| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03312/И |
| Дугаар | 191/ШШ2025/05179 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05179
| 2025 06 06 | 191/ШШ2025/05179 |
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, 0 давхарт байрлах, ******* /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 05 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,801,964 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******гийн ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.10.30-ны өдөр 6000349284 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 24,790,000 төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.
Зээлдэгчтэй байгуулсан 6000349284 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүргийг 54 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000349284 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2027.04.25-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000349284 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 23,475,598.1 төгрөг, үндсэн хүү 1,296,786.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,580.24 төгрөг, нотариатын төлбөрт 23,000, нийт 24,801,964.41 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие М-ны 24,801,964 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаж, нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрч 15 сарын хугацаанд хуваан төлөх учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Хуваарь:
2025.06.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2025.07.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2025.08.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2025.09.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2025.10.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2025.11.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2025.12.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.01.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.02.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.03.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.04.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.05.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.06.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.07.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг,
2026.08.20-ны өдөр 1,653,464.27 төгрөг гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,801,964 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 24,801,964 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдрөөс 2026.08.20-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.******* нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 24,801,964 /хорин дөрвөн сая найман зуун нэг мянга есөн зуун жаран дөрөв/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.20-ны өдрөөс 2026.08.20-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг баталж, Б.*******ад холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,959 төгрөгөөс 140,979 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 140,980 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 140,979 /нэг зуун дөчин мянга есөн зуун далан ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА