Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 35

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Одонтуяа Шүүгдэгч Б.Г- Хохирогч Л.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-т холбогдох эрүүгийн 1823000000034 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 1, ганцаараа Завхан аймгийн Алдархаан сум Өгөөмөр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Нуваан овогтой Б-ын Г- /Регистрийн дугаар: ИА*******/ Б-ын Г- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу иргэн Л.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн ногоон хашааны доод үзүүрийн арын дэнж дээр иргэн Л.Н-той маргалдаж түүний зүүн гарын шууны хэсэгт хутгаар хатгаж, 1 удаа өшиглөсөн болох нь хохирогч Л.Н-гийн “... Би Г-, Төмөрөө нар байж байхад нь очоод суугаад юм яриад сууж байсан чинь ...Г- гэнэт босч ирээд миний цээж рүү өшиглөөд авахаар нь чи яаж байна аа гээд зөрүүлээд нэг нүүр лүү нь цохиод авсан чинь ... шууд хутга гаргаж ирээд над руу далайхаар нь би гараараа хаасан чинь зүүн талын гарын шууны хэсэгт хутгалсан...” гэсэн мэдүүлэг, Л.Н- Б.Г- нарыг маргалдсан талаар мэдүүлсэн гэрч Б.У-ийн “...Н- хүрч ирсэн чинь Г- сэрээд босож ирээд Н-г би чамд архи авч өгдөг хэн юм гээд өшиглөсөн, тэгсэн Намхай зөрүүлээд Г-ийн нүүр лүү цохисон. Тэгээд зууралдаад зодолдох гэхээр нь манай нөхөр очоод салгасан тэгээд тэр 2 муудалцаад жалга руу уруудаад дэнжээс уруудсан. ...зүүн гар нь цус болсон харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Я.Төмөрдагвын “...Намхай хүрч ирээд юм яриад сууж байсан гэтэл Г- гэнэт босч ирээд Намхайг нэг өшиглөсөн, тэгсэн зөрүүлээд Намхай нүүр лүү нь гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг, Хохирогч Л.Н-д хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үнэллээ. Түүнчлэн хохирогч, гэрчүүдээс хуульд заасан журмаар мэдүүлэг авсан, тэд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенийхээ мэдүүлгийг нотолсон, хэрэг гарах үеийн үйл баримтанд шууд хамааралтай байх тул шүүх дээрх мэдүүлгүүдийг үнэн зөв гэж үнэлсэн болно. Б.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч Л.Н-гийн биед хөнгөн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 201820093 дугаартай “иргэн Л.Н-гийн биед зүүн шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Зүүн шуунд шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г- нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Л.Н-д 730000 төгрөг төлсөн хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй. Б.Г- нь иргэн Л.Н-г Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан “хохирогчийн халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж зодсон үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Г-ийг хохирогч Л.Н-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй. Шүүх Б.Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул улсын яллагчийн саналыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 1.5, 1.6, 4,5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нуваан овогтой Б-ын Г-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Г-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүгдэгчийн торгох ялыг хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг 6.5 см нийт урт нь 16.5 см хэмжээтэй бор өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч Б.Г-т 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шүүгдэгч хувьд оногдох эд хөрөнгөөс битүүмжлээгүй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч Б.Г- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА