| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 1841000030311 |
| Дугаар | 2024/ДШМ/93 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ДШМ/93
С.*******, Г.*******, А.*******,
Ж.******* нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
Прокурор Н.Нямдорж
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, Л.Доржпүрэв /цахим/,
Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх, Б.Баясгалан нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЗ/378 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр С.*******, Г.*******, А.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай, 15 хавтас хэргийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.******* овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, **** настай ****эгтэй, ***** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *****, ****** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, *****баг, ***** тоотод оршин суух хаягтай, /РД: ********/;
2. овогт ын *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ****-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, **** настай ****эгтэй, ****** боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *****, ****** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ****** тоотод оршин суух хаягтай, /РД: *****/;
3. овогт гийн *******, Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ****-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, **** настай *****эгтэй, ***** боловсролтой, ***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ****, ****** хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, ***** дугаар баг, **** дугаар хэсэг, ***** тоотод оршин суух хаягтай, /РД: ******/;
4. овогт гийн *******, Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, **** настай ***эгтэй, **** боловсролтой, **** мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ***, ****** хамт ***** дүүрэг **** дугаар хороо **** дугаар хороолол **** тоотод оршин суух хаягтай, /РД: ******/;
Яллагдагч Ж.*******, А.*******, С.*******, Г.******* нар бүлэглэн Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4,5 тонн бүхий “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаартай Шүүгчийн захирамжаар худалдан борлуулж, орлогыг Сүхбаатар сумын Байгаль орчны нөхөн сэргээх санд шилжүүлэхийг даалгаж, дээрх ургамлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдан борлуулах “Шүүгчийн захирамж хэрэгжүүлэх ажлын хэсэг”-ийн гишүүдэд нөлөөлж, “ ” ХХК-ийг худалдан авах үнийн санал ирүүлээгүй байхад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгож, улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтаар дэрэвгэр жиргэрүү ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 50,000 төгрөгөөр тогтоосон байхад тус компанид 10,000 төгрөгөөр худалдан борлуулж, орон нутгийн төсөвт 225,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: С.*******, Г.*******, А.*******, Ж.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад тус тус заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг Нийслэлийн прокурорт буцааж,
Яллагдагч Ж.*******, А.*******, С.*******, Г.******* нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох”, “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №95 дугаартай эсэргүүцэлдээ:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокурор Г.Эрдэмбаатар би, яллагдагч С.*******, Г.*******, А.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцээд 2024/ШЗ/378 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.
Шүүгчийн захирамжийг 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд дуудах хохирогч гэрч шинжээч, шинжлэн судлуулах нотлох баримтын талаар прокурор оролцогчийн санал, хүсэлтийг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэж заасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг авч гэрч *******, Б., С., н., Н. нарыг гэрчээр болон шинжээч хохирогчийн хууль төлөөлөгчөөр тус тус шүүх хуралдаанд биечлэн оролцуулах гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч *******, Б., С., н., Н. нараас гэрчийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авах зэрэг мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэсэн.
Шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжлэн судлах, уншиж сонсгох, мөн хуулийн 35.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд гэрч *******, Б., С., н., Н. нарыг гэрчээр болон шинжээч хохирогчийн хууль төлөөлөгч нарыг оролцуулж хэргийг шийдвэрлэх боломжтой юм.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15 дахь хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь заалтад заасныг баримтлан эрүүгийн ******* дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ гэжээ.
Шүүгчийн захирамж нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж хэт ерөнхий дүгнэж бичсэн ба ямар мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх гэж байгаа, тус мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх болсон үндэслэл агуулгыг бичээгүй нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийг заалтыг зөрчсөн.
Гурав. Шүүх 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/521 дугаартай захирамжаар 10 заалт бүхий мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж байсан. Прокуророос шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч 2024 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр эсэргүүцэл бичсэн. Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж 2024/ДШМ/24 дугаартай магадлал гарсан.
Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээний үндэслэн шүүгдэгчийн гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэж хэт ерөнхий бичиж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч нарын гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно гэж хэргийг прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор мөрдөгч биелүүлнэ гэсэн заалтыг зөрчиж байна гэж дүгнэж байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасанчлан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, хавтаст хэрэгт тусгагдсан баримтын хүрээнд яллагдагчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/Э78 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
... Шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, хууль ёсны байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна л гэсэн. Яг ямар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхийг тусгаагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна гэж үзэж байна. Ийм учраас прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой зүйл заалтуудыг захирамж нь зөрчсөн байна. Анхан шатны шүүх хуралдаанаар нотлох баримтад тулгуурлан гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Хэрвээ эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсвэл 60 хүртэл хоногоор хойшлуулж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай. Энэ нь тодорхой, ойлгомжтой тусгаж шүүхийн шийдвэрийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангаж өгнө үү гэдэг байдлаар эсэргүүцлээ бичсэн. Тийм учраас анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Шүүгчийн захирамжийг тодорхой бус, эргэлзээ бүхий байна гэж заагаад байна. Захирамж дотор маш ойлгомжтой биччихсэн байсан. Энэ нь ойлгомжгүй биш юм. Анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. *******, ******* нарыг гэрчийн мэдүүлэг авахгүйгээр шүүх хуралдаанд оролцуулах боломжгүй. Мөрдөн байцаалтын нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Прокурорын тайлбарлаад байгаа зүйл дээр ганц зүйлийг хэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.13, 6.14-д заасан, нэг бол зүйлчлэлийг хүндрүүлэх бол буцаана гэх заалт байгаа. Түүнээс биш нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаах заалт байхгүй. Тийм учраас захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч М.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг нотлох баримтын агуулга руу орсон гэж тайлбарлаж байгаа болохоос биш гэм бурууг дүгнэчихлээ, давж заалдах шатны шүүх уг ажиллагаануудыг битгий хий гэсэн гэж тайлбарлаад байна. ... Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байвал хэргийг прокурорт буцаана гэсэн хуульд нийцэж байна. Ямар нэгэн байдлаар гэм буруугийн шүүх хуралдаан руу шилжиж байгаа бол хэрэг хэзээ ч буцахгүй. Тухайн үед хууль тогтоогч нар юу гэж харж байсан бэ гэхээр та нар асуудал байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.6 дугаар зүйл дээрээ асуудлаа шийд. Шүүхээс буцаагаад байгаа агуулга нь нэг л зүйлийг хэлж байгаа. Хэрэв шүүх хуралдааны явцад өөр агуулга илрэх юм бол уг агуулгаар 60 хоног хойшлуулж болно гэж байгаа. Уг агуулгад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нийцэж байгаа. Прокурорын эсэргүүцэл нийцэхгүй байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Анхан шатны шүүгчийн прокурорт хэргийг буцааж байгаа захирамж үндэслэлтэй. Өмгөөлөгч нар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд дурдаж байсан. Хэрэгт авагдсан яллагдагч түүний өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байсан нь хэрэгт маш тодорхой байгаа. Прокурор сая хэлчихлээ. Шүүгчийн захирамжид өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан ажиллагааг хий гээд байхад өмгөөлөгч нарын хүсэлтийг хараад сууж байх уу гэж байна. Яагаад болохгүй гэж?. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч нарын хүсэлтэд хэрхэн хандаж байгаа нь маш тодорхой харагдаж байна. Тийм учраас шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Л.Доржпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж байгаа зорилго, зорилт нь шүүх үнэн зөвийг тогтоохын тулд урьдчилаад энэ талаар хүсэлтээ хэл. Шүүх анхааръя гэсэн зорилготой юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн зорилгын дагуу өмгөөлөгч нар бүх хүсэлтээ өгчихсөн байна. Гэтэл прокурор анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэдгээ нотлоогүй. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нарыг хүсэлтийг хүлээж авснаар ийм сөрөг үр дагавар гарна гэдэг юм уу? Үүнийг хүлээж авахгүйгээр анхан шатны шүүх хуралдаанаар шийдэхэд нөхөн гүйцэтгэх боломжтой гэдэг үндэслэлээ нотлоогүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зөрчөөгүй байгаа учраас хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр С.*******, Г.*******, А.*******, Ж.******* нарт холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Нийслэлийн Прокурорын газраас С.*******, Ж.*******, А.*******, Г.******* нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд хэргийг Прокурорт буцааж, тэдэнд урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч нарт холбогдох хэргийг шүүгч хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар яллагдагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэж 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 295 тоот захирамжийг гарган урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр явуулаад, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх агуулгыг тусгасан байна.
Ийнхүү хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэж байгаа нь дараах хуулийн зохицуулалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэжээ.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.
Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.
Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.
Түүнчлэн шүүгчийн захирамжид яллагдагч нарын гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцээгүй гэж заасан боловч уг захирамжаар хэрэгт ямар ажиллагааг хэрхэн явуулах талаар тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийг заалтыг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй бичигдсэн байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-д зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзээд мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэл буюу энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдсан А.*******ид холбогдох хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 49 тоот прокурорын тогтоолоор /13 дугаар хх/ тусгаарлаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа болсон гэж дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд шүүх гагцхүү улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг үндэслэн яллах дүгнэлтэд заасан зарим хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсны улмаас холбогдох хэргийг тусгаарлан хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхгүй тохиолдолд тухайн шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлаж, бусад шүүгдэгч нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэдэг хуульчилсан.
Яллагдагч С.*******, А.******* нар нь шүүгчийн захирамжаар ургамал худалдан борлуулах ажлын хэсгийн гишүүд бөгөөд тэднийг ховор ургамал худалдан авах компаниудыг шалгаруулахдаа өөрсдийн шууд удирдлагын заавраар нэр бүхий компанид давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэгдсэн ба гэм буруутай гэх этгээдүүдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд А.*******ийг байлцуулахгүйгээр шийдвэрлэх боломжгүй байдал тогтоогдсон байхад түүнд холбогдох хэргийг тусгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй болсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэмжээ хязгаарт нийцээгүйгээс гадна хэргийн бодит үнэнийг тогтоох, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, гэм буруугүйд тооцох суурь зарчимд харшилсан байна гэж байх тул хэргийг буруу тугаарласан алдааг засуулахаар хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5.Иймд давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан үзээд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/378 тоот захирамжийг агуулгыг өөрчлөн захирамжийн тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЗ/378 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Яллагдагч Ж.*******, А.*******, С.*******, Г.******* нарт урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох”, “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Б.ЭРДЭНЭХИШИГ