| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Оюунтуяа |
| Хэргийн индекс | 191/2025/03477/И |
| Дугаар | 191/ШШ2025/04333 |
| Огноо | 2025-05-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 191/ШШ2025/04333
2025 05 15 191/ШШ2025/04333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 31 хороо, 0 тоотод оршин суух С овогт С-ийн ******* /РД:00000000/-гийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Ариунтуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.******* миний бие нь 2007 онд Г.*******тай танилцан улмаар 2008 оны 12 дугаар сарын 17-нд гэрлэлтийн 3362 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүү Г.Б төрсөн. Бид хоёр зан харьцааны таарамжгүй байдлын улмаас, Г.******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зоддог байсан тул би салхаар шийдэж 2010 оны 05 сарын 26-ны өдөр Турк улс руу явсан. Гэтэл намайг Турк улсад байхад сарын дараа Г.******* нь Турк улсад ирж 4 жил хамт амьдраад 2014 оны 07 сарын 14-ний өдөр Монгол улсад буцаж ирээд, би Турк улсад үлдсэн. Бид Турк явахдаа хүү Г.Б-гээ Г.*******ын аавынд үлдээгээд явсан. Г.******* нь Монгол улсад буцаж ирээд өөр хүнтэй хамт амьдрах болсон. ******* нь 2024 оны 11 сард гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт тавьсан. Би Монгол улсд ирж Г.*******ын амьдарч байгаа гэх хаягаар эвлэрүүлэн зуучлах байгууллагад өргөдөл гаргасан боловч эвлэрүүлэн зуучлагч Г.*******т утсаар мэдэгдэж цаг товлоход ирээгүй бөгөөд хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлхэд дээрх хаяган дээр оршин суудаггүй талаар хорооны засаг даргын тодорхойлолт ирүүлсэн байдаг.
Иймээс би гэрлэлтээ цуцлуулах гэсэн боловч хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л шүүхэд гаргасан тайлбартаа: С.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л миний бие 2025.04.11-ний өдөр ******* овогтой *******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан болно.
Хариуцагч Г.*******ын оршин суугаа хаяг нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоот хаягт оршин сууж байгаа нь тодорхой болсон тул С.Ц-гийн надад олгосон итгэмжлэлийн дагуу эрэн сурвалжлуулж хайж олуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул эрэн сурвалжлах ажиллагааг зогсоож өгнө үү. Хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-д Энэ хуулийн155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч С.******* нь өөрийн оршин байгаа дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч С.******* нь Г.*******тай 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад нь Г.*******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батмөнх нь Г.Ганбатаарыг Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, 0 тоотод оршин суухаар иргэний бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нь шүүхэд биечлэн ирж Г.******* нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурмаа 3 дугаар гудамж, 22 тоот хаягт оршин суудаг гэсэн тайлбар гаргасан.
Иймд Г.*******ын хаяг тодорхой болсон тул эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ын ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай С.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА