэж тайлбарладаг. амьд байхад ч гэсэн шаардаж байсан юм.

Сөргийн хувьд 33.33 хувь нь т ногдох хэсэг гэж тогтооно гэж байна. *******ын өвлөгч нь Долгорсүрэн бөгөөд тэрээр эд хөрөнгөө хуваагаад өгчихсөн. Иймд 33.33 хувийг өвлөх эрхгүй. Үүнээс үзэхэд т ногдох хэсэг нь хашаа байшин бөгөөд маргаан бүхий орон сууц биш юм. Автомашиныг худалдахад зуучилсан. Улмаар ах нь мөнгийг аваад зарцуулсан гэдэг. Орон сууц 2******* онд хувьчлагдсан байдаг. Тухайн үед байгаагүй гэдэг нь баримтгүй. Гэрээний үнээр тооцож байгаа юм. Тусдаа байр хөлслөх болсон шалтгаан нь бага насны хүүхэдтэй, хариуцагч ын охин нь өөрийнх нь хүүхдийг шоглоод байдаг гэж тайлбарладаг.

 

1.7.             Нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн харилцаатай хүн гэдэг. Ахыгаа өөрийн орон сууцанд суулгаад би өөрөө дүүгийн орон сууцанд байсан. Улмаар дүү орон сууцаа авсан тул өөрийнхөө орон сууцыг авъя гэж хэлсэн байдаг. 1974 онд ашиглалтад орсон орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөл бөгөөд гэр бүлийн гишүүдийг амьдруулсан гэдэг дээр маргаагүй. 1989 онд нас барсан ******* нь өвлүүлэх эрхтэй байсан гэж маргадаг. Улмаар т өгнө гэсэн гэдэг. Гэтэл *******ын охин Долгорсүрэн нь 3 хүүхэдтэй. Долгорсүрэн нь т хашаа байшин, нэхэмжлэгчид маргаж байгаа орон сууц, Дөлгөөнд өөр орон сууц шилжүүлж өгсөн байдаг. Үүнийг өв болгож өгсөн гэж нэхэмжлэлд дурдсан нь бүгдийг нь орон байртай болгосон гэж байна. 1989 онд Иргэний хууль болон нийгмийн хувьд орон сууц нь нийтийн эзэмшлийн хөрөнгө байсан. ******* хүүхдэдээ өгнө гэж ярьсан байсан ч тухайн үед ингэх боломжгүй юм. Орон сууц хувьчилж авах хүсэлтээ нэхэмжлэгч өгсөн. Гэр бүлийн хүмүүсээ өөрийн орон сууцанд амьдруулсан. Мөн барьцаанд тавихад нэхэмжлэгчээс зөвшөөрөл авч байсан. Хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул дууссан гэж байна. Гэтэл өмчөө шаардах нь тухайн хүний асуудал юм. Ах нь амьдарч байсан тул ашиглалтын зардал төлж байгаагүй. Ахыгаа өвчтэй байхад зуслангийн байшин уруу явуулахгүй гээд байрандаа амьдруулж байсан юм. Бага насны хүүхэд эцэг эхийнхээ асран хамгаалалтад байдаг. Үүний учир бид насанд хүрээгүй хүнийг хариуцагчаар татаагүй юм. Өмнө нь түрээсийн зардлын хувьд дүү нь өөрийнхөө байрнаас гаргаснаас болж түрээсийн байранд орсон юм. Улмаар ахын байр уруу гэж л шаардсан.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлийг өвлөх асуудал яриад байна. Нэхэмжлэгч нь орон сууцыг хувьчилж авсан орон сууцыг дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 126.1-д гэрлэснээс хойших асуудал байдаг. Энэ нь гэрлэснээс хойших асуудлыг ярина. Үүнийг буруу тайлбарлаж байна. Гэтэл *******ын хөрөнгө гэж бүртгэл байхгүй. 2******* оноос хойш орон сууцтай холбоотой шаардлага гаргаагүй. Долгорсүрэн гэдэг хүний өвийн асуудал бас яригдахгүй юм.

Иргэний хуулийн 493-т зааснаар машины үнэ нэхэж байгааг зөвшөөрөхгүй. 2025 онд үүнийг яагаад нэхэж байгаа юм. Хэрэв нэхэмжлэгч үнийг нь авсан гэж байгаа юм бол яагаад өмнө нь нэхээгүй юм. Яагаад авсан үнээрээ нэхэж байгаа вэ. Монголд явж байсан машиныг ахынхаа хүсэлтээр зуучилж өгөөд тухайн үед 11 сая төгрөгөөр заруулсан байдаг. Ах нь хүүхдүүдийнхээ эмчилгээ болон аяллын зардалд зарцуулсан гэдэг. Харин ээжийг зусланд хүргэхэд унадаг байсан гэдэг. Мөнгийг нэхэмжлэгч авсан гэдгийг нотлоогүй. Харин өөрөө шилжүүлж өгсөн байдаг. Үзлэгээр ын бие муу байсны улмаас орон сууцандаа байлгасан нь тогтоогддог. Уг дугаарын эзэмшигч нь Мобикомын лавлагаагаар тогтоогддог. Нэхэмжлэгч нь өвчтэй болоод бага насны хүүхэдтэй тул 2024 оноос байраа шаардсан. Учир нь дүү нь байраа авах талаар шаардсан юм. ын охины эмчилгээнд нэхэмжлэгч тусалдаг байсан юм. 2024 онд нэхэмжлэл гаргаснаар машины үнийг нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Өнөөдрийн ханшаар нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Орон сууцыг чөлөөлөөгүйгээс учирсан хохирол шаардаж байгаа юм. Нэхэмжлэгч нь өөрөө хуралд оролцох боломжгүй үе таардаг тул өмгөөлөгч авч төлбөр төлсөн юм гэв.

 

2.                   Хариуцагч бөгөөд хариуцагч Н.ийн итгэмжлэгдсэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Сэлэнгийг хууль ёсны төлөөлөгч Б. нь шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл, тэрээр болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус Сүхбаатар дүүргийн ны нь анх 1974 онд ашиглалтад ороход тухайн үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Партизаны хорооны дарга П.******* зээ хүү Т. гэр бүлтэй болсон учир тус байрыг  Т.******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин сууж одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна.

Тус байрыг өмч хувьчлалаар хэн нэгний нэр дээр болгох шаардлага тулгарсан тул Т. эзэнгүй байсан болохоор Т.*******ын нэр дээр бүртгүүлж хувьчилж авч байсан юм.

Миний гэр бүлийн хүн 2023 оны 09 дүгээр сард хүнд өвчний улмаар нас барсан болно. Амьд сэрүүн байхад нь энэ байрны бүртгэлийг өөрчлөх талаар санал тавихад: “Бизнесийн хамтрагчид орон сууцаа барьцаалан зээл гарган бизнест оруулж эрсдэлд их орох юм. Надад бас тийм санал тавьдаг. Дүүгийн нэр дээр байх нь тодорхой хэмжээнд хамгаалагдах учраас дүү *******ын нэр дээр нэр төдий байж байхад  зүгээр юм” хэмээдэг байсан нь дүү Т.*******даа хязгааргүй итгэж байсныг илтгэж байна. Гэтэл Т.******* нь одоо ахыгаа нас барсныг далимдуулан “дүү ийг байраа ашиглуулах хугацаанд ах Т. болон түүний гэр бүлийн хүмүүсийг үнэ төлбөргүй түр ашиглуулж байсан юм.” гэх утгатай худал түүхийг зохиож уг байранд 1992 оноос хойш амьдарч буй хууль ёсны эзэмшигч нарыг “хууль бус эзэмшигч” гэж 32 жилийн дараа буюу Т.*******ын нэр дээр бүртгэл 2008 онд хийгдсэнээс хойш 16 жилийн дараа шаардаж байгаа нь бүхэлдээ хууль бус бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг зориуд хэтрүүлж өнгөрөөж байгаад Т.ыг нас барсанд дулдуйдан бэлэвсэрч, өнчирсөн, хөгжлийн бэрхшээлтэй гишүүд бүхий ар гэрийг нь илтэд дээрэлхэж гудамжинд гаргах гэсэн үйлдэл болж байна.

Т. доороо 2 эмэгтэй дүүтэй эхээс гурвуулаа бөгөөд бидний мэдэхээр өв залгамжлалын журмаар дамжиж ирсэн үл хөдлөх хөрөнгүүд нь ******* 1 дүгээр Дөчин мянгат гудамж, 10 дугаар байр, *******, байр (Y-) болон Сүхбаатар дүүргийн , , байр (Y-) юм.

Нэхэмжлэгч Т.******* тус Сүхбаатар дүүргийн ын байранд 1992 оноос хойш өөрийн зүгээс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй болно.

Бидний хувьд охин Т. ааваасаа хойш ажил хийх боломжтой болж өнгөрсөн 11 сараас хойш шүдний эмчээр ажиллаж орлогын 25 хувиар цалинжиж гар дээрээ сард 1,3-аас 1,5 сая төгрөг авдаг. Миний тэтгэвэр 04 дүгээр сарын 01-ээс 550 мянган төгрөг болсон, зээ охин Б. төрөлхийн харааны бэрхшээлтэй, чихрийн бус шижин хэмээх ховор эмгэгээс болоод хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой тул амьдралын боломж бололцоо муутай, зээ охины эм эмчилгээнд зарцуулах шаардлагатай тул сарын орлого маань амьдралд хүрэлцдэггүйг нэхэмжлэгч Т.******* нь сайтар мэддэг атлаа Т. нас барсныг далимдуулан эзгүйчилж биднийг “хууль бус эзэмшигч” гэж цоллон гүтгэж, 32 жилийн дараа албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргаж байгаад гайхаж байна.

Үхсэнээс үлдсэн ахын маань ганц охин, дээрээс нь асаргааны хүүхэдтэй юм даа хэмээн энэрэн хайрлаж хандахын оронд нэр дээр нь бүртгэсэн төдий байдлыг ашиглан биднийг орох оронгүй болгох гэж дайрч давшилж байгаа нь үнэхээр шударга бус байна.

Тус байр амьдрал дээр хэзээ ч Т.*******ынх байгаагүй бөгөөд 1992 оноос хойш энэ байранд нэг ч өдөр амьдарч үзээгүй, амьдарч байгаагүй юм. Тухайн байрны бүх зардлын нэхэмжлэх бидний нэр дээр гардаг болно.

Нэгэнт байдал ийм дээрээ тулсныг нэхэмжлэлтэй уншиж танилцаад өнгөрсөн түүхийг нэхэн санахад Т.******* нь энерги аура тодорхойлж, өөрийгөө хүн эмчлэх чадвартай хэмээн гэрийнхэндээ итгүүлж, ахынх нь бие илт муу байхад “зүгээр сайн байна, би юм хийж байгаа” гэж үймүүлж, улмаар ах нь өөрт нь хязгааргүй итгэдэг байсан тул үнэмшиж эмчилгээгээ хойш тавин цаг алдаж өвчнөө хүндрүүлсэн юм. Ахыгаа нас барсны дараагаар ар гэрийг нь албадан зайлуулах нэхэмжлэл гаргаж байгаа үйлдлээс нь харахад Т.******* нь тус байр луу давшлахын тулд ахынхаа амь насыг богиносгох сонирхлын дагуу санаатайгаар төөрөгдүүлж байсан гэж үзэхээр байна.

Т.*******ын шударга бусаар хандаж байгаа энэ явдлыг таслан зогсоож шүүх байгууллага нь шударга ёсыг тогтоогч байгууллага болохынхоо хувьд учир явдлыг шүүн тунгааж өгөхийг хүсэж байна. /1хх17-18/

 

2.1.             Тус шүүхэд хандан *******ын *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ундралын гаргасан нэхэмжлэлийг ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Охин гэмтэж эмнэлгээр явсны улмаас хариу тайлбарыг өнөөдөр гаргаж байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр улсын бүртгэлд Т.*******ын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.4-т зааснаар “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” буюу П.*******ын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах үл хөдлөх эд хөрөнгө юм. Тодруулбал, тус Сүхбаатар дүүргийн ны нь анх 1974 онд ашиглалтад ороход тухайн үед БНМАУ-ын Партизаны Хорооны дарга П.*******ын зээ хүү 1 дүгээр сургуульд элсэн суралцах тул хүүгийн сургуульд ойртож ирнэ гэж хүүгийнхээ хамт хүрэлцэн ирж өөрийн үзэмжээр ыг сонгон авч, нас сүүдэр 80 дөхөж байсан тул ганц зээ хүүдээ өвлүүлнэ хэмээн түүндээ ярьж ойлгуулсан байсан.

1992 онд Н. миний нөхөр буюу Б.ын аав Т. гэр бүлтэй болсон учир тус байрыг Т.******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин сууж одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна.

Тус байрыг өмч хувьчлалаар хэн нэгний нэр дээр болгох шаардлага тулгарсан тул Т. эзэнгүй байсан болохоор Т.*******ын нэр дээр бүртгүүлж хувьчилж авч байсан юм. Т. 2023 оны 09 дүгээр сард хүнд өвчний улмаар нас барсан болно. Амьд сэрүүн байхад нь энэ байрны бүртгэлийг өөрчлөх санал тавихад: “Бизнесийн хамтрагчид орон сууцаа барьцаалан зээл гарган бизнест оруулж эрсдэлд их орох юм. Надад бас тийм санал тавьдаг. Дүүгийн нэр дээр байх нь тодорхой хэмжээнд хамгаалагдах учраас дүү *******ын нэр дээр нэр төдий байж байхад зүгээр юм” хэмээдэг байсан нь дүү Т.*******даа хязгааргүй итгэж байсныг илтгэдэг. Гэтэл Т.******* нь одоо ахыгаа нас барсныг далимдуулан “дүү ийг байраа ашиглуулах хугацаанд төрсөн ах Т. болон түүний гэр бүлийн хүмүүсийг үнэ төлбөргүй түр ашиглуулдаг байсан юм” гэх утгатай худал түүхийг зохиож уг байранд 1992 оноос хойш амьдарч буй хууль ёсны эзэмшигч нарыг “хууль бус эзэмшигч” гэж 32 жилийн дараа буюу Т.*******ын нэр дээр бүртгэл 2008 онд хийгдсэнээс хойш 16 жилийн дараа шаардсан нь хууль бус, хөөн хэлэлцэх хугацааг зориуд хэтрүүлж өнгөрөөж байгаад Т.ыг нас барсанд дулдуйдан бэлэвсэрч, өнчирсөн, хөгжлийн бэрхшээлтэй гишүүд бүхий ар гэрийг нь илтэд дээрэлхэж гудамжинд гаргах гэсэн үйлдэл болж байна хэмээн үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байгаа билээ.

Т. доороо 2 эмэгтэй дүүтэй, эхээс гурвуулаа бөгөөд бидний мэдэхээр өв залгамжлалын журмаар дамжиж ирсэн үл хөдлөх хөрөнгүүд нь ******* 1 дүгээр дөчин мянгат гудамж, 10 дугаар байр, *******, байр (Y-) болон Сүхбаатар дүүргийн , ын , байр (Y-) юм. Нэхэмжлэгч Т.******* нь тус Сүхбаатар дүүргийн ын байранд 1992 оноос хойш өөрийн зүгээс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129.2.4, 129.1, 129.2, 520.1.1, 528.1, 93 дугаар зүйлд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь П.******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул гэр бүлийн нийт гишүүдийн хэмжээгээр тэнцүү хуваагдах, улмаар тухайн хөрөнгөөс Т.т ногдох хэсгийг хариуцагч Б. нь өвлөн авах эрхтэй, хариуцагч нар нь хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох асуудал нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэрэгт шийдвэрлүүлэхээр шүүхэд мөн хандаад байгаа билээ.

Нэхэмжлэгч Т.******* нь биднийг илтэд дээрэлхэж харьцдаг бөгөөд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж байгаа нь түүний ирүүлж буй мессежнээс харагдана.

*******: “Та нар миний байрнаас гарахгүй чаргууцалдан, арга саамаар шүүхийн цаг хугацаагаар тоглож байгаа ч гэлээ хожим данс дахь хамаг мөнгөөрөө миний түрээсийн мөнгийг төлөх болно гэдгээ ухаарч эртхэн байрнаас гарах нь та нарт л өлзийтэй байх шүү!!! Хоног хугацаа өнгөрөх тусам надад төлөх өр чинь өсөж байгаа. Тэр үед элдэв зовлон гачлангаа дуудан надаас гуйх нүүргүй гэдгээ мэдэж байгаа юу? Тэтгэвэр, охины чинь цалин хоёрыг аваад байх цаг хугацаа ойртож байна даа! Та нараас асуухгүй, шууд миний дансанд орлого болгон чинь ордог байгаа шүү! Бас тэр гадна дотнын элдэв шулам тэргүүтнээрээ хийлгэсэн элдэв хараал жатга чинь буцаад өөрсөд дээр чинь ирж ч л байна! Ирсээр ч байх болно гэдгийг тэр эхдээ дуулгаарай!  ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР, МЭХТ МЭХЭНДЭЭ гэж үг байдаг. Цээжилж аваарай!” гэсэн мессеж ирүүлж гүтгэх, сүрдүүлэх, сүсэг бишрэлээр айлгах, эдийн засгийн хүчирхийлэл үзүүлэх хэрэг нь наад захын асуудал болсон байна. Түүний бүх асуудалд шударга бусаар хандаж байна гэж үзэж байна. /2хх75-76/

 

2.2.             Нэг. Нэхэмжлэгч *******ын ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Ундралаараа дамжуулан Сүхбаатар дүүргийн , ын , байр (Y-)-ыг Н., Б. нарын “хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байна.

Тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр улсын бүртгэлд Т.*******ын бүртгэлд бүртгэгдсэн байх боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.4-т зааснаар “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” буюу П.*******ын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарах үл хөдлөх эд хөрөнгө юм.

Тодруулбал, тус Сүхбаатар дүүргийн ны нь анх 1974 онд ашиглалтад ороход тухайн үед БНМАУ-ын Партизаны Хорооны дарга П.******* зээ хүү 1 дүгээр сургуульд элсэн суралцах тул хүүгийн сургуульд ойртож ирнэ гэж хүүгийнхээ хамт хүрэлцэн ирж өөрийн үзэмжээр ыг сонгон авч, нас сүүдэр 80 дөхөж байсан тул ганц зээ хүүдээ өвлүүлнэ хэмээн түүндээ ярьж ойлгуулсан байсан.

1992 онд Н. миний нөхөр буюу Б.тын аав Т. гэр бүлтэй болсон учир тус байрыг Т.******* болон бусад гэр бүлийн гишүүд суллан өгч манай гэр бүл оршин одоог хүртэл огт шилжилт хөдөлгөөнгүй амьдарч байна.

Тус байрыг өмч хувьчлалаар хэн нэгний нэр дээр болгох шаардлага тулгарсан тул Т. эзэнгүй байсан болохоор Т.*******ын нэр дээр бүртгүүлж хувьчилж авч байсан юм. Т. 2023 оны 9 дүгээр сард хүнд өвчний улмаар нас барсан болно. Амьд сэрүүн байхад нь энэ байрны бүртгэлийг өөрчлөх санал тавихад: “Бизнесийн хамтрагчид орон сууцаа барьцаалан зээл гарган бизнест оруулж эрсдэлд их орох юм. Надад бас тийм санал тавьдаг. Дүүгийн нэр дээр байх нь тодорхой хэмжээнд хамгаалагдах учраас дүү *******ын нэр дээр нэр төдий байж байхад зүгээр юм” хэмээдэг байсан нь дүү Т.*******даа хязгааргүй итгэж байсныг илтгэдэг. Гэтэл Т.******* нь одоо ахыгаа нас барсныг далимдуулан “дүү ийг байраа ашиглуулах хугацаанд төрсөн ах Т. болон түүний гэр бүлийн хүмүүсийг үнэ төлбөргүй түр ашиглуулдаг байсан юм” гэх утгатай худал түүхийг зохиож уг байранд 1992 оноос хойш амьдарч буй хууль ёсны эзэмшигч нарыг “хууль бус эзэмшигч” гэж 32 жилийн дараа буюу Т.*******ын нэр дээр бүртгэл 2008 онд хийгдсэнээс хойш 16 жилийн дараа шаардсан нь хууль бус, хөөн хэлэлцэх хугацааг зориуд хэтрүүлж өнгөрөөж байгаад Т.ыг нас барсанд дулдуйдан бэлэвсэрч, өнчирсөн, хөгжлийн бэрхшээлтэй гишүүд бүхий ар гэрийг нь илтэд дээрэлхэж гудамжинд гаргах гэсэн үйлдэл болж байна хэмээн үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай маргаж байгаа билээ.

Т. доороо 2 эмэгтэй дүүтэй, эхээс гурвуулаа бөгөөд бидний мэдэхээр өв залгамжлалын журмаар дамжиж ирсэн үл хөдлөх хөрөнгүүд нь ******* 1 дүгээр дөчин мянгат гудамж, 10 дугаар байр, *******, байр (Y-) болон Сүхбаатар дүүргийн , ын , байр (Y-) юм. Нэхэмжлэгч Т.******* нь тус Сүхбаатар дүүргийн ын байранд 1992 оноос хойш өөрийн зүгээс нэг ч төгрөг зарцуулж байгаагүй болно.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 129.2.4, 129.1, 129.2, 520.1.1, 528.1, 93 дугаар зүйлд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгө нь П.******* агсны гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байх тул гэр бүлийн нийт гишүүдийн хэмжээгээр тэнцүү хуваагдах, улмаар тухайн хөрөнгөөс Т.т ногдох хэсгийг хариуцагч Б. нь өвлөн авах эрхтэй, хариуцагч нэр нь хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоолгох асуудал нь үндсэн нэхэмжлэлтэй тооцогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг хэрэгт шийдвэрлэгдэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Хоёр. Т.******* нь Б.ын өмчлөлийн маркийн 8322 улсын дугаартай, Б ангиллын, 3500 хөдөлгүүрийн багтаамжтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, бензин түлштэй, зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий, 3*******0 америк долларын үнэтэй хөдлөх хөрөнгийн 2015 оны 10 дугаар сард Б. аас өмчлөлөөс өөрийн нэр заасан этгээд болох Бүгд Найрамдах Франц улсын Элчин Сайдын яамны нэр дээр шилжүүлэн авсан байдаг.

Уг шилжүүлгийг хийхдээ буюу тухайн хөрөнгийг Т.*******д түүний нэр заасан этгээд рүү өгөхдөө Б., эх Н. бидний хувьд Т.******* нь Сүхбаатар дүүргийн , ын , байр (Y-)-ны хувьд П.*******ын гэр бүлийн гишүүний хувьд өөрт ногдох хэсгээ бидэнд шилжүүлэн өгч байгаа гэсэн итгэл үнэмшил, төсөөллөөр шилжүүлсэн боловч одоо түүний шүүхэд нэхэмжилж буй байдлаас харахад уг хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан болох нь харагдаж байна.

Тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох 3,380.93 төгрөгөөр тооцоход, 101,427,900 төгрөгтэй тэнцэж байна.

Тус тээврийн хэрэгслийг 2015 онд шилжүүлснээс хойш одоо тухайн хөрөнгийн чанар байдлыг анх өгсөн байдлаар буцаан авах боломжгүй болсон тул Иргэний хуулийн 493.2 дахь хэсэгт “Үндэслэлгүйгээр олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэж зааснаар тухайн хөрөнгийн үнийг Т.*******аас гаргуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

>     Иргэний хуулийн 129.2.4-т заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн , ын , хаягт байрлах, , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь П. *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох;

>     Иргэний хуулийн 129.1, 129.2 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн , ын , хаягт байрлах, , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 33.33 хувь нь Т.т ногдох хэсэг болохыг тогтоолгох;

>     Иргэний хуулийн 520.1.1, 528.1 дэх хэсэгт заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн , ын , хаягт байрлах, , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Т.т ногдох хэсгийг хууль ёсны өвлөгч, өвлүүлэгчийн төрсөн хүүхэд Б. өвлөх эрхтэй болохыг тогтоолгох;

>     Иргэний хуулийн 93 дугаар зүйлд зааснаар Б. нь эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, Сүхбаатар дүүргийн , ын , хаягт байрлах, , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох;

>     Иргэний хуулийн 493.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.*******аас маркийн улсын дугаартай, Б ангиллын, 3500 хөдөлгүүрийн багтаамжтай, 2007 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон, ТМ8А208Т67\А/51526 арлын дугаартай, мөнгөлөг өнгийн, бензин түлштэй, зүүн талдаа буюу зөв талдаа жолооны хүрдтэй, № дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ бүхий хөдлөх хөрөнгийн үнэ 101,427,900 (нэг зуун сая дөрвөн зуун хорин долоон мянга есөн зуун) төгрөгийг гаргуулах. /1хх128-130/

 

2.3.             Өмгөөлөгчийн тайлбарыг дэмжинэ. Манай аав хэлэхдээ миний байр бөгөөд бүгд амьдарна гэдэг байсан. Бид бүгдээрээ амьдарна гэдэг байсан юм. Анх хувьчлал явагдах үед аав ээж гадагшаа их явдаг байгад хувьчлал явагдчихсан. нь *******ынд хонох үед харвасан байдаг. Үүнээс хойш ухаан санаа муу болж юмаа санахаа больсон юм. ******* 1989 онд нас барсан. 2024 оны 3 сараас байр чөлөөлөх талаар хэлж эхэлсэн. Дүүтэйгээ муудаад ирэхэд нь цуг амьдаръя гэхэд зөвшөөрөхгүй гээд байр түрээсэлсэн.

 

2.4.             Нэхэмжлэгч нь миний өмчлөлийн байр гэдэг. Хувьчлах тогтоолоор нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг. Улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Гэтэл 1974 онд ашиглалтад орох үед нэхэмжлэгч 7 настай байсан. Тэр үед ын өвөө ******* амьдарч байсан. ******* охин Долгорсүрэн, түүний хүүхдүүд болох , *******, Дөлгөөн нар амьдарч байсан. Ач зээ нар нь өвөө болох *******оор овоглосон байдаг. Харин Дөлгөөн нь эцгээрээ овоглосон байдаг. Улмаар ******* нь т өвлүүлнэ гэдэг байсан. Дараа нь нар амьдарсан ба дундаас нь төрсөн. Үүнээс хойш хаягаа өөрчилж байгаагүй юм. Хожим хувьчлал явагдсан. Энэ үед бизнес хийдэг байснаас эд хөрөнгийн хариуцлага хүлээхгүй тул *******ын нэр дээр бүртгүүлсэн юм. Нэхэмжлэгч ******* нь ыг амьд сэрүүн байх үед энэ асуудлын яриагүй байж яагаад дараа нь нэхэмжлэл гаргаж байгаа юм. Гэтэл нэхэмжлэл гаргахдаа анхнаасаа миний байр байсан бөгөөд манай ээж эд хөрөнгөө хувааж өвлүүлсэн гэдэг боловч энэ талаар хэрэгт баримт байдаггүй. Дөлгөөнийг хэрэгт оролцуулах гэхээр оролцуулдаггүй. Хувьчлалаас хойш 16 жилийн дараа гэнэт хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсний дараа нас барсны дараа хууль бусаар оршин сууж байгаа гэдэг. Хариуцагч нар нь бидний орон сууц гэж ойлгож явсан. Эрх зөрчигдсөнийг мэдэх ёстой байснаас хөөн хэлэлцэх хугацаа тоологддог. Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаж байж хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Гэтэл хэрэгт байгаа баримтаар зөвшөөрсөн гэдэг нь бүрэн тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь уг байранд амьдраагүй, ашиглалтын зардал төлөөгүй. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг бий болгоогүй. нь гэр бүлийн дундын хөрөнгөөр бүртгүүлэхээр шаардах эрхтэй бөгөөд уг эрхийг өвлөж авсан юм. Нэхэмжлэгч нь Дөлгөөн гадаад улс уруу явсан бөгөөд одоо би орон сууцгүй гэдэг боловч энэ талаар хэрэгт баримтгүй. Дөлгөөн өөрийг нь амьдарч байсан байрнаас албадсан баримт байхгүй. Хуульд зааснаар хууль бус эзэмшлээс шаарддаг. Энэ нь зөвшөөрөлгүйгээр оршин сууж байгааг ойлгоно. Нэхэмжлэгч нь өмчлөгч болсноос хойш шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд хууль ёсны эзэмшилд байгаа юм. Хариуцагч нь засан сайжруулж холбогдох төлбөрийг төлж байгаа юм. Гуравдагч этгээд нь ын зээ охин бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй юм. Тэрээр уг байранд оршин суудаг бөгөөд нэхэмжлэгч нь зөвхөн , нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэл хангагдвал байранд үлдэх гээд байна.

Мөн түрээс болон өмгөөлөгчийн зардлыг зөвшөөрөхгүй. Үүнийг гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой хохирол гэж нэхэмжлэл гаргадаг.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 129.2.4 зааснаар орон сууц нь *******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, 129.1, 129.2-д зааснаар орон сууцны 33.33 хувь нь т ногдох хэсэг болохыг тогтоох, 520.1.1 528.1-д зааснаар орон сууцны т ногдох хэсгийг өвлөх эрхтэй болохыг тогтоох, 93-т зааснаар нь хууль ёсны эзэмшигч болохыг тогтоолгох, 493.2-т зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 101,427,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна.

Орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгдсэн боловч хуулийн 126-д зааснаар дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа юм. Гэр бүлийн гишүүн гэдэгт садан төрлийн хүн орно. Бүгд *******оор овоглосон. Гэр бүлийн гишүүд гэдэг талаар нэхэмжлэгч маргаагүй. Хувьчлалын баримтаар нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр бий болгосон эд хөрөнгө биш юм. Хууль бус эзэмшил гэдэг нь гуравдагч этгээдэд хамаарах бөгөөд харин гэр бүлийн гишүүнд хамаарах этгээд амьдарч байгаа юм. 1992 оноос хойш нар амьдраад төрсөн талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь гэр бүлийн дундын эд хөрөнгө биш юм гэж няцаалт өгөөгүй. Үгүйсгэх баримт өгөөгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийг тэнцүү хуваахад , *******, Дөлгөөн байсан. Өвлөх эрх маргаангүйгээр шилжсэн. ын өвлөгч нь юм гэдэг талаар маргаагүй. Нэхэмжлэгч нь өөрийн эх өвлүүлсэн гэх тайлбараа нотлоогүй. Хуулийн 93-т зааснаар хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй юм. Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Ниссан машиныг нэр дээр бүртгүүлсэн. Улмаар нэхэмжлэгчийн ажлын газрын хүнд шилжүүлээд нэхэмжлэгч мөнгийг авсан. Мөн бас нэг байр өгөөд одоо маргаж буй байранд нэхэмжлэгчид хамааралгүй болсон юм. Энэ машины мөнгийг нэхэмжлэгч авах ёсгүй тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна.

Үндсэн нэхэмжлэлийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлсэн баримт байхгүй. Хариуцагч нар нь орон сууцыг өөрсдийн өмч гэж ойлгож байсан юм. Дөлгөөний гэх байрнаас хариуцагч тал нэрээ хасуулсан баримтаас үзэхэд маргаж байгаа байранд байгаа гэж үндэслэл заасан. Иймд нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгө нь гэрлэгчид болон бусад гишүүдэд хамаардаг. ын заавраар барьцаанд тавьж байснаас үзэхэд өмчлөгч гэдгийг зөвшөөрөөд байна. 2******* оноос 10 жилээр хөөн хэлэлцэх хугацааг тооцож байгаа юм. 1974 онд улсын өмч байсан. Дөлгөөнд бэлэглээд буцаан авч байгаа нь дундын хөрөнгө гэдгийг нотолж байна гэв.

 

3.                   Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх4/, мемориалын баримт 2 ширхэг /1хх5/, орон сууц хөлслөх гэрээний хуулбар /1хх116/, мемориалын баримт 6 ширхэг /1хх117-119/, Хаан банкны шилжүүлгийн баримт 2 ширхэг /2хх61-62/, Хаан банк дахь Б.Дөлгөөний дансны хуулга /2хх63-64/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын албан тоот /2хх85/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /2хх86/, гэрэл зураг 2 ширхэг /2хх88-89/, Хаан банкны шилжүүлгийн баримт /2хх102/, мемориалын баримт /2хх103/, бэлэн мөнгөний орлогын баримт /2хх174/,

3б. Хариуцагчаас: Төрөл садны лавлагаа /1хх21/, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар /1хх22/, үндэсний төв архивын лавлагаа /1хх23/, Б.Сэлэнгийн төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх24/, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /1хх25/, Б.ын иргэний үнэмлэх, төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх26/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотын хуулбар /1хх27/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1хх28/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх132/, автомашинтай холбогдох баримтууд /1х133-137/, хэвтэн эмчлүүлсэн магадлагаа холбогдох баримтууд /1хх167-173, 2хх98/, Худалдаа хөгжил, Төрийн, Хаан банк дахь дансны хуулга /2хх127-130/, Голомт банкны тодорхойлолт 2 ширхэг /2хх131-132/,

3.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, орон сууцтай холбогдох баримтууд /1хх47-95/, гэрчээр Ё.Бадрааг асуусан тэмдэглэл /1хх106-111/, Хил хамгаалах ерөнхий газрын албан тоот /1хх156/, Мобиком корпораци ХХК-ийн албан тоот /1хх157-158/, үзлэгийн тэмдэглэл /1хх200-201/, Авто тээврийн үндэсний төвийн лавлаа, автомашинтай холбогдох баримтуудын хуулбар /2хх137-149/, Үндэсний төв архивын газрын лавлагаа, холбогдох баримтууд, баримтын хуулбар /2хх150-161/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-н албан  тоот, баримтын хуулбар /2хх163-165/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийт 37,700,******* төгрөг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Т.******* нь , , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх, орон сууц хөлсөлсний хохиролд 32,700,******* төгрөг, хууль зүйн туслалцаа авсан хөлс 5,*******,******* төгрөг, нийт 37,700,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3.                   Хариуцагч Н., Б. нар нь орон сууцанд 1992 оноос оршин сууж байгаа, нэхэмжлэгч нь өөрөө суллаж өгсөн, П.*******ын өмч байсан бөгөөд тэрээр Т.т өвлүүлсэн, хариуцагч Б. нь өвлөх эрхтэй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч Б. нь маргаж буй орон сууц нь П.*******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох, орон сууцны 33.33 хувь нь Т.т ногдох хэсэг болохыг тогтоох, уг 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,427,900 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

4.                   Зохигч хэн аль нь Т., Т.*******, Б.Дөлгөөн нар нь төрсөн ах дүүс бөгөөд П.*******ын охин Т.Долгорсүрэнгээс төрсөн, өөрөөр хэлбэл П.*******ын зээ нар гэж тайлбарласан. Улмаар П.******* нь 1974 оноос хойш маргаж буй орон сууцанд оршин сууж, эзэмшиж байсан үйл баримтын талаар маргаагүй. Цаашлаад нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд шилжин суух үед тэрээр 2 настай, түүний ах Т. агсан нь 8 настай байсан гэж тайлбарласныг хариуцагч нар үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл зөвшөөрч байна. Цаашлаад П.******* агсан нь 1989 онд нас барсан талаар хэн аль нь тайлбарласан.

4.1.             Орон сууц хувьчлах тухай 1996 оны хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.1-д зааснаар орон сууцыг эзэмшигч нь хувьчлан авах өргөдөл гаргах эрхтэй байна. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар хувьчлах товчоо нь өргөдлийг хүлээн авч хянаад шаардлага хангасан тохиолдолд хувьчлах шийдвэр гаргахаар, 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар уг шийдвэрийг үндэслэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгохоор заасан байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны эзэмшигч нь өргөдөл гаргасныг шалгаж үзээд холбогдох шаардлагыг хангасан тохиолдолд өмчлөгчөөр бүртгэхээр зохицуулжээ.

Үүнээс үзэхэд П.******* нь 1989 онд нас барсан тул маргаж буй орон сууцны өмчлөгч биш юм. Тодруулбал, П.******* нас барах үед Монгол улсад орон сууцыг иргэдэд хувьчлаагүй байсан тул маргаж буй орон сууцыг П.*******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй.

 

5.                   Нэхэмжлэгч Т.******* нь орон сууц өмчлөх товчооны 2******* оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор маргаж буй орон сууцыг өмчлөх эрх олж авсан. /2хх164-165/

Улмаар түүнд 2008 оны 02 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон байна. /1хх4/

Уг орон сууцанд Т. нь гэр бүлийн гишүүдийн хамт оршин сууж байсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд хариуцагчийн энэхүү тайлбар нь хүн ам, өрхийн дэвтрийн хуулбараар тогтоогдсон. /1хх22/

Мөн Т. нь өөрийн бизнесийн үйл ажиллагаанд зориулж нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр тухайн орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалж байсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй.

Цаашлаад хариуцагч Б. нь өөрийн эцэг Т.оос маргаж буй орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх эсэхийг асуухад “би мэдэж байна” гэх тайлбар хэлдэг байсан талаар шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Эдгээрээс үзэхэд Т. нь 2008 он гэхэд маргаж буй орон сууцны өмчлөгчөөр Т.******* бүртгэгдсэн болохыг мэдэж байжээ. Улмаар тэрээр 2023 оны 10 сард нас барах хүртэл өмчлөх эрхийн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөрөөр хэлбэл, Т. нь маргаж буй орон сууцны эзэмшигч байсны хувьд өмчлөгчөөр бүртгэгдэх эрхийн талаар маргаагүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаж буй орон сууц П.*******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш, улмаар Т. нь эзэмшигчийн хувьд хувьчлан авах хүсэлт гаргаагүй, өмчлөх эрхтэй маргаагүй, өмчлөлийн талаар шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ.

