| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00451/И |
| Дугаар | 311/ШШ2025/00483 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00483
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ...... сумын З......... газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын ...... багт байрлах хаягтай, ....... хоршоо түүний гишүүн Б.Б....., Б.А....... нарт холбогдох хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний дагуу 17,951,914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ..... сумын ....... газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...С..... хоршоо (Б.Б....., Б.А....) нь 20,000,000 (хорин сая) төгрөгийн зээлийг вакум цонх үйлдвэрлэх зориулалтаар 2022 оны 05 дугаар сарын 03-нд 202207 тоот гэрээ байгуулан 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй авсан. "...... хоршоо (Б.Б......, Б.А......) нь 2022 оны 06 дугаар сарын 03-наас 2027 оны 05 дугаар сарын 03 хүртэлх хугацаанд 21,677,624 (хорин нэгэн сая зургаан зуун далан долоон мянга зургаан зуун хорин дөрөв) төгрөг төлөхөөс 3,822,400 (гурван сая найман зуун хорин хоёр мянга дөрвөн зуу) төгрөгийг төлсөн байна. Зээлийн үлдэгдэл төлбөр болох 17,855,224 (арван долоон сая найман зуун тавин таван мянга хоёр зуун хорин дөрөв) төгрөг, хугацаа хэтэрсэн хүү 331,453 (гурван зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун тавин гурав) төгрөг нийт 18,186,677 (арван найман сая нэг зуун наян зургаан мянга зургаан зуун далан долоо) төгрөгийг төлүүлнэ. Хугацаанаас өмнө зээлийг дуусгавар болох хугацааны хүүгийн буцаалт 234,763 (хоёр зуун гучин дөрвөн мянга долоон зуун жаран гурав) төгрөгийг хасаж 17,951,914 (арван долоон сая есөн зуун тавин нэгэн мянга есөн зуун арван дөрөв) төгрөгийг хүсэж нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч .... хоршоо түүний гишүүн Б.Б......, Б.А..... нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Сэ..... хоршооны маань үйл ажиллагаа доголдож зээлээ төлж чадаагүй. 2025 оны 12 сард багтаан зээлийн хүүгийн алдангийг төлж, 2026 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ цаг хугацаанд үүгээр илэрхийлж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ..... сумын .....газар нь хариуцагч ...... хоршоо түүний гишүүн Б.Б......., Б.А....... нарт холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний дагуу 17,951,914 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б......., Б.А....... нар нэхэмжлэгч Завхан аймгийн ........ сумын З.......газрын нэхэмжлэлийн шаардлага 17,951,914 төгрөгийг 2025 оны 12 сард багтаан зээлийн хүүгийн алдангийг төлж, 2026 оны 1 дүгээр сараас эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ цаг хугацаанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу төсвийн байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Завхан аймгийн ...... сумын ....... газрын 17,951,914 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч .......хоршоо түүний гишүүн Б.Б......., Б.А...... нар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ..... сумын ......... газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