2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05178

 

 

 

 

 

 

 

 

 

 

             2025        06         06   

                          191/ШШ2025/05178

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Оюунтуяа би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 08 дугаар хороо, ... давхарт байрлах, ******* /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 23,449,057 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******гийн ******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024.04.12-ны өдөр 6000168382 тоот "Цахим зээлийн гэрээ"-г байгуулж 28,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.5%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэн авсан.

Зээлдэгчтэй байгуулсан 6000168382 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 104 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000168382 тоот "Цахим зээлийн гэрээ-ний хугацаа 2026.10.05-ны өдөр дуусахаар байх бөгөөд зээлдэгч орон байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус туса үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000168382 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 22,268,507.5 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 1,144,015.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 19,534.65 төгрөг, нотариатын төлбөрт 17,000, нийт 23,449,057.57 төгрөгийг Б.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: М банкны үлдэгдэл төлбөр болох 23,449,057 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.

2025.06.28-ны өдөр 800,000 төгрөг,

2025.07.28-ны өдөр 800,000 төгрөг,

2025.08.28-ны өдөр 800,000 төгрөг,

2025.09.28-ны өдөр 800,000 төгрөг,

2025.10.28-ны өдөр 800,000 төгрөг,

2025.11.28-ны өдөр 800,000 төгрөг,

2025.12.28-ны өдөр 800,000 төгрөг,

2026.01.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.02.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.03.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.04.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.05.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.06.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.07.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.08.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.09.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.10.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг,

2026.11.28-ны өдөр 1,622,641.54 төгрөг гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23,449,057 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 23,449,057 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.28-ны өдрөөс 2026.11.28-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулах тайлбарыг ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ө нь дээрхи тайлбартай танилцаад хариуцагчийн төлбөр төлөх хугацааг нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулиар хориглосон заалтыг зөрчөөгүй, цугларсан нотлох баримтын хүрээнд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Б.******* нь М банк ХК-ийн нэхэмжилсэн 23,449,057 /хорин гурван сая дөрвөн зуун дөчин есөн мянга тавин долоо/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025.06.28-ны өдрөөс 2026.11.28-ны өдрийг хүртэл хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,195 төгрөгөөс 137,597 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, орон нутгийн төсвийн орлогын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас 137,598 төгрөгийг, хариуцагч Б.*******аас 137,597 /нэг зуун гучин долоон мянга таван зуун ерэн долоо/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА