2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/04518

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 05 20 191/ШШ2025/04518

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, 0 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Ажилласан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагадаа: *******ын ******* би цэргээс халагдаад 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Найрамдлын районы Хөдөө аж ахуйн яамны харьяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестэд цахилгаан гагнуурчнаар ажилд орж, тасралтгүй ажилласан бөгөөд 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тухайн байгууллага татан буугдсанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдоогүй.

Иймд Найрамдлын районы Хөдөө аж ахуйн яамны харьяа цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестэд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цахилгаанчинаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь Найрамдлын районы Хөдөө аж ахуйн яамны харьяа Цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестэд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл цахилгаан гагнуурчнаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

  1. Нэхэмжлэгч Ц.******* нь ажилласан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасантай нийцсэн байна.

 

2. Нэхэмжлэгч Ц.******* нь ажилласан байдлаа тогтоолгох гэж байгаа зорилгыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ач холбогдолтой гэж тайлбарлаж байх бөгөөд ажилласан байдлаа батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдоогүй гэж тайлбарлаж, Үндэсний төв архивт холбогдох баримт байхгүй болох нь лавлагаагаар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгч Ц.Баттулгын хүсэлтийг шүүх шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Нэхэмжлэгч Ц.******* нь Улаанбаатар хотоос БХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар цэргийн албанд татагдаж, 242 дугаар ангид алба хаагаад, мөн сайдын 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдсан болох нь Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах төв архивын 2024.02.23-ны өдрийн 06/181 дүгээр лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 5 хуудас/

 

Мөн нэхэмжлэгч Ц.******* нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал нийт 11 жилийг нөхөн тооцуулсан болох нь Нийгмийн даатгалын газрын 146 дугаар Баталгаажилтын хуудас-аар тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Ц.Баттулгын цэргийн алба хаасан болон нөхөн даатгалд хамрагдсан хугацаа нь ажилласан жилд тооцогдох тул энэ хугацааны ажилласан байдлыг тогтоох нь эрх зүйн ач холбогдолгүй байна.

 

4. Нэхэмжлэгч Ц.******* нь Найрамдлын районы Хөдөө аж ахуйн яамны харьяа Цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестэд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1990 оныг дуустал ажилласан болох нь:

а. Хөдөө аж ахуйн яамны харьяа Цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын 1985.06.28-ны өдрийн 93 дугаар тушаалд ...1. Ардын цэргийн албанаас халагдаж УБ хотын Хөдөлмөр нийгэм хангамжийн шийдвэрээр хуваарилагдан ирсэн хүмүүсийг аль ангид хэний бригадад ямар албан тушаалаар авч ажиллахыг 1-р хавсралтаар .. авч ажиллуулсугай, тушаалын 1-р хавсралтад ******* ******* ... туслах ажилчин гэснээр,

б. Хөдөө аж ахуйн яамны харьяа Цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестийн даргын 1988.03.29-ний өдрийн 58 дугаар тушаалд ...1. 1987 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэх ажилд идэвхи зүтгэл гаргаж, ажлын чанарын гологдол, хөдөлмөрийн сахилга батын зөрчил гаргаагүй ажилласан ажилчдад тасралтгүй ажилласны нэмэгдлийг нэгдүгээр хавсралтаар 114 хүнд 38420 төгрөг .. олгосугай, тушаалын 1-р хавсралтад сантехникийн 1-р анги. ******* ******* гэснээр,

в. Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яамны харьяа Цахилгаан сантехник тоног төхөөрөмж засвар угсралтын трестийн даргын 1990.11.28-ны өдрийн 186 дугаар тушаалд ... 1. Сантехникийн IY цуваа нь 1990 оны 3-р улирлын үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлсэн учир төлөвлөгөөний биелэлтийн шагналыг хавсралтад дурдсан 52 хүнд олгосугай... , тус тушаалын хавсралтад ...9. ******* *******, олгох шагнал /төг/ 164... гэснээр,

г. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 1993.03.24-ний өдрийн А/31 дүгээр тушаалд ... 2. Барилга угсралтын ажил хийлгэхээр Цацрал пүүсийн инженер Ж.Сүрэнхор ахлагчтай хавсралтад заасан нэр бүхий 66 ажилчныг Саха /Якут/ улсад 3 жилийн хугацаагаар /байгууллагын зардлаар/ тус тус томилон явуулсугай... тушаалын хавсралтад ... 22. *******ын *******... гэснээр,

д.Нэхэмжлэгчийн тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судлахад нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Баттулгын нэхэмжлэлийг хангаж, ажилласан байдлыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын ******* /РД:*******/-ын Найрамдлын районы Хөдөө аж ахуйн яамны харьяа Цахилгаан сантехник тоноглол засвар угсралтын трестэд 1985 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл гагнуурчнаар, Хөдөө аж ахуйн барилга үйлдвэрлэлийн Цацрал пүүсийн 2 дугаар конторт 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл слесариар тус тус ажилласан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ОЮУНТУЯА