Иймд Т. нь маргаж буй орон сууцны 33.33 хувийг өмчлөх эрхтэй гэх тайлбар үндэслэлгүй.

 

6.                   Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д зааснаар өвлүүлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө. Энэхүү үндэслэлээр Т. нь орон сууцны 33.33 хувийн өмчлөгч биш тул хариуцагч Б.ыг маргаж буй орон сууцны 33.33 хувийг өвлөх эрхтэй болохыг тогтоох үндэслэлгүй.

 

7.                   Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь эд хөрөнгөө бусдын эрхийг зөрчихгүйгээр чөлөөтэй ашиглах, эзэмших, захиран зарцуулах эрхтэй. Хариуцагч Б. нь 2024 оны 03 дугаар сараас нэхэмжлэгчийг орон сууц чөлөөлөх талаар шаардаж эхэлсэн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг үүсдэг. Мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар үүрэг нь хуулиар болон гэрээгээр үүснэ.

Цаашлаад Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар үндэслэлгүйгээр эд юмс эзэмшвэл иргэний эрх зүйн харилцаа буюу хуулийн дагуу эрх, үүрэг үүснэ.

7.1.             Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2024 оны 03 дугаар сараас бусдын эзэмшлээс шаардаж эхэлсэн байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөх эрхийн хүрээнд шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь гагцхүү өмчлөгчид хамаарна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэнээс тоолно. Иймд шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй.

7.2.             Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.3-т зааснаар эрх бүхий үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг шаардсанаас 10 хоногийн дотор үүргийг гүйцэтгэх ёстой. Иймд хариуцагч нар нь орон сууцыг шаардсаны дагуу чөлөөлөөгүй байх тул тэдгээрийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүдийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл орон сууцыг албадан чөлөөлөх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

7.3.                 Гуравдагч этгээд Б. нь насанд хүрээгүй бөгөөд хууль ёсны төлөөлөгч нь хариуцагч Б. болох нь түүний төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /1хх24/

Иймд нэхэмжлэгч нь Б.Сэлэнгийг хариуцагчаар татаагүй тул орон сууц албадан чөлөөлөх шаардлага түүнд хамаарахгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр хариуцагч Б.ын охин  Б.д мөн адил хамаарна.

 

8.                   Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгч нь хариуцагч талыг маргаж буй орон сууцанд хамт амьдрах талаар санал гаргаж байсан талаар тайлбарлаж байна. Улмаар хамт амьдрах боломжгүй байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу баримтаар нотлоогүй. Иймд хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүйгээс зайлшгүй шаардлагаар орон сууц хөлсөлж хохирол учирсан гэж үзэхгүй.

8.1.             Мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь зөвхөн нэхэмжлэгчийн хүсэл зоригоос хамаарна.

Тодруулбал нэхэмжлэгч зарим тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө оролцох боломжгүй гэх тайлбарын хувьд шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа төлөөлөгч томилсон. Улмаар төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд энэ үед өмгөөлөгчөөс зөвлөгөө авсан гэх үйл баримт тогтоогдоогүй боловч ажлын хөлс төлсөн баримтад 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдөр гэжээ. /1хх3, 2хх174/

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь зайлшгүй шаардлагын улмаас бусдын орон сууцыг хөлсөлсөн гэх тайлбар баримтаар нотлогдоогүй. Мөн өөрийн хүсэл зоригийн дагуу хууль зүйн туслалцаа авсан, цаашлаад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан байх боловч ажлын хөлс төлсөн баримт нь 2024 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөр огноологджээ. /1хх44, 2хх174/

Иймд бусдын орон сууцыг хөлсөлсөн хохиролд 32,700,******* төгрөг, өмгөөлөгчийн хөлс 5,*******,******* төгрөг, нийт 37,700,******* төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

9.                   Сөрөг нэхэмжлэлд дурдсан Nissan Murano маркийн 93-22 улсын дугаартай автомашины өмчлөгч нь хариуцагч Б. байсан бөгөөд тэрээр уруу өөрөө шилжүүлсэн. /2хх139, 140/

Улмаар уг автомашиныг бусдад худалдсан үнийг нэхэмжлэгч авсан гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагч нь энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Цаашлаад тухайн автомашиныг анх 30,******* ам доллароор худалдан авсан гэх тайлбараа хариуцагч нь хуульд заасан үүргийн дагуу нотлоогүй.

Иймд нэхэмжлэгчийг автомашин худалдсан мөнгөн хөрөнгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

10.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Нэхэмжлэгч нь анх шүүхэд орон сууцыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлж, шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан тул энэхүү мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэсэгт холбогдуулан хариуцагчаас гаргуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нь , , , , хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, 39 м.кв талбайтай, орон сууцыг хариуцагч Н., Б. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.                   Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.2, 520 дугаар зүйлийн 520.1, 93 дугаар зүйлийн 93.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасан үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Н., Б. нараас нийт 37,700,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч Т.*******д холбогдох орон сууц нь П.*******ын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоох, орон сууцны 33.33 хувь нь Т.т ногдох хэсэг болохыг тогтоох, уг 33.33 хувийн хууль ёсны өвлөгч болохыг тогтоох, орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг тогтоох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 101,427,900 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн нийт 652,250 төгрөг, хариуцагчийн 665,089 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД