2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/08708

 

 

 

 

 

 

 

    2025         10          15

  191/ШШ2025/08708

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* ******* *******од оршин суух ******* овогт ******* ******* /рд:*******/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: , , лол, од оршин суух овогт гийн /рд:/,

 

Хариуцагч: , , лол, од оршин суух овогт ын /рд:/ нарт холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 88,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралданад: Нэхэмжлэгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                  Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надтай гийн , ын нар нь танил эгч гаар дамжуулаад танилцаж, мөнгө зээлээч гэж анх холбогдсон.

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр С., Ч. нартай Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн мөнгөө С.ын ны тоот дугаарын данс руу шилжүүлсэн.

Дараагаар нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр С., Ч. нартай Зээлийн гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн мөнгөө С.ын ны тоот дугаарын данс руу шилжүүлсэн.

Мөн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр С., Ч. нартай Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн мөнгөө С.ын ны тоот дугаарын данс руу шилжүүлсэн.

2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр С., Ч. нартай Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай нэг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тухайн мөнгөө С.ын ны тоот дугаарын данс руу шилжүүлсэн.

Хамгийн сүүлд 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулахгүйгээр 5,000,000 төгрөгийг утсаар холбогдож С. данс руугаа шилжүүлэн авч зээлсэн.

Зээлдэгч С., Ч. нар нь зээлж авсан мөнгөнийхөө хүүг дараах байдлаар төлсөн байна. Үүнд:

1.     2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5,000,000 төгрөг зээлсэн Зээлийн гэрээний хүүг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 23-ний өдөр 575,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 21- ний өдөр 500,000 төгрөгийн хүүг тус тус төлсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 21, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрүүдийн хүүг төлөөгүй юм. С., Ч. нар нь үлдэгдэл 2 сарын хүү 1,000,000 төгрөг үндсэн зээл 5,000,000 төгрөг нийт 6,000,000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Гэрээнд заасны дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 291 хоногийн хугацаа байна. 6,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 30,000 төгрөг  хэтэрсэн 291 хоногт тооцоход 8,730,000 төгрөг болж Монгол улсын Иргэний хуульд зааснаар алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 6,000,000 төгрөгийн 50 хувь буюу 3,000,000 төгрөгийн алданги болж байна. Нийт үндсэн зээл 5,000,000 төгрөг 2 сарын хүү 1,000,000 төгрөг, алданги  3,000,000 нийт 9,000,000 төгрөг болж байна.

2.     2024 оны 05 дугаар сарын 30-ны 5,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн гэрээний хүүг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 8 болон 9 дүгээр сарын хүү 1,000,000 төгрөгийн хүүг тус тус төлсөн байна. 2024 оны 10 дугаар сарын 30, 2024 оны 11 дүгээр сарын 30-ний өдрүүдийн хүүг төлөөгүй юм. С., Ч. нь үлдэгдэл 2 сарын хүү 1,000,000 төгрөг үндсэн зээл 5,000,000 төгрөг, нийт 6,000,000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Гэрээнд заасны дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. 2024 оны 10 дүгээр сарын 30-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 282 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 6,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 30,000 төгрөг хугацаа хэтэрсэн 282 хоногт тооцоход 8,460,000 төгрөг болж.Монгол улсын Иргэний хуульд зааснаар алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 6,000,000 төгрөгийн 50 хувь буюу 3,000,000 төгрөгийн алданги болж байна. Нийт үндсэн зээл 5,000,000 төгрөг 2 сарын хүү 1,000,000 төгрөг алданги 3,000,000 төгрөг нийт 9,000,000 төгрөг болж байна.

3.     2024 оны 06 дугаар сарын 28-ны 15,000,000 төгрөг зээлсэн зээлийн гэрээний хүүг 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1,500,000, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд 500,000 төгрөгийн хүүг тус тус төлсөн байна. 2024 оны 09 дүгээр сарын 28, 10 дугаар сарын 28, 2024 оны 1 дүгээр сарын 28, 2024 оны 12 дугаар сарын 28-ий өдрүүдийн хүүг төлөөгүй юм. С., Ч. нар нь үлдэгдэл 4 сарын хүү 6,000,000 төгрөг үндсэн зээл 15,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Гэрээнд заасны дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. 2024 оны 09 дүгээр сарын 28-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 314 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 21,000,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 105,000 төгрөг хугацаа хэтэрсэн 314 хоногт тооцоход 32,970,000 төгрөг болж Монгол улсын Иргэний хуульд зааснаар алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 21,000,000 төгрөгийн 50 хувь буюу 10,500,000 төгрөгийн алданги болж байна. Нийт үндсэн зээл 15,000,000 төгрөг 4 сарын хүү 6.000.000 төгрөг алданги 10,500,000 төгрөг нийт 31,500,000 төгрөг болж байна.

4.     2024 оны 07 дугаар сарын 23-ны 15,000.000 төгрөг зээлсэн Зээлийн гэрээний хүүг 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 1,500,000 төгрөгөөр хүүг төлсөн байна. 2024 оны 09 дүгээр сарын 23, 10 дугаар сарын 23, 2024 оны 11 дүгээр сарын 23, 2024 оны 12 дугаар сарын 23, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрүүдийн хүүг төлөөгүй юм. С., Ч. нар нь үлдэгдэл 5 сарын хүү 7.500.000 төгрөг үндсэн зээл 15,000,000 төгрөг нийт 22.500.000 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Гэрээнд заасны дагуу зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохирсон. 2024 оны 09 дүгээр сарын 23-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 319 хоногийн хугацаа хэтэрсэн байна. 22,500,000 төгрөгийн нэг өдрийн алданги нь 112,500 төгрөг хугацаа хэтэрсэн 319 хоногт тооцоход 35,887,500 төгрөг болж. Монгол улсын Иргэний хуульд зааснаар алданги нь нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул 22,500,000 төгрөгийн 50 хувь буюу 11,250,000 төгрөгийн алданги болж байна. Нийт үндсэн зээл 15,000,000 төгрөг 5 сарын хүү 7,500,000 төгрөг, алданги 11,250,000 төгрөг нийт 33,750,000 төгрөг болж байна.

5.     2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулахгүйгээр 5,000,000 зээлсэн тул хүү болон алданги тооцоогүй юм.

Иймд С., Ч. нараас 5 зээлийн гэрээний үүрэгт 45,000,000 төгрөг, хүүд 15,500,000 төгрөг, алданги 27,750,000 нийт 88,250,000 гаргуулж өгөхийг хүсэж байна.

 

1.1.             Хариуцагч нар нь эхнэр нөхөр 2 юм. Танилаараа дамжуулж танилцсан юм. Би хөгжлийн бэрхшээлтэй ганц бие юм. Эхлээд 5 саяыг зээлээд дараа нь нэмж зээлсэн. Улмаар найз болоод миний итгэлийг олсон. Хариуцагч нар нь ТҮЦ эрхэлдэг байсан юм. Би өдрийн 2,7 саяын ашигтай ажилладаг гэсэн. Би эхний зээлээ төлөөгүй тул нэмж зээлэхгүй гэхэд гуйгаад байсан тул хүүхдийн хадгаламжийг барьцаалаад зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа зөрчигдөөд 1 жил болж байна. Байрны урьдчилгаа төлөх гэж байсан мөнгө байсан юм. 4 удаа зээлийн гэрээ байгуулсан. 5 дахь зээл нь гэрээгүй юм. Зээлийн тооцооллыг нэхэмжлэлд бичсэн байгаагаа дэмжинэ. аас мөнгөө нэхээд очиход мурийтай тоглоод алдчихсан гэж хэлж байсан. Хариуцагч нь надад 8,500,000 төгрөг буцаан төлсөн. Эд хөрөнгө төлбөрт өгөөгүй. Төлсөн төлбөрийг шаардлагаас хасаж тооцсон гэв.

 

2.                   Хариуцагч бөгөөд хариуцагч Ч.ын төлөөлөгч С. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Уг нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан асуудалд хариу тайлбар бичиж иргэн Ч., С.  бид нараас нэхэмжилж байгаа үндсэн мөнгө 45 сая, алданги мөнгө 27,750,000, хүү 15,500,000 нийт 88,250,000 төгрөгийг өгөх боломжгүй гэж үзэж байна. миний зүгээс үндсэн мөнгө 45,000,000 төгрөгөө л өгөх боломжтой байна. Учир нь би 5-н шар, модны 2-ын автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулдаг байж байгаад төр засгаас ТҮЦ гэдэг бизнесийг байхгүй болгосноор би өнөөдрийг хүртэл ажилгүй байна. Ямар ч байсан анх 5-н сая, 10 сая, 15-н сая гэж 10% хүүтэй авч явж байгаад зарим үед хүүгээ төлж чадахаа болихоор нэмүүлж явсаар байгаад 45,000,000 болсон нь үнэн. Энэ мөнгөө /45 сая/ төгрөгөө өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Гараар бичсэн зээлийн гэрээ 4 ширхэг /хх5-8/, ны шилжүүлгийн баримт 5 ширхэг /хх9-13/, дахь дансны хуулга /хх14-19/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр хариуцагч нараас 88,250,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 45,000,000 төгрөг, хүү 15,500,000 төгрөг, алданги 27,750,000 төгрөг, нийт 88,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.                   Хариуцагч бөгөөд хариуцагч Ч.ын төлөөлөгч С. нь үндсэн зээл 45,000,000 төгрөгийг зөвшөөрч, хүү, алдангийг орлогогүй болсон гэх үндэслэлээс эс зөвшөөрч маргасан.

 

4.                   Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгчид шүүхэд мэдэгдсэн хаягаар энэ хуралдааны товыг хүргүүлсэн боловч шуудан буцаагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар дугаар зүйлийн 77.8-д зааснаар зохигч өөрийн оршин суугаа хаягийг өөрчилбөл шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хэрэв мэдэгдээгүй бол сүүлд мэдэгдсэн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлснийг хуралдааны товыг мэдэгдсэнд тооцно. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар хариуцагч нар нь хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгчөөс шүүгчийн туслахын утсанд ирүүлсэн зурвасаас үзэхэд хуралдааныг хойшлуулах талаар дурдсан. Гэвч хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбарлаагүй, холбогдох баримт ирүүлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5.                   Зохигч 4 удаа зээлийн гэрээ байгуулжээ. /хх5-8/

Эдгээр зээл тус бүрд хариуцагч нарт үүссэн үүргийг тооцвол:

5.1.             2024 оны 05 дугаар сарын 21-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар, сард 10% хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хх5/

Зээлийн гэрээний дагуу 5,000,000 олгосон болох нь ны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. /хх9/

Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан тул 1 сард 500,000 төгрөг, 6 сард 3,000,000 төгрөгийн хүү тооцогдож, үндсэн зээл, хүүд нийт 8,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

5.2.             2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар, сарын 10% хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хх6/

Зээлийн гэрээний дагуу 5,000,000 олгосон болох нь ны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. /хх10/

Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан тул 1 сард 500,000 төгрөг, 6 сард 3,000,000 төгрөгийн хүү тооцогдож, үндсэн зээл, хүүд нийт 8,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

5.3.             2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 15,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар, сард 10% хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хх7/

Зээлийн гэрээний дагуу 15,000,000 олгосон болох нь ны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. /хх11/

Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан тул 1 сард 1,500,000 төгрөг, 6 сард 9,000,000 төгрөгийн хүү тооцогдож, үндсэн зээл, хүүд нийт 24,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

5.4.             2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 6 сарын хугацаатайгаар, сард 10% хүү төлөх, үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцон байгуулсан байна. /хх8/

Зээлийн гэрээний дагуу 15,000,000 олгосон болох нь ны шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон. /хх12/

Зээлийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан тул 1 сард 1,500,000 төгрөг, 6 сард 9,000,000 төгрөгийн хүү тооцогдож, үндсэн зээл, хүүд нийт 24,000,000 төгрөг төлөх үүрэг үүсжээ.

5.5.             Нэхэмжлэгч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгчид 5,000,000 төгрөг олгосон болох нь ны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх13/

Энэхүү зээлд бичгийн хэлбэрээр гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хүү болон алданги шаардах эрхгүй.

 

6.                   Дээрх үндэслэлээр хариуцагч нарт зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүүд нийт 69,000,000 төгрөг төлөх үүсжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүрэгт нийт 8.500,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа төлсөн төлбөрийн талаар тайлбарлаагүй.

Иймд гүйцэтгээгүй үүргийг 60,500,000 төгрөг гэж үзнэ.

6.1.             Нэхэмжлэгч нь хариуцагчийн буцаан төлсөн төлбөрийн хугацааг тайлбарлаагүй. Сүүлийн зээл олголт 2024 оны 09 дүгээр сарын 10-ны бөгөөд энэ зээлд гэрээ байгуулж хугацаа тогтоогоогүй. Улмаар зээлийг буцаан шаардаж байсан баримтгүй. Иймд зээл тус бүрд алданги тооцох боломжгүй байна. Учир нь зээл бүрд хэдэн төгрөг буцаан төлснийг тооцож тогтоох боломжгүй юм. Иймд сүүлийн зээл олгосон хугацаанаас эхлэн өмнөх гэрээний зээлийн үлдэгдлээс алдангийг тооцлоо.

Ийнхүү тооцоход 4 удаагийн гэрээ байгуулсан зээлийн үлдэх үүрэг нь 55,500,000 төгрөг тул 1 хоногт 277,500 /55,500,000*0.5%/ төгрөг тооцогдож байна. Улмаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 197 хоног хэтэрсэн байх тул нийт 54,667,500 төгрөгийн алданги тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх боломжгүй тул 27,750,000 төгрөгийг алдангийг хариуцагч нараас гаргуулна.

 

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнээд гэрээ байгуулж олгосон зээлийн үндсэн зээл, хүүгийн үлдэх үүрэгт 55,500,000 төгрөг, алданги 27,750,000 төгрөг, гэрээ байгуулаагүй олгосон зээл 5,000,000 төгрөг, нийт 88,250,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэв.

Хариуцагч нарын орлогогүй болсон гэх тайлбар нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.                   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С., Ч. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 88,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 599,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 599,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД